Би хэр удаан ингэж зүгээр ажил хийж байгаа юм шиг амьдарч чадах бол?

Би ханьтайгаа олон жилийн турш элдэв маргаантай амьдарч ирсэнээс түүнийг үнэлэхээ, хайрлахаа больжээ. Маргааны сэдэв бол гэр бүлийн харилцаа л байсан. Үүнийгээ бага дээр нь шийдэлгүй байснаас өнөөдөр зүгээр л хүүхдүүдийнхээ төлөө л хамт амьдарч байгаа болж таарч байна.

Саяхан нэг хүнтэй маш богино хугацаанд дотносож орхилоо. Энэ хүртэл бидний дунд өөр хүн байгаагүй шүү! Тэгээд хурдан эхэлсэн шигээ хурдан баригдсан. Бүр яаж ч амжилгүй баригдсан. Баригдах үедээ огт гэмшээгүй. Юу л болбол болог, хэрэв тэр тэвчвэл хамтын амьдралаа үргэлжлүүлье, үгүй гэвэл дуусгая гэсэн бодолтой байсан.

Бид гэр бүлээ авч үлдэх замыг сонгосон. Өмнөх шигээ ойлголцолгүй үлдэхгүй, дахиж ийм зүйл давтагдахгүйн тулд өөрсдийгөө өөрчлөх гэж хичээж байгаа, түүний хичээж байгаа нь нүдэн дээр ил байна, бүр маш их хичээж байгаа.

Гэвч миний хувьд үүнийг хүчээр хийж байна. Аль сайнаараа хичээж байгаа ч гэсэн сэтгэл хөдлөхгүй байна, өмнө нь сэтгэлээсээ зүгээр л ухамсараараа хийдэг байсан зүйлүүдээ ажил шиг хийж байна. Хэдий тэр яаж хичээж байгааг харж байгаа ч энэ нь намайг баярлуулахгүй байна. Өмнө нь надад тэр асуудал болж байсан зүйлүүд одоо хамаагүй санагдаад байна. Намайг хайрлахгүй, халамжлахгүй, хүндлэхгүй байсан ч хамаагүй санагдаад байна.

Одоо би яах вэ? Би хэр удаан ингэж зүгээр ажил хийж байгаа юм шиг амьдарч чадах бол? Бас нэг юм бодогдож байна. Тэр маань яагаад ийм болохоос өмнө өнөөдөр байгаа шигээ байж чадаагүй юм бол? гэсэн гомдол маш их төрдөг юм байна.

6 Comments

  1. tuvshuu says:

    manai ger buld bolj bgaa asuudal bna. manai ehner ih turgen aashtai taalagdahgui ug sonsson l bol shuud uurladag. ehendee bi argadaad guigaad minii hairaa uuchlaarai ene asuudal chini iim yumaa bid 2 ingej handah heregtei gej aashiig ni zasah gej mash ih hicheesen. hichneen muuhai ug sonsson ch hichneen gomdson ch turuulj uuchlal guigaad evlerey gedeg bailaa. uuriiguu umuuruhiin tuld yamarch hamaagui argaar yu ch hamaagui helj ter bolgond minii setgeld sev suudag bsan. neg l medehed bi uuduus uurladag bolchihson argadaj haritsahaa boliod hed honogoor ch hamaagui chimeegui yariltsdaggui bolchihson bsan.ter uyees l negneesee holdoj ehelsen bh. asuudal garahad yaj ch yamar ch argaar helsen ene hun uurlaj heruul bolgoh ni todorhoi gej bodood chimeegui l computer deeree suudag bolson. bi bas buruutai. minii tuluu hicheej zutgej bhad ni bayarlalaa geed unseegui, bas bainga anhaarch bolzoj bh heregtei gedgiig odoo l oilgoj bna. ungursun havar neg zaluutai nuguuh ni 2laa suuhuu gej heleh hurtel ni dotnosson bsan. daraa dahiad uur neg zaluutai uulzaad, uur bur shal tanihgui hun taniltsii hoolond oroy gesen chini zuvshuuruud hoolond orchihson bas heseg bolzson bsan. 2 uree surguulias ni avaad hool hiichiheed ehneree huleej bh zuur ehner maani uur zaluutai hutultsuud unseltseed yavj bsan gedgiig medeh uyd horvoo humruh shig l boldiin bnalee. yund itgej yunii tuluu hicheej ajillahaa ch medehee baidag yum bnalee. ehniih ni aldaa nuguu 2 songolt bsan gedgiig medej bgaa ch minii tuluu ursiin mini tuluu hiisen buhniig ni bodoj uuchilsan. zahianii ezend handaj helehed nuhurtuu hezee suuld surprise barij bayarluulsnaa neg sanah geed uzeerei. chi uuriinhuu gargaj bgaa uildlee butsaaj avna. setgel gargahgui hucheehgui bol setgel avahgui bas hicheel zutgel ch avahgui. uuriinhuu setgeliig hudulgumuur bval nuhriinhuu setgeliig ehleed hudulgu. durtai huvtsasiig ni umsuud durtai zuiliig ni hamt hii. uuriinhuu tuluu hiisen uildel bus busdiin tuluu hiisen uildel az jargal daguuldagiig sanaarai. ehner bid 2 odoo yag l adilhan hicheej bgaa ch hen heniih ni dotor uldsen ter har tolbo medregdseer l bgaa. ter har tolbo medregdhee bolih hurtel bas bolison ch hicheesen heveeree bh bolnoo l gej bodoj bna. amjilt

