Цэрэгт том дарга хийдэг авга ах надад байв. Гэнэт л хоёр хүү, хоёр охинтой болсон тэднийд хааяа очиж хонодог болов. Нэг удаа охидтой нь тоглож хонохоор очсоны маргааш нь ажилдаа явсан авга ах согтуу ирээд, шөнөжин эгнүүлж зогсоогоод загнаж, 2 хүүгээ тэлээгээр, 2 охин болоод намайг алгадав?.
Энэ явдал тэр 7 хоног 3-4 удаа давтагдаж ээж нь ч зодуурын бай болоод уйлж суусанг нь мартдаггүй юм.
Хүүхдүүдтэй нь тоглох нь гоё ч шөнө юу болох бол гэхээс үнхэлцгээ хагартал айж хурдхан л гэртээ харихын түүс болсон намайг байрны гадаа сууж бхад нагац эмээ минь таарч гэрлүүгээ авч явсанаар эгнэж зогсож зодуулахаас аварсан ч тэдний хүүхдүүдийг бол аварч хамгаалж чадалгүй гэрт нь үлдээгээд явсан юм?.
Энэ явдлыг гэрийнхдээ хэлснээр авга ахыг гэр бүлээ тамлаж зовоодог болохыг ах дүүгээрээ мэдсэн ч хэн нь тэдэнд тусалж чадаагүй л санагддаг юм.
Олон жилийн дараа байрыг нь зараад хамаг мөнгийг нь аваад явчихсан тэр эмэгтэйг, дагавар хүүхдүүдээ тэжээлгэж тэжээлгэчихээд хамаг хөрөнгө байрыг нь зараад хоосон орхиод явлаа гэж авга эгч нар хорсож суухад нь ” Тулгаа, Галаа, Сараа, Болороо ” дөрөв шөнө сэрээж зодох хүнгүй сайхан унтдаг болох нь дээ л гэж баярлаж бодсонсон.
Гэртээ загнаж, зодох хүнгүй амар тайван хонохдоо тэр дөрвийн өмнө буруутай юм шиг санагддаг, манай аав бид нарыг зоддоггүй байхад тэдний аав яагаад зоддог юм бол гэж бодоод бодоод огт ойлгодоггүй байж билээ.
Энэ явдлаас болоод ч юм уу архи уучихсан цэргийн хувцастай хүн таарвал жийрхдэг, нэг тийм хүйтэн мэдрэмж төрсөөр л байдаг?. Бас цэргийн хүмүүс хүн зоддог гэсэн бодол гүн бат суучихсан даа?.
SOURCE: X
1 Comment
Цэрэг цагдаа хүчний байгууллагын зарим нь тийм хүмүүс бдг. Муухай мэдрэмж, хүчирхийлэлд бсн хүмүүс үзэн ядагч болно, уур хилэнгээ барьж чадахгүй стресдэж сул дорой, ноомой зориггүй хэн нэгнийг бас хүчирхийлдэг.