Эрдэмтэд хүнийг эрт зөнөхөд нөлөөлдөг 15 хүчин зүйлийг тогтоожээ

Их Британи болон Нидерланд улсын хэсэг эрдэмтэд хүнийг эрт зөнөхөд хамгийн их нөлөөлдөг 15 хүчин зүйлийг олж тогтоосон байна.

Эксетерийн их сургууль, Маастрихтийн их сургуулийн эрдэмтдийн баг Британийн иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн UK Biobank сангаас 65 хүртэл насны 350,000 хүний өгөгдлийг судалгаандаа авч ашиглажээ.

Өнөөдөр дэлхий даяар дөрвөн сая орчим хүн эрт зөнөх өвчнөөр шаналж байгаа ба энэ тоо жил бүр 370,000-аар нэмэгдэж байгаа юм.

Зөвхөн Их Британид одоо 900,000 орчим хүн зөнөх өвчний оноштой амьдарч байгаагийн 70,800 гаруй нь эрт зөнөсөн байна.

2040 онд энэ тоо 1.7 саяд хүрэх магадлалтайг саяхны судалгаа харуулжээ.

Британи, Нидерландын эрдэмтдийн баг 65 нас хүрэхээсээ өмнө зөнөхөд хамгийн их нөлөөлдөг 12 хүчин зүйл, энэ эрсдэлийг бууруулахад хамгийн үр дүнтэй гурван хүчин зүйлийг дараах байдлаар тогтоосон байна.

Эрт зөнөхөд муугаар нөлөөлдөг 12 хүчин зүйлийг эрсдэлийн түвшнээр нь жагсаахад:

  1. Orthostatic hypertension (суугаа болон хэвтээ байдлаас босох үед цусны даралт буурах эмгэг)
  2. Депресс буюу сэтгэлийн хямрал
  3. Архины хордлого
  4. Тархины цус харвалт
  5. Удамшлын эрсдэл
  6. Ядуу хомс амьдрал
  7. Чихрийн шижин
  8. Зүрхний өвчлөл
  9. D витамины дутагдал
  10. Сонсголын бэрхшээл
  11. “C-reactive” уургийн өндөр түвшин
  12. Ганцаардал

Эрт зөнөхөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй гурван арга

  1. Архины хэрэглээгээ хязгаарлах
  2. Боловсролын төвшнөө дээшлүүлэх
  3. Гарын атгалтын хүчээ сайжруулах

Энэ судалгааны тайлан JAMA Neurology анагаах ухааны сэтгүүлд нийтлэгджээ.

Эх сурвалж: The Guardian

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.