Өдрийн сэдэв: Шимэгч

Сүүлийн жилүүдэд эцэг, эхийнхээ өврөөс гараагүй, эдийн засгийн бүхий л асуудлаа тэдэнд даатгадаг “насанд хүрэгчид” олширсон. Энэ нь хайрлаж буйн нэг хэлбэр боловч нөгөө талаас тэднийг хариуцлагаас мулталж, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж буйн илрэл юм.

Үтрээ агшаагч кегелийн бөмбөлөг
Утас: 96651603

Том болохыг хүсдэггүй томчуудын хувьд дан ганц ахуйн хэрэгцээ шаардлага гэлтгүй амьдралын бүхий л асуудал нь эцэг, эхээсээ хараат болдог. Энэ нь магадгүй дорно дахиныхны дотночлох сэтгэлгээ, асарч тэтгэхүйн ухаантай холбоотой байж мэднэ. Гэхдээ хэт их сэтгэл дэвссэний гороор хөдөлмөр эрхлэх сонирхолгүй, хойч үеийг бид бэлдэж байна.

2021 онд хийгдсэн судалгаагаар Монгол Улсын хөдөлмөрийн насны залуучуудын ердөө 47.3 нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Ажилгүйдлийн цаад шалтгааныг дан ганц ажлын байрны хүртээмжтэй холбон тайлбарлаж болохгүй. Хатуухан хэлэхэд хөдөлмөрийн зах зээл хумигдаж байгаад бус залхуурал хэрээс хэтэрч, тууштай хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хүн ховордсон нь голлох шалтгаан болж байна. Үүний голлох хэсгийг бүрдүүлэгчид нь эцэг, эхээрээ бүхнийг болгуулдаг “шимэгчид”.

Тэд цалин хөлсөөр нь ахуйгаа болгочихно. Цаашлаад тэтгэврийн зээлийг нь тултал авахуулж, орон байр, унах унаатай залгачихна. Ийнхүү наад захын хэрэгцээ шаардлагаа бусдад нялзаадаг учраас нарийн ширийн амьдралын ухаанд залуучууд суралцалгүй “өтөлж” байна.

Одоогоос тав орчим жилийн өмнө 30 настай залууг эцэг, эхийнх нь гэрээс албадан явуулах шийдвэрийг АНУ-ын шүүх гаргасан нь олны анхаарлыг татаж байв. Төрсөн гэрээсээ хөөгдсөн тухайн залуугийн хувьд найман жилийн турш эцэг, эхээрээ тэжээлгэж, эрхэлсэн ажилгүй амьдарсан байна. Эл үндэслэлээр түүнийг буруутгаж, ийм шийдвэрт хүрч байжээ.

Товчхондоо Европын улс орнуудад хүүхэд харьцангуй эрт биеэ даадаг учраас өдий насанд эцэг, эхээрээ тэжээлгэх нь байж боломгүй явдалд тооцогддог. 18 нас хүрсэн л бол амьдралаа өөрсдөө босгож, хэрэглээний зардлаа хэний ч тусламжгүйгээр олж эхэлдэг байна. Харин бидний хувьд тэжээлгэхээс гадна тулгамдсан асуудал, гэр бүлийн маргаанаа хүртэл эцэг, эхийнхээ оролцоотой шийдвэрлэдэг.

Хандлага хаашаа эргэж байна вэ

Европчуудын бие даан амьдрах чадвар бусад улс орнуудаас хавь илүү ч, сүүлийн үеийн судалгаанаас харахад тэдний амьдралын хэв маяг, ахуй соёлд анзаарагдахуйц өөрчлөлт гарч эхэлжээ. Тухайлбал, 2021 онд Pew Research Center байгууллагын хийсэн судалгаагаар 18-34 насны Америк залуучуудын гурван хүн тутмын нэг нь эцэг, эхтэйгээ хамт амьдрах болжээ. Энэ тоо жил ирэх тусам өсөх төлөвтэй байгааг судлаачид онцолсон байна. Өөрөөр хэлбэл, энэ нь хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбоотой аж. Үүнд нөлөөлөх хэд хэдэн шалтгаан бий. Өмнөх үетэй харьцуулахад гэрлэлтийн нас бараг арван жилээр хойшилж, залуучууд гэр бүл зохиох, тусдаа гарахад тэгтлээ их яарахаа больсон. Үүнээс гадна амьжиргааны өртөг нэмэгдэж, цалин хангамжийн өсөлт саарч, үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн нь залуучуудыг тусдаа гарахад бэрхшээл учруулах болжээ. Гэхдээ энэ тохиолдолд эцэг, эхийнхээ гэрт ахуй амьдралаа төвхнүүлэх, ажил мэргэжлээ дээшлүүлэх, санхүүгийн боломжтой болох хүртлээ л амьдардаг байна. Харин хажуудхаа шимэгчилж амьдрах хүсэл тэдэнд байдаггүй гэхэд хилсдэхгүй. Эсрэгээрээ эцэг, эхийнхээ хэрэглээний зардлыг бүрэн хариуцаж, сар бүр эсвэл улирал тутамд халаасны мөнгө өгч хэвшсэн байдаг.

Хайрласны хариуд…

Монголчуудын хувьд уламжлалт дэг жаяг, үндэстний сэтгэлгээний онцлогтой холбоотойгоор үр хүүхдээ асарч, дэмнэх тухайд өөр байр суурь илэрхийлдэг. “Чадал тэнхээтэй үедээ эцэг, эхчүүд нь хүүхдээ халамжилж, өтөлж доройтохын цагт өнөөх хэд нь тэднийг дэмнэх” ёстой. Харин гаднын улс орнуудад хүүхэд хэтэрхий эрт биеэ дааж, гэрээсээ явдагтай холбоотойгоор эцэг, эхээ асрах тухайд арай өөр өнцгөөс ханддаг. Амьдралынхаа сүүлийн мөчийг ахмадуудын асрамжийн газарт өнгөрүүлэх нь тэдний хувьд аятай тухтай санагддаг. Энэ нь байж болох хэвийн үзэгдэл. Харин манайд тийм биш. Аль амьдралын боломжгүй, арчаагүй хүн л эцэг, эхээ асрамжийн төв бараадуулж орхидог гэх ойлголттой. Энэ нь нэг талаар Монгол дахь асрамжийн газруудын орчин нөхцөл, хангамжтай холбоотой.

Таван ханатай гэртээ цугаар аж төрөн, торнидог монголчуудын тухайд эцэг, эхээ асрахуйн ухаан илүүтэй суусан байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд орхигдож, хаягдсан, үр хүүхэддээ гологдсон ахмадуудын тоо улам бүр өсөж байна. Энэ нь мэдээж “томоожоогүй томчууд”- ын ухамсартай холбоотой асуудал. “Биеийг нь төрүүлэхээс, ухааныг нь төрүүлэх биш дээ” хэмээн битүүхэн дотроо халаглаж суух ахмадууд олон болжээ. Хариу тус санах нь бүү хэл тэтгэврийн хэд гурван төгрөгөөр нь архи ууж, агсам согтуу тавих, адлаж гэрээсээ хөөх тохиолдол цөөнгүй гардаг. Хамаг асуудлыг нь зохицуулж, хошуу дэвсэн өсгөснийх нь хариуд тэднийг ийм л дүр зураг угтах болсон.

Эцсийн дүндээ эрх танхи өсгөх нь хайрлахын нэр биш. Эргээд үр хүүхдээсээ хариу тус нэхэх ч албагүй. Хамгийн чухал нь тэднийг томоожиход, том болоход сургах нь чухал. Бүхий л асуудалд биеийг нь даалгаж, боломжит цаг хугацаа, нөөц бололцоогоо өөрсөддөө зарцуулж сурах хэрэгтэй. Хэт их хайр таны хүүхдийг хэн ч биш болгож хувиргахаас хэтрэхгүй.

Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

2 Comments

  1. kkk says:

    esvel nuhriin gert orood tejeelgene gesen bodoltoi, zalhuu ashgch, bayan er haisan huuhnuud ene ulsaar dvvren bna, shunalaasaa bolj romance zakiland ch urtuj bh shig.

  2. h says:

    ywrop l ghiin ted chin huuliara bas bus orchin nohtsol oswor nasniihan tsagiin ajil hiih bolomjtoi ydaj halaasniiha mongiig bagaas olj bgaa bizde manaid bol tsagiin ajil oldoh ni homs tsalin uneheer baga,tsagiin huwaari ch ter odoo l neg cu gl garj irsenees bagaasa ynz buriin gazar tsagiin ajil hiideg blmoor bn ajilaas halshrahgui bas chaddag bolno shd jisheen zoogch ugaagch, hool beltgegch,uilchlegch, hurgelt,goo shnch, hudaldagch gd mash ih Chadwar surah ajiluud bn za ongorch ter tsalin ni ghde oswor nasniihan uneheer ajil hgd oortoo itgeltei bi chadah ym bn surdag ym bn gd mddeg bh heregtei..tgd deed mergejileer surahuu ghde mdne biz, hen l tgd etseg ehteige bhiig husdiin boldoo?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.