  2. Эр хүн says:

    Нилээн хэдэн жилийн өмнө манай гэр бүлд иймэрхүү юм болсоон. Би хичээгээд байдаг эхнэр маань бахь байдгаараа өнгөрсөн элэрсэн баларсантайга. Нэг өдөр би уурлаад эхнэртээ хүн хичээгээд байхад больвол болий мөр мөрөөрөө амьдарцгаая гснээс хойш. 2лаа өнгөрсөнийг өнгөрсөнд н хаяад урагшилсандаа.

  3. Hi says:

    хар амиа хичээсэн, эр нөхрөө буруутгасан, байгаагаа чамласан тийм хүн байна та. салаллаа гэхэд тэр залууд алдах зүйл алга, харин ч хожих юм байна. баригдаад хамарсахгүй байна гэдэг цайрсан гар, дүүрсэн толгойгийн амнаас гарах үг. жаргал чинь дэндээд даварч байна. амьдралын ачаагаа ганцаараа үүрээд махийж явбал таарах эм байна та. тэгээд нөхрөө тайван орхи, сураггүй бол.

  4. Daagii says:

    23tai zaluu neg negendee itgeed dotno hariltsaa vvsgeh (egchmed) bvsgvi haij bn. https://www.facebook.com/zaluu.nas.336 pm bicheerei

    • Чулуу says:

      Ингээд бичхээр чам руу хариу бичээд суух уу тэ хахааа. Чатаас олоод л чамтай дотно харилцаа үүсгэх гээд л хайгаад суух уу. Эмэгтэйчүүдийг эрчүүд тойрч эргэлддэг юм ш дээ. Тэрнээс чамайг хайгаад суухгүй. Ядарсан амьтан байх шиг байна даа чи

  5. Ббб says:

    Өөрөө их муу хүн бололтой. Зөвхөн өөрийгөө бодсон хар амиа хичээсэн гэж ярьдаг хүн нь юм болов уу гэж бодогдлоо. Гэр бүл дотор өөр өөрийн гэсэн хариуцлага үүрэг гэж бас байгаа. Үр хүүхдийнхээ өмнө маш том хариуцлага байгаа шүү дээ. Өөрөө бас гэр бүлийнхээ хүнийг хайр халамж хүсэж байгаа зүйлээр нь дутаасанаас нь энэ байдал үүссэн ч юм билүү. Гэр бүлийн аливаа асуудалд нэг тал 100% буруу гэж байдаггүй байхаа
    Ямартай ч хүүхэдтэй бол хүүхдийнхээ төлөө өөрийгөө зарим зүйл дээр золиослох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Анхнаас нь та 2-ын өөрсдийн хийсэн сонголт өөрийнхөө болон гэр бүлийн хүнийхээ хамт өнгөрүүлсэн цаг хугацаа дурсамжыг битгий үзэн ядалтаар солиорой. Амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.