Аавдаа би хайртай

Юуны өмнө сайн байцгаана уу? Би аавынхаа тухай бичмээр санагдаад. Аав ээж 2 минь 2-уулаа хувийн газар ажилладаг байсан. Намайг төрсний дараахан аав минь хотод 2 өрөө байр зээлээр аван нүүж ирээд удалгүй ээж дүүг олсон гэсэн. Одоо бодохнээ эхнэр 2 охиноо тэжээнгээ байрны зээл нтр гээд яаж ч болгодог байсан юм. Дүү 4 нас хүрэхэд ээж ажилд ороод аавын ачаа арай л багассан байх. Гэхдээ л өдрөөс өдөрт нэмэгдэх юмны үнэ. Дээр нь эхнэр, өсөж томорч байгаа 2 охины хэрэглээ гээд дагаал нэмэгдэж байсан болохоор 2 идэхгүй хоосон хонохгүй болгоол байсан.

Тэгээд аав минь гадагшаа явж өр зээлээ дарна гэхэд би 9 нас хүрч байлаа. Дүү надаас 3 насаар бага. Аав гадагшаа явсан хойно ээж ажлаа хийнгээ бид 2-г сургууль цэцэрлэгт зөөгөөд их л завгүй байсан даа. Өдөр болгон л оройтно. Өдөр нь ажлын дундуур бид 2-г зөөдөг байсан болохоор орой сууж ажлаа дуусгадаг байсан байх. Аав эхний хэдэн сар таг чиг байсан шиг. Удалгүй сар болгон ээж рүү мөнгө явуулаад эхэлсэн. Тэгээл бид 3 илт сайжраад. Өмсөх зүүх, идэх уух юм эрс өөр болоод сайхан байсан л даа. Тэр үед онлайн худалдаа, хүргэлт нтр хөгжөөгүй байсан хэдий ч аав минь баяр болгоноор яаж ийгээл бид 3-т бэлэг аваад хүнээр өгүүлдэгсэн.

Хааяа худалдагч нь дуртай дургүй авчирч өгнө. Хааяа ээж бид 2 очиж авна. Яаж тэгэж болгож байсан юм бол. Зун болохоор дүү бид 2 эмээгийнх рүү явна. Аймгийн төвд байдаг. Хотдоо ойр болохоор хичээл амарвуу гүй юу эмээгийнд очно. Аав яваад 2 жил өнгөрч байсан зун эмээ гэнэт бид 2-г дуудсан юм. Гаднаас шороо тоос болсон 2 сэгсийсэн юм гүйгээд ороход аав минь цай уугаад инээчихсэн сууж байдаг юмдаа. Би ч уйлаал тэврээд авсан. Зөндөө уйлсан. Дүү харин ойртохгүй тойроол зугтаал байснаа гэнэт гүйж очоод тэврээд уйлсан. Орой болтол салалгүй тэврэлдээд уйлаал байсан. Тэгэж тэгэж тайвширчгаагаад. Тэгсэн аав за бид 3 ингээд явъя даа. Цаг орой болчиж гэхэд уйлж байх хойгуур эмээ хувцас хунар бүгдийг бэлдчихсэн.

Аав ямартай ч нэг машин унаад ирсэн байсан юм. Хүнийх байсан болов уу. Тэгээл гэрийн зүг бөөн баяр болсон дүү бид 2 арын суудал дээр тоглоол. Аавыг шалгаагаад гоё юм авчирсан уу гээл. Тэгэж тэгэж гэртээ орохдоо ээж ээж аав ирсэн гээд орилоол орсон чинь ээж байгаагүй. Ээж хаачсын бол гэсэн аав “ээж нь ажилтай байх аа” гэдгээс өөр юм хэлээгүй. Тэрнээс хойш ээжийг өдөр болгон ааваас нэхнэ. Аав юу ч хэлэхгүй. Сүүлдээ ээжийг нэхэхээ больсон. Бид 3 тэгээл амьдраал байсан даа. Аав хураасан мөнгөөрөө өөрийн гэсэн жижигхэн юм хийгээд тэр нь бид 3-т хангалттай хүрэхээр орлого олдог. Удалгүй машинтай болсон, байраа ч томруулсан.

Харин ээж ирээгүй хэвээрээ л. Аав өглөө хүргэж өгнө, орой ирхэд харин хоол бэлэн гэр цэвэр. Дүү бид 2-г хоолоо идээрэй гэчээд зөрөөд ажилдаа явна. Цуйван, будаатай хуурга, гурилтай шөл, будаатай шөл гэсэн 4 хоол л аав ээлжилж хийнэ. Гэхдээ л амттай уйддаггүй. Би том болоод хоол хийхэд аав их дургүйцэнэ. Хичээл номоо хий. Гэрийн ажилд битгий оролц гээд бид 2-г халгаахгүй. Аав хааяа нэг сардаа нэг л юм даа. Архи ууна. Бид 2-г унтсан хойно өрөөндөө хэдэн пиво, эсвэл шил вино ууна. Ер нь аав архи дарс уудаггүй ч хааяа нэг тиймхэн юм уугаад тэрэндээ учиргүй согтоно. Согтоод ирэхээрээ уйлж байгаа нь надад сонсогдоод би унтаж чаддаггүй байж билээ.

