Хэнд хандахаа ч мэдэхгүй хэнтэй юу зөвлөхөө ч мэдэхгүй сууж байна…

Нөхөртэйгөө муудалцсанаас хойш тус тусдаа унтаж байна. Уурлаад уур нь огт гарахгүй байгаа. Бүр хөдөө яваад хоноод ирсэн. Надыг яг байхгүй юм шиг зан гаргаад байх юм. Юу ч дуугарахгүй, өөрөө өөртөө хэрэгтэй юмаа хийчихээд л өрөөндөө гэрлээ унтраагаад л унтаад өгөх юм. Яг дэргэд нь хүн байхгүй юм шиг энийгээ ингэхэд яана даа п..а бүүр нэг арчаагүй заваан п.нууд би л энэ гэрийг ингэх юм тэгэх юм энтэр гээл үглэнэ…

Би бүр босоод гэртээ юм хиймээр байсан ч бүүр урамгүй эсвэл яг айлд байгаа юм шиг, юманд нь хүрэхээр загнуулах юм шиг тийм мэдрэмж төрөөд бүүр гайхах гутрах зэрэгцээд байх юм хоёулхнаа байж эсвэл тийм их дургүй нь хүрээд байгаа бол чи хэсэг өөр газар бай тусдаа баймаар байна гэвэл болчихмоор санагдаад гайхаад яахаа мэдэхгүй сууж сууж байгаад хэвтэхчээ болох юм.

Муудалцсан шалтгаан байдаг л шалтгаан ч нөхрийн хамгийн дургүй занг нь би гаргасан. Бас намайг яг гарах гарцгүй болгож шахаад байгаа юм, би чамаас салья гэвэл чи онигоо болж дуусахаар нөхцөлд байгаа шүү гэнэ. Бүр ямар нэг байдлаар ажилгүй амьдралгүй гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг олон удаагийн тохиолдлоор чинь цагдаад бүртгүүлсэн, ямар ял шийтгэл хүлээлгэж баривчлуулна эсвэл амаар чинь шороо үмхүүлээд сална гээд дарамттай юм хэлээд байдаг муудалцахаараа. Би яахаа мэдэхгүй хэнд хандахаа ч мэдэхгүй хэнтэй юу зөвлөхөө ч мэдэхгүй сууж байна…

8 Comments

  1. Ммм Ссс says:

    Эр шулмасууд ч бий, эм шулмасууд ч бий. Шулмасууд албаар өдөж байгаад хамгийн дургүй занг хөдөлгөж хэрүүл хийж гарах гарцгүй болгодог. Гэр бүлийн хүмүүжил маш чухал. Нөгөө талын чинь гэр бүл хэцүү бол эргээд тэр зангаа чамд гаргаж байгаа. Эсвэл өөр лүүгээ өнгийгөөд үз. Чи амгалан тайван гэр бүлд өссөн бол иймэрхүү юмыг мэдэхгүй, ойлгохгүй. Асуудал чамд байвал өөрийгөө засвал байдал зайжирна. Асуудал нөгөө хүндээ байвал салсан нь дээр. Сэтгэл санаа амар амгалан байх шиг сайхан юм байдаггүйг ойлгохын дээдээр ойлгосон. Миний оюутан байхдаа найзалдаг байсан залуу үнэхээр хэцүү ааштай байсан. Үргэлж бүх юм миний буруу болдог, 2хон жилийн дотор сэтгэл гутралд орж, өдөр болгон шалтгаангүй уйлдаг болтлоо доош орсон байсан. Олон жилийн дараа харахад маш өөртөө итгэлгүй, хийсэн бүтээсэн юмгүй, ээж ааваараа тэжээлгэдэг байсан болохоор хүсэл тэмүүлэлтэй, бие даасан намайг доош зулгааж хариугаа авдаг байсан юм бн лээ. Үүнээс сургамж авч үргэлж доош татдаг хамт олон, сэтгэл тавгүйтүүлсэн ажлын байр зэргээ болохгүй гэдгийг нь мэдмэгцээ хурдан сольж сурсан даа. Эмэгтэй хүний хамгийн үнэт зүйл бол хэнээс ч хараат бус байж чадах бие даасан байдал юм шүү. Ямарч хэцүү зүйлийг сэтгэл санаа тайван байсан цагт даваад л гараад ирдэг. Эмэгтэй хүн бие даасан байвал нөхөргүй үлдэнэ, хүүхэд оройтлоо гэдэг толгой угаалтаар маш олон эмэгтэй хүсээгүй амьдралаараа шүүсээ шахуулан шахуулан амьдардаг. Өөртөө итгэлтэй, сэтгэл өөдрөг явж байхад чамд яг тохирсон залуу гараад л ирнэ.

  2. Er hun says:

    medrel muutai Sadist baina tsaadah chin. neg nasaaraa hunii togloom bolsnoos erthen shig salsan n deer shu. huniig doromjilj, garah gartsgui baidald oruulj taashaal avdag bolovson tsaraitai maniakuud baidag.

  3. Enhrii dagina says:

    Ямар сайндаа ингээд ийм зүйл бичээд явах вэ. Аргаа барсандаа ингээд явж байгааг чинь ойлгож байна. Аргадаад тэвэрье. Нөгөө хүндээ биш илүү өөрийнхөө мэдрэмжинд гол анхаарлаа хандуулж бичсэнийг харахад чи нилээн сэтгэлийн боловсролтой эмэгтэй байна. Ийм эмэгтэйн буруу хэзээ ч байдаггүй. Ганц буруу гэвэл мулгуу эрийг амьдралын ханиараа сонгосоны л буруу байдаг. Ямар хэцүү гэдгийг нь би мэдэрч байна аа. Би ч бас яг ийм ойлгомжгүй битүү харилцаанд тамаа цайж байсан. Энэ надаас хаа холддын, хаашаач явж чадахгүй гэж эмэгтэйгээ бодож байгаа мулгуу эр байна. Б.Лхагвасаүрэн гуай хэлсэн дээ. “Эмэгтэй хүнийг ухааныг нь зартал битгий зовоо” гэж. Хамаг аргаа бараад ухаанааа ажиллуулж энэ зовлонгоосоо салах аргыг хайсандаа л чи ингэж яваа шүү дээ. Эмэгтэй хүнийг эцсийн шийдвэрээ гаргатал нь зовоовол ямар үр дүн хүлээж байгааг тооцоолж мэдэхгүй их хөлдүү нөхөр байна. Чамайг хий үзэгдэл мэт үл тоож, чиний буруу мэт хөгийн мэдрэмж мэдрүүлж, ялархдаг хүнээс өөрийгөө татаж ав. Чи өөрийнхөө бодож байгаагаас илүү боломж нөөцтэй хүн шүү. Өөрийгөө бусдын үнэлэмжээр хэзээч дутуу доогуур үнэлэхгүй шүү. Заавал жаргалтай эмэгтэй болж, өөрийгөө өндөрт авч яваарай

  4. Zaluu says:

    Японд амьдардаг 40-50 насны эмэгтэй хүнтэй танилцан

  5. abdc says:

    Ямар ч асуудал шууд нэг хүнээсээ шалтгаална гэж байхгүй 2-уулаа л хамаатай. Бүх алдааг бусдаас эхэлж бүү хай. Эхлээд намайг яасан чинь энэ хүн ингэв гэж бодож үз, ганцаараа бодолд авт өөртэйгөө ярилц. Үүний даараа өөрийн алдаа дутагдал, хэлсэн үг, хийсэн үйлдлээ цэгнээд нөхөртэйгөө чинь сэтгэлээсээ ярилцаад үз. Нүд нүдрүүгээр хараад чинь сэтгэлээсээ ярилц буруу зөрүү хэлсэн үгнүүд, үйлдэл дээрээ эхлээд буруугаа хүлээ, тэгвэл аяндаа нөхөр чинь бас буруугаа хүлээнэ харилцан уучлалт гуйна, нулимс цийлгэнэсэн нүднүүд бие биерүүгээ харан аяндаа та 2-ын царайнд инээмсэглэл тодрон инээлдэж тэврэлдэх болно. Хайран дээр тогтсон гэр бүлийн харилцааг эрхэмлээрэй. Өөрийгөө хайрла /өөрийгөө хайрлана гэдэг нь хамгийн энгийнээр өөрт хүсдэггүй зүйлүүдээ бусдад бүү хүс өөрийн болон бусдын амар амгалан байдлыг эрхэмлэ…/, өөрийгөө хайрлаж чаддаг хүн бусдыг хайрлаж чаддаг юм.

  6. Teneg vv chi says:

    Bairand ni horgodood hamt bgad bgamu? Mungund baritsaalagdaagui bol naad er shulmasaasaa salaad yvaa. Jiremsen bolood bvr l hetsvv amidrana shd. Ajil turul hiiged yvj baital aytaihan aashtai zoolon zaluu oldono doo. Naadah chin chmg uzen ydaad ooroo zailchaasai geed bhad chi teneg vv? Bardam zan bn uu

  7. 38-тай залуу says:

    Эрхэм дүүд хандаж хэлэхэд амьдрал дээр хэн нэгнийхээ хэлбэр дүрсийг эвдэхгүйгээр эвцэлдэн нэгдэхийг гэрлэлт гэж хэлдэг юм ш дээ. Та хоёр хоёулаа өөр өөр хүмүүжилтэй. Хоёр өөр үзэл бодолтой … хувь хүмүүс шүү дээ.

    – Айл гэр болж тоглоход заримдаа дүрэм тогтчихмоор санагддаг юм. Жишээ нь хэрүүл хийвэл өнгөрснийг дүгнэж хэрэлдэхгүй, зөвхөн өнөөдрийн нөхцлийг үнэлж дүгнэж зөрүүтэй бодлоо арилгах зорилгоор хэрэлдэх хэрэгтэй.

    – Хэрүүлд хэн нэгэн аав, ээж гуравдагч этгээдийг татан оролцуулахгүй байх ёстой.

    – Хэрүүл хийгээд зөрөөд байвал тухайн үедээ заавал эцэслэх гээд байхгүй зогсчих хэрэгтэй. Тэгээд тайвширсан үедээ ярилцах гээд үзээрэй.

    Эцэст нь уучлалт гуйж эвлэрэх зай үлдээх хэрэгтэй. Дандаа бууж өгөх албагүй ч жаахан ч гэсэн буруугаа мэдэрч байгаа бол уучлалт гуйчихаж байгаарай.

    Эцэст нь насан туршдаа амьдрах байсан ч үгүй байсан ч … хайртай нэгнээ гомдоох чинь угаасаа муухай шүү дээ.

  8. hi says:

    hel amaar doromjlohoo oo bolichih, yamar ch tohioldold hel amaara, horon muuhai ugeeree, etseg eheesee sursan etgeed archagaui zangaa bvv garga, hunii huu hcinii uildliig tevchih uureggui, er hun setgel zuin huchirhiilliig tevchih albabgui.

    odoo bvvr salah tuhai bodoj bgaa, iimerhuu horon ug adair aashnaasaa bolood nasaaraa gantsaaraa yvaj hugshirch bgaa 59 hurch bgaa avgai nar tsaana chin gantsaaraa horvoog tuulj bgaa, tednii egneend bvv shilj, chin setgeleesee aldaagaa oilgoj, aldaagaa zas, bvv davt. busdiig ni uuruu yaahaa med,

    er ni chi uuruu chimeegui yavaad ugvul boloo shd,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.