Монгол Улсын иргэн Б.Баярмаа нь “Telegram” аппликейшн ашиглан өөрийн нүцгэн бичлэг, зургийг бусдад худалдан борлуулж, улмаар түүний бичлэг олон нийтэд тархсан.
Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.18-д Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ үйлдлийг цагдаагийн байгууллага бус Оюуны өмчийн газар шалгаж, хариуцлага тооцох хуулийн харьяалал зохицуулалтай ажээ.
Хуульд, Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйл Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих
1.3өвшөөрөлгүйгээр хэвлэл, ном, зохиол, зураг, кино, дүрс бичлэг бэлтгэх, тараах, борлуулах замаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр садар самууныг сурталчилсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.
Дээр дурдсанчлан иргэн Б.Баярмаагийн үйлдлийг Оюуны өмчийн газраас шалгаж, хариуцлага тооцвол хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна.
Харин цагдаагийн байгууллагаас Б.Баярмааг Зөрчлийн тухай хуулийн 6.18.4 буюу биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон гэх зүйл ангиар шалгаж эхэлжээ.
SOURCE: zindaa.mn
1 Comment
oird shine shul shaahgui bol hetsuu bn shuu