Ингэж явсаар 16 нас хүрхэд ээжтэй нэг өдөр уулзсан. Гэрийн гадаа тоглоомын талбайд. Ээж юу ч хэлэхгүй уйлаал байсан. Би ч бас. Тэгээд ээжээ та аавтай буцаад сууж болдоггүй юм уу гэж асуухад ээж “ээж нь чадахгүй ээ” гэснээ босоод яваад өгсөн. Цаашаа явахдаа их л уйлж байх шиг санагдсан. Тэр орой би аавдаа аймаар их уурлаад сар орчим дуугараагүй санагдана. Таниас л болж ээж явсан. Та л гадаадад өөр хүнтэй болоод ээж биднийг хаясан гээл бөөн юм болж билээ. Аав чимээгүй л. Тэгээд дахиж хэн хэн нь ээжийг дурсаагүй. 2 охиноо аав юугаар ч дутаалгүй өдий хүргэсэн.

Өнөөдөр аав минь бурхан болоод жил гаруй болчихжээ. Нэг орой гэнэт л зүрх нь хаагдчихсан. Би 23-тай дүү 20-той оюутан байсан. Би дөнгөж ажилд ороод аавдаа тус болох санаатай байхад аав минь яваад өгсөн дөө. Аавын ажил явдал дээр аавын хар багийн найзууд ирээд бүгд мал болтлоо уусан. Орцны гадаа ууцгаагаад. Би дэлгүүр орж зулын тос авчаад орц руугаа орж явахдаа найзууд нь ээжийн тухай ярьж байхыг сонссон юм. Тэгэж л би бүх үнэнийг мэдсэн юм. Тэр үед би яг галзуурах гэж байснаа сайн санаж байна. Аав гадаадаас гэнэт ирээд гэнэтийн бэлэг барих гэсиймүү яасан юм. Ямар ч байсан тэр зун гэнэт гэртээ ирээд түлхүүрдээд ортол гэрт нь нэг эрэгтэй хүн байж. Ээж усанд орчихсон нөгөө нь хувцас ч үгүй сууж байж л дээ. Аав хараал шууд ойлгосон. Ээж уснаас гарч ирээд хаалга дуугарсан уу хайраа гэсэн юм гэнэ. Гэтэл нөгөө залуугийн хажууд нь аав бас зогсож байж. Ээж юу ч хэлж чадаагүй. Аав харин чимээгүй байж байж та 2 өөрсдийн юмаа аваад одоо явдаа гэхээс өөр үг дуугараагүй гэсэн.

Тэгээл тэр 2 ч явж аав найзтайгаа уулзаад хаалганы цоожоо солиод машинаа өгчих гэж аваад бид 2-г очиж авсан юм билээ. Тийм их зүйлийг дотроо хадгалсаар байгаад зүрх нь дийлэлгүй хаагдсан байх гэж би боддог юм. Эр хүний дотор юу болж байгааг эмэгтэйчүүд бид яаж ч мэдэх билээ. Ямар ч хэцүү зүйл байсан эрчүүд сэтгэл дотроо хав дарж хааяа нэг хатуухан юм хүртэнгээ доош нь чигжиж байдаг юм болов уу даа. Аавыгаа амьд дээр нь хайрлаж байгаарай.

9 Comments

  1. зулаа says:

    Би аавыгаа 24тэй байхдаа алдсан. Амьдралдаа ухаан орсон цагаасаа хойш ганцхан удаа уулзаж байсан ч сэтгэлд минь их тод үлдэж. Хуримандаа урих л байсан юм, зээ хүүг нь уулзуулдаг байж дээ гэж их ч харамсдаг. Ганцхан удаа хэдхэн цаг уулзаж үзсэн ч үхтэлээ тэр мөчөө дурсаж явнаа. Тийм ч болохоор аавтайгаа өссөн чи азтай байна. Ээж нь амьд байдаг бол заавал уулзаж гомдлоо тайлаарай. Тэгж байгаад хорвооголс явчихвал харамсаад барахгүй зүйл болно. Яаж ч гомдоосон эцэг эх гэдэг том орон зай бий. 22тойдоо уулзаад 2 жилийн дараа аав минь өнгөрсөн. Аавыгаа их өрөвддөг, ээжийн буруугаас болж салаад намайг сургууль төгстөл уулзуулж байгаагүй ээ. Ааваа охин нь таныгаа маш их санаж байна.

  2. Ах нь says:

    Гунигтай түүх байна. Надад тохиолдсон шиг. Ямар ч амьдрах урам зориг хүсэл тэмүүлэлгүй болдог юм байна лээ. Биеийн өвчин шиг сэтэлгийн өвчин туссан. Наанаа инээсэн ч цаанаа нэг гунигтай нь нүдний харцанд харагддаг юм байна лээ. 3 жил шахам сэтгэл өвдөж 2 хүүхдээ бодож хөлөө зөөж хоол идсэн. Үхэж ч чаддагүй юм байна лээ. 2 хүүхэд нь нүдэнд харагдаад. Эцэст нь босох хэрэгтэй тэрнийг эргэж хартал амьдрах хэрэгтэй юм байна гэж ойлгож хүчтэй болсон. Хэнтэй ч суугаагүй хаяа хаяахан уулздаг 3 хүүхэнтэй. Өөрийгөө завгүй байлгаад байхаар зовлон хүртэл зугттаг гэж үнэн. Одоо хотын төвд 5 өрөө байртай 2 машинтай банк бүрт тэрбумаар тоологдох хадгаламжтай. Энэ жил том хүү маань тусдаа гарсан. Бага хүү маань 10 жилдээ. Удахгүй тусдаа гараад явахаар ганцаараа үлдэх ч ач гучаа харахаад амьдрал ахин цэцэглэх байх аа.

  3. zaluu says:

    Ийм сайхан эцэгтэй хүүхдүүдийн буян заяа нь дэлгэрэх байхаа. Уншаад уйлах шахлаа.

  4. Koko says:

    ??? huurhii aav, Gunigtail ym. Chaavas hvnii nutagt ger bvlee bolgochih geed ih l zvtgesen bhdaa. Eej ni gej odoo yuveee. ODOO SURGAMJ L YMDA. Ehner, nuhuruu araar tawichdiimuu geed bdag nuhud, odoo uhaar2, yaj hvnii setgeld sew hiij, ger bvlee svirvvlj bolohiig

  5. эр хүн says:

    Ээж чинь Алаараа амьдралаа сүйтгэжээ. Боовшсон эм бухын хүзүүнээс хүчтэй гэж ярьдаг болсон гэнэлээ. Ухаантай Аавынхаа ухааныг өвлөн авчээ. Чи одоо амьдралд алзахгүй. Зөв ханиа сонгож сайн эхнэр сайн хань болох байх. Чамтай суусан эр хүн жарганөа. ухаантай бүсгүй болсон байна. Аз жаргал хүсье! Мөдхөн наад янхан пийздаа чинь нөгөө залуудаа жийгдээд та хоёрыг бараадаад ирнэ. Тэгэхэд нь хүлээж битгий аваарай. Өөрөө жаргаж охидуудынхаа амьдралаар тоглосон гичий мөдхөн жийгдээд зовлонгоо үүрнээ.

  6. зочин says:

    за охид аавын генийг илүү өвлөдөг 60 хувь, Сайн аавтай та 2 охинд амжилт сайн сайхныг хүсье. /хүү бол эхийн генийг 60 хувь, аавын генийг 40 хувь өвлөдөг гэцгээх юм/

  7. зочин says:

    Аавыгаа зөв газар олж тавьж байж аавын буянаар үр хүүхэд нь сайн явдаг, хэрэв буруу газар тавьбал үр хүүхэд зовлонтой явдаг тул лам нар сүүлд нь газрыг нь сольж сайжруулдаг гэдэг…. Аав чинь үнэхээр гэр бүл үр хүүхэддээ хайртай байжээ… гэр бүл бие холдвол сэтгэл холддог үгийн утгыг сайн анхаарч байцгааяаа залуусаа

    • Bad boy says:

      Юу хуцаад бгаан, хүний сэтгэлд юм хиймээр ийм тэнэглэлд битгий автаж бгаарай лам бөө бүгд хүний зовлонгоор мөнгө хийж амьдардаг улс. Ямар ч баримтгүй зүйлээр сэтгэл санаанд нь нөлөөлж мөнгө төгрөгийг нь салгаж байвал луйвар мөн биздэ. Хүний зовлон эрүүл мэнд 2р л мөнгө хийхээ больцгоо ддоо. Сайхан аав бсн бна.
      Та 2р хангалттай жаргалтай амьдарсан даа. Битгий харамс, бусдыг Битгий үзэн яд. Уужуу талбиун бвал амьдрахад дэм л болдог юм даа дүү минь.

    • Tulga says:

      Elii balai muhar susgee yarij soliorohoo baichihmaar bgaam daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.