Эмэгтэй хүн бүр яагаад дур тавьж чаддаггүй вэ? Бэлгийн харьцаанд орох бүрдээ таашаал авах арга юу вэ? Эр хүний ямар үйлдэл, оролцоо эмэгтэйд таашаал авахад нь тусалдаг вэ. Эдгээр асуултуудад хариулт өгөхөөр “Эмэгтэйчүүдийн дур тавилт” сэдвээр “Жана Наран Мед” эмнэлгийн ерөнхий эмч, Монголдоо цөөхөн мэргэжлийн сексопаталогич Ж.Анхмаатай ярилцсанаа хүргэж байна.
Бэлгийн амьдралын нарийн нандин асуудлуудыг нууж биш нээлттэй ярилцан, зөв ойлголт мэдлэгтэй болсноор таны гэр бүлийн харилцаанд халуун дотно уур амьсгал, сэтгэл ханамж, аз жаргалыг улам бүр нэмэгдүүлэх болно.
Дур тавилтыг ярихаас өмнө эхлээд эмэгтэй эрэгтэй хүний бэлгийн таашаал авах онцлог, ялгааны талаар та ярьж өгөөч?
Бэлгийн эмгэгийн эмгэг судлаач Д.Болдцэрэн багш энэ талаар нэлээдгүй судалгаа хийж, ном зохиол бичиж үлдээсэн байдаг. Үүнд, “Сэрэхүйн дээд цэгт хүрэхэд булчин суларч бие тавирахыг дур ханахуй” гэнэ гэж бичсэн байдаг.
Дур ханах мэдрэмж эмэгтэй хүнд янз бүрийн хэлбэрээр илэрнэ. Эмэгтэй хүний дур ханах мэдрэмжийг дур ханах эх сурвалжаар нь хоёр хувааж болно.
Хурьцахуйн бус зам гэдэгт гар хангалга, өөрийн биеэ оролдож дур ханахыг хэлдэг.
Харин дур тавилтыг байршлаар нь олон янзаар хуваадаг.
Эмэгтэй хүн бүрийн овор төрх, бие галбир, зан төрхийн онцлогоос хамаарч дур тавих нь өөр өөр байдаг. Тухайлбал, чанга хатуу сэтгэлтэй, зан араншинтай эмэгтэйчүүд хэлүүгээрээ илүү дур ханадаг байхад уян налархай зөөлөн ааштай эмэгтэй хүн үтрээгээрээ дур тавих нь илүүтэй.
Зарим эмэгтэйчүүд дур тавьж чаддаггүй эсвэл үзээгүй байдаг нь юутай холбоотой вэ?
Дур тавих мэдрэмжийг болж өнгөрөх байдал, явцаар нь 4 хувааж үздэг.
Манай улсад энэ талаар хийсэн судалгаа байдаггүй. Бусад улсын эрдэмтдийн хийсэн судалгаагаар,
Эмэгтэйчүүдийн 40 хувь насан туршдаа дур тавих мэдрэмж авахгүй, амьдралдаа огт дур ханаж үзээгүй байдаг.
Өөрөөр хэлбэл бараг нийт эмэгтэйчүүдийн тал шахуу хувь нь дур тавих мэдрэмж эмэгтэй хүнд зайлшгүй байх ёстой гэдгийг мэдэхгүй өнгөрүүлсэн байдаг.
Эрэгтэйчүүд бэлгийн харьцаанд орсон бол үрийн шингэн ялгаруулж дур ханаж чаддаг. Харин эмэгтэй хүн дур тавихгүй ч гэсэн таашаал авч чаддаг гэсэн үг үү?
Дур тавих мэдрэмжийг сэрэхүйн дээд цэгтээ хүрч, булчин суларч бие тавирахыг хэлээд байгаа. Эрэгтэй хүний тухайд бэлэг эрхтэн нь хөвчрөөд харьцаанд ороод үрийн шингэн гадагшлах процессийг хэлдэг бол эмэгтэй хүнд дур тавих нь янз бүрийн хэлбэрээр илэрдэг.
Зарим эмэгтэй хүн дур тавихдаа орилдог, уйлдаг байхад зарим нь мэдрэмжээ дотроо нуугаад өнгөрөх нь ч бий. Дур тавих мэдрэмж гэдэг тэр хүний бүх сэрэл мэдрэмж өдөөгдсөний илрэл юм.
Дур тавих үед эмэгтэй хүнээс шингэн ялгардаг уу? Эсвэл янз бүр байх уу?
Бэлгийн харьцааны үед үтрээ илүү чийгтэй болдог. Үүнийг шингэн зүйл ялгарч байна гэж ойлгож болохгүй л дээ. Дур тавих мэдрэмж авах үед үтрээнд чийгтэй орчин бүрдэх, давсагны булчин агших сулрах хөдөлгөөнөөс шалтгаалж бага зэргийн шингэн зүйл гардаг.
Дур тавих нь бэлгийн харьцаанд хэр чухал юм бэ? Хамтрагчийн зүгээс эмэгтэйгээ дур ханахад хэрхэн туслах вэ?
Эрэгтэй нь хэр сайн оршил хийж эмэгтэйгээ өдөөж чадаж байгаа эсэхээс их хамаарна. Эмэгтэйнхээ гижгийн цэгийг олж, аль байрлалаар дур тавих мэдрэмж төрж байгааг нь мэддэг бол тэр хэмжээгээр эмэгтэй нь бүрэн таашаал авч, дур ханаж чадна.
Эмэгтэй хүн өөртөө гар хангалга хийгээд өөрийгөө дур тавиулж болно.
Жишээлбэл, эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орохдоо огт дур тавьж үзээгүй боловч усанд орж байхдаа сэрэл нь хөдөлж, гижгийн цэгээ өдөөснөөр дур тавих мэдрэмжийг анх удаа авч байсан гэх тохиолдол ч байдаг. Энэ мэтчилэн эмэгтэй хүнд дур тавих мэдрэмж янз бүрээр тохиолддог. Эмэгтэй хүнд гижгийн 25 цэг байдаг шүү дээ. Энэ цэгүүдээ хэр өдөөж чадаж байгаа эсэхээс шалтгаалж дур тавих мэдрэмж бий болж байна. Тэрнээс биш заавал бэлгийн харьцаанд орж байж л дур тавих ёстой гэсэн зүйл үгүй.
Дур тавих хугацааны тухайд эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцан адилгүй байдаг болов уу?
Эрэгтэй хүн тавих мэдрэмжийг ихэвчлэн эмэгтэйгээсээ түрүүлж авдаг. Дур тавих хугацааг эрэгтэй хүний хувьд бэлгийн харьцаанд орох буюу шодой үтрээнд орсноос хойш 2 минут гэж үздэг. Харин эмэгтэй хүнд дур ханахад 2 минут хангалтгүй. Эмэгтэй хүний дур ханах дундаж хугацааг 8 минут гэж үздэг. Эхний 6 минутад дур хүслийг нь өдөөх, сэрлийн цэгүүдийг өдөөх процесс явагддаг гэж хэлж болно. Ингэж байж эмэгтэй хүний дур тавих мэдрэмж бий болно. Тиймээс хэн хэн нь зэрэг дур ханахын тулд эмэгтэйнхээ сэрлийг хэр сайн өдөөж байна гэдгээс шалтгаална. Энэ тал дээр хосууд маань маш нээлттэй ярилцаж ойлголцдог байх хэрэгтэй. Тэр хэрээр халуун дотно харилцаа бий болж, гэр бүлийн уур амьсгалд ч эерэг нөлөө авчирна. Гэр бүлийн харилцааны хамгийн чухал зүйлсийн нэг нь яах аргагүй бэлгийн харилцаа, сэтгэл ханамжтай дур ханасан мэдрэмж бие биедээ өгдөг байх явдал юм.
Гэр бүлтэй, нөхөртэй болсон хэдий ч дур ханаж үзээгүй эмэгтэйчүүд нэлээдгүй байдаг юм билээ?
Эмэгтэйчүүд гэр бүлийн амьдрал зохиогоод эхний 2-3 жилд дур тавих мэдрэмжээ мэдрэхгүй, дур тавьж чадахгүй өнгөрүүлэх нь түгээмэл.
Зарим эмэгтэйчүүд хүүхэд төрүүлснийхээ дараа анх удаа дур тавьж үзсэн байдаг. Энэ нь нөхөртэйгөө илүү дотно болж, дасаж, таньж мэдсэний дараа бий болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ хугацааг илүү ойртуулахын тулд анхнаасаа өөрийгөө болон хамтрагчаа сайн таньж мэдэх, нээлттэй ярилцах хэрэгтэй юм.
Дур тавьж үзээгүй, чадахгүй байх нь хэвийн үзэгдэл.
Яаж дур тавьж сурах вэ гэсэн асуултыг эмэгтэйчүүд их асуудаг.
Төрөхөөсөө өмнө дур тавьж чаддаг байсан ч төрснийхөө дараа янз бүрээр оролдож үзсэн ч дараа чадахгүй байна гэх тохиолдол байсан. Энэ юутай холбоотой вэ?
Ийм тохиолдол нэлээдгүй бий. Энэ нь эмэгтэй хүний бэлгийн хөрөлттэй холбоотой байж болно. Эрэгтэй хүнд бэлгийн сулрал явагддагтай адил эмэгтэй хүнд бэлгийн хөрөлт тохиолддог. Энэ өвчний хэлбэр бөгөөд сэтгэл зүй, бие махбодын өвчин, өөрчлөлт гээд маш олон шалтгаанаар эмэгтэй хүнд бий болж болно.
Бэлгийн хөрөлт нь анхдагч, хоёрдогч гэсэн хэлбэртэй. Хоёрдогч хөрөлтийн нэг илрэл нь дур тавьж чаддаг байсан хүн чадахгүй болих явдал. Тиймээс нарийн мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх шаардлагатай.
Төрсний дараа үтрээний суналт гэх мэт тодорхой хэмжээгээр бие махбодод өөрчлөлт ордог. Үүнтэй холбоотой дур тавьж чадахгүй байх тохиолдол бий юу?
Үтрээний суналтаас болж дур тавьж чадахгүй гэх ойлголт нь өрөөсгөл. Дээр хэлсэн дур тавих олон янзын байрлал, сэрлийн цэгүүд, хэлбэрүүд байдаг. Үтрээгээр дур тавьдаг эмэгтэйн хувьд олон төрсний дараа үтрээний агших сулрах хөдөлгөөн суларсантай холбоотойгоор ийм үзэгдэл гарч болно. Харин өөр байрлалд дур тавьдаг эмэгтэйчүүд бол ямар ч асуудалгүй.
Тэгвэл дур тавих өөр байрлалтай болж болох уу? Эсвэл зөвхөн нэг л байрлалаар дур тавьдаг уу?
Харамсалтай нь эмэгтэй хүн нэг л байрлалаар дур тавиад сурсан бол түүгээрээ л дур тавьдаг. Өөр байрлалаар дур тавих нь үнэхээр ховор байдаг.
Хэлүүгээрээ дур тавьдаг бол үтрээгээр дур тавихад хэцүү. Дур тавих өөр байрлалаар солигдох нь эмэгтэй хүнд маш ховор үзэгдэл. Өөрийгөө гар хангалга хийгээд дур тавиулаад сурсан бол эрэгтэй хүнтэй хэчнээн сайхан байж таашаал авсан ч дур тавьж чадахгүй байх тохиодолд ч олон. Ер нь олон байрлалаар дур тавих мэдрэмж эмэгтэй хүнд ховор.
Дур тавих үед эмэгтэй хүнд ямар мэдрэмж шинж байдал илэрдэг вэ? Эрэгтэйчүүдийн хувьд шингэн гарсан бол дур тавьж байна гэж ойлгох талтай байдаг?
Эмэгтэй хүн бүр өөрийн онцлогоос шалтгаалаад дур тавих мэдрэмжээ эрэгтэй хүндээ ойлгуулдаггүй, мэдрүүлдэггүй тохиолдол бий. Дур тавьж байгаа мэдрэмжээ зарим сэтгэлийн хөдөлгөөнтэй эмэгтэй бол орилж чарлах, базах зэрэг эрэгтэй хүнд мэдрэгдэхүйц маш олон хүчтэй мэдрэмжээр илэрхийлдэг. Харин ичимхий, биеэ барьсан байдлаасаа болж зарим эмэгтэйчүүд “намайг юу гэж бодох бол” гэсэн шалтгаанаар өөрийнхөө дур тавьсан мэдрэмжээ мэдрүүлэхгүй байх нь олонтай.
Эмэгтэй хүнд сэрэл мэдрэмж үүссэнг илтгэдэг гол шинж нь нүдээ аних. Ийм жижиг зүйлсийг эрэгтэй хүн сайн анзаардаг байдах хэрэгтэй л дээ.
Эмэгтэйгээ ямар байрлалаар дур тавьдаг, сэрэл мэдрэмж нь яах үед өдөөгддөг вэ гэдгийг эрэгтэй нь судалж мэдэж, асууж ярилцаж, өөрийн ур чадвараа гаргаж чадвал эмэгтэйгээ дур тавиулж чадна. Энэ мэдрэмж эрэгтэй хүнд ч бас өөрөөрөө бахархах таатай мэдрэмж төрүүлдэг.
Зарим эрэгтэйчүүд миний бэлэг эрхтэн жижигхэн болохоор эмэгтэй хүнийг хангаж чадахгүй байна гэж асуудаг. Гэтэл бэлэг эрхтний хэмжээнээс шалтгаалж эмэгтэйн дур тавих мэдрэмж нөлөөлөх нь төдийлөн бага. Хэлүүгээрээ дур тавьдаг эмэгтэй бол хэлүүнд дөнгөж хүрэлцэх төдийд л дур тавьж чаддаг. Тэнд бэлэг эрхтний хэмжээ огт хамаагүй. Харин савны амсраараа дур тавьдаг эмэгтэй хүнд л бэлэг эрхтний хэмжээ хамааралтай. Учир нь савны амсар 6-10 см байдаг. Бусад ёстой л эрэгтэй хүний ур чадвараас шалтгаална.
Зарим нь нэг л удаа дур тавьдаг, зарим нь бэлгийн харьцааны турш олон удаа дур тавьдаг гээд янз бүр байдаг нь ямар учиртай вэ?
Эмэгтэй хүний сэрлийн 25 цэг хүн бүрд өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Мөн нүдээрээ дурладаг эсвэл чихээрээ сонсч дурладаг, илүү дур сэтгэл нь өдөөгддөг гээд таашаал авах мэдрэмж нь харилцан адилгүй учраас бэлгийн харьцааны турш хэдэн удаа дур ханах нь ч ялгаатай.
Гэхдээ бэлгийн харьцаанд орох бүрдээ л эмэгтэй хүн дур тавих ёстой гэсэн зүйл байхгүй. Тухайн өдрийн сэтгэл санааны байдал, ажлын ачаалал, стресс, хямрал, биеийн өвчнөөс шалтгаалаад дур тавихгүй байж ч болно. Үүнийг эрэгтэй нь зөвөөр ойлгодог, эмэгтэйн зүгээс зөвөөр тайлбарлаж хэлдэг байх хэрэгтэй.
Мөн бэлгийн амьдралыг зөвөөр ойлгож суралцах нь зүйтэй. Бэлгийн боловсролыг сургуулийн наснаас нь эхлээд л зөв зүйтэй заах ёстой. Гэтэл манайд энэ боловсрол хаягдсаны улмаас дур ханах мэдрэмжээ мэдэхгүй, яаж бэлгийн харьцаанд орох, зөв бэлгийн харилцаа гэж юу болохыг мэдэхгүй байх хүмүүс их байдаг.
Бэлгийн эмгэг гэдэг тэр бүр яригдаад байдаггүй эмзэг сэдэв. Гэвч гэр бүлийн амьдрал бэлгийн харилцаатай салшгүй холбоотой. Гэр бүл салалтын шалтгаанууд дунд сексийн харилцаа доголдсоноос болсон байх нь нэлээдгүй хувийг эзэлдэг. Тиймээс энэ талаар ичиж санаа зовох зүйлгүй хамтдаа судалж, мэдэж, илэн далангүй ярилцаж түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлдэг байхыг зөвлөе.
5 Comments
Ex ee squirt hiilgedeg zaluu nz ohingui bna shuu ohiduudaa
bi eregtei, single, arlintond amidardag, bichig barimttai, end ajillaj amidardag busguitei taniltsii
25tai dajgu biytei zaluu uulzh egch haijinaa nuutsig chandlan hadgalna
Уулзая
Tgiyaa