Бразилын нэрт хөлбөмбөгчин Дани Алвешд шүүхээс дөрвөн жил зургаан сарын хорих ял оноолоо. Түүнийг 2022 онд Испанийн