Хоёр умайтай төрсөн эмэгтэй хоёуланд нь жирэмсэлжээ

АНУ-ын Алабама мужийн оршин суугч Кельси Хатчер нэртэй эмэгтэй хоёр умайтай төрсөн байна. Тэрбээр энэ хавар хөл хүнд болж эмчийн үзлэгт орж хэт авианд харуулахад хоёр умайд хоёуланд нь жирэмсэлсэн гэдгээ мэдсэн аж.

Үтрээ агшаагч кегелийн бөмбөлөг
Утас: 96651603

Хатчер тухайн үеийн мэдрэмжээ ярихдаа “Би нөхөртөө хоёр хүүхэд байна гэж хэлсэн. Тэгтэл гайхаад “Худлаа яриад байгаа юм уу” гэж асуусан” хэмээжээ. Гурван хүүхэдтэй тэд одоо хоёр охинтой болохоор бэлтгэж байгаа юм.

Эх барихын эмч Швета Пател “WVTM” телевизэд хэлэхдээ “Энэ жирэмслэлт бол маш, маш ховор тохиолдол. Зарим эх барихын болон эмэгтэйчүүдийн эмч бүхэл карьерынхаа турш ийм тохиолдолтой учирдаггүй” гэжээ. Хатчерийн жирэмслэлт маш ховор тохиолдол учир өндөр эрсдэлтэй жирэмслэлтэд орно.

Алабама мужийн их сургуулийн эмч, доктор Ричард Дэвис “Хоёр умайтай төрөх нь нийт эмэгтэйчүүдийн 1 хувьд л тохиолддог. Магадгүй мянган эмэгтэй тутмын гуравт нь, үүнээс гадна хоёр умайд хоёуланд нь жирэмсэлнэ гэдэг бүүр ховор зүйл” гэжээ.

Дэвисийн хэлснээр Хатчерийн хоёр охин хэдэн цаг, өдөр эсвэл долоо хоногийн зайтай төрж магадгүй аж. Түүний төрөх өдөр Зул сарын баяраар тохиож байгаа юм.

Эх сурвалж: eguur.mn

3 Comments

  1. baagii says:

    кккк ердийн ихэр бол нэг үтрээ нэг умайд 2 эс хөгжино гэсэн үг… Харин энэ бол ховор бүтэц, дээр дор 2 эрхтэн үтрээтэй гэсэн үг… биологийн ном дээр бий… нөхөр нь 2 ууланг нь ашигласан гэсэн үг… ккк азтай л эр

  2. эрэгтэй says:

    Эмэгтэй хүн 2 умайтай байдаггүй юм уу? 2 умайгүй бол ихэр хүүхэд тэгээд яаж төрдөг юм бэ? Харин энэ хүүхэн чинь 2 алтай юм биш үү? Орчуулж байгаа юмаа зөв ойлгож орчуулаач.

    • aaa says:

      Yoo burhan urshuug uu. Surguuli soyold surch baihdaa nudee aniad chihee daraad yavdag baisan yumuu. Neg utreetei dotroo 2 umai buyu savtai hun baina shuu dee. Iluu erhtentei gesen ug

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.