Бандаашаа буруу харуулаад өмчихсөн байсан…

Сайн байна уу? Надад нэг зүйл тохиолдоод яах учраа олохгүй юм. Сая хэдхэн хоногийн өмнө. Манай нөхөр санхүүчдийн баяр тэмдэглээд шөнө ирсэн юм. Ирэх гэж дээ ирэхгүй удаад байхаар нь би өөрөө залгаад хаана байгааг нь асуутал айлд байна гэхээр нь хаана байдаг айл гэдгийг нь асуугаад Байгаа айлынх нь байрны гадаа очоод өөрөө авсан.

Ингээд гэртээ иртэл нөхөр хувцсаа бүгдийг нь үүдний өрөөндөө тайлчхав аа. Тэгтэл дотуур хувцсаа буруу харуулаад өмсчихсөн байх юм. Би маш их итгэдэг болохоор уурлах биш маш их гайхсан. Тэгээд хүүхдүүдээ сэрээчих вий гэсэндээ чимээ аниргүй хэрүүл уруул хийсэн ч үгүй. Тэр чигээр нь өрөөнд нь ороод унтуулчхаад өөрөө унтаж чадахгүй нэг хэсэг хөрвөөж байгаад юу юу авсныг нь үзье гэж бодоод халаасанд нь баримт байж магадгүй гэж бодоод ухтал халааснаас нь бэлгэвч гарч ирсэн.

Өөрт нь өглөө босоод энэ тухай хэлтэл юун бэлгэвч ёстой мэдэхгүй байна. Дотуур хувцсаа аягүй бол үүдний өрөөнд эргүүлээд өмсчихсөн юм байлгүй гээд ер тоосон шинжгүй. Намраар бас 2 ч удаа футболкоо буруу харуулаад өмсээд ирснийг нь би нэг их тоогоогүй. Өглөө яаруу сандруу өмсөхдөө л Анзааралгүй ингээд өмссөн байх гэж бодоод л зөв харуул гэж хэлчхээд өнгөрч байсан юм. Одоо бодоод байхад үгүй байсан бололтой. Намраар ажлынхаа нэг хүүхэнтэй өдөрт бараг 10 гаран яриад нэг л сонин байхаар нь нууцаар утсанд нь дуу хураагч суулгаад тэрнийгээ бүр таг мартчихаж.

Тэгээд санаад тэрнийгээ гаргаж ирээд ярьсан дугааруудыг нь хараад сонстол ажлынхаа нэг охинтой сүрхий ярьдаг юм байна. Тариагаа хийлгэсэн үү, явах юм уу гэж ирээд л хувцсыг чинь авчихсан шүү гээд л их л зөөлөн гоё ярьдаг юм байна. Утсанд нь ийм дуу хураагуур байгаа гэдгийг хэлээгүй байгаа. Ахиад жаахан ажиглая гэж бодоод. Юу ч болоогүй юм шиг байя гэж бодсон хэрнээ гэнэт гэнэт уур хүрээд л сонин сонин харьцчихаад байх юм. Яах ёстой бол доо?

8 Comments

  1. Зочин says:

    Урт хэл хүзүү орооно гэдэг шиг мэдэх ёсгүй юмаа мэдэх гэж оролдох амьдралаа л үрэхийн нэмэр байдаг юмдаа үр дүн нь салах үгүй бол насаараа сэтгэлийн зовлон ханамжгүй амьдрал

  2. Zaya geh erguu sdaa cekc hiihiig ni harsan ymuu.! Ugluu oroi eshul ajil deeree huvtsaa solih geed umssun bol yaah ve

  3. zaya says:

    oor huntei seks hiisen bainaa olhomjtoi

  4. Ган says:

    Орхио орхи. Эхнэрээ залуу даа бариад хэрүүлээс өөр юм үзээгүй. Одоо ч хэрүүл. Хүнтэй суусан болохоос өмчлөөгүй болохоор бүтэхгүй. Хүнтэй явалдаад байвал би ч бас явна гэдгээ хэл

  5. Бадам says:

    Gulgaa l Orson bn shde. Taivshir

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.