Шинэ жил дөхөхтэй зэрэгцэн байгууллагын шинэ жил, найзуудын шинэ жил гэх мэтээр албан ёсны арга хэмжээнүүд олноор зохион байгууллагдаг нь Монголд ёс мэт болжээ.
Энэ талаар философич С.Молор-Эрдэнэ “Шинэ жил бол гэр бүлийн баяр. Энэ баярыг зөвхөн 31-ний орой л гэр бүлээрээ гоё ширээ засаад амттай хоол хийж идээд аз жаргалтай өнгөрөөх хэрэгтэй. Тэгээд л болоо. Тэрнээс биш бүтэн сарын турш байгууллагын шинэ жил ч гэх шиг, хамт олон ч гэх шиг хачин хачин юм хийдгээ болих хэрэгтэй. Өдөр бүхэн уулздаг хүмүүстэйгээ л тэмдэглэж байж өчнөөн мөнгө төгрөг үрээд өр ширэнд ороод ямар ч утгагүй хоосроод дуусна. Энэ чинь солиорол байхгүй юу. Үнэндээ энэ хэдэн өдрүүдэд жинхэнэ баярладаг хүмүүс худалдаачин наймаачин бизнэс эрхлэгчид л байна. Шинэ жилийг жаахан даруухан тэмдэглэмээр байна. Монголчуудад ер нь даруу зан ус агаар мэт дутагдаж байна” хэмээжээ.