Бэлгийн ажлын үед эрчүүд үрийн шингэн гарахаас өмнө бэлэг эрхтнээ үтрээнээс сугалж амжихыг гадуур тавих гэдэг.
Гадуур нь тавьсан ч жирэмсэн болох магадлалтай.
Учир нь эр бэлэг эрхтнээс ялгарах дурын шингэнд 3-5сая орчим эр бэлгийн эс агуулагдаж байдаг. Энэ нь хурьцлын үед ялгарч байх тул тэдгээр эсүүдээс жирэмслэх магадлалтай гэсэн үг юм. Тэгэхээр гадуур нь тавивал жирэмсэн болохгүй гэж бодох нь буруу шүү.
Секс хийх үед хүний бие махбод түүний мэдрэлийн систем юутай ч зүйрлэшгүй хүчтэй сэрлийн байдалд ордог. Гэтэл секс хийх үед үрийн шингэнээ үтрээн дотор тавихгүйн тулд биеэ байнгын хараа хяналтын дор байлгах нь бие махбодын жам ёсны үйл ажиллагааг алдагдуулдаг.
Байнга гадуур тавивал эцэстээ бэлгийн сулралд орох нэг шалтгаан болно. Тэгэхээр болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлгэвч хэрэглэж байгаарай залуусаа.
1 Comment
манай эрчүүд 1000 төгрөг өөрсдөөсөө харамлаад агуу2. 1000төгрөг шдээ эрчүүдээ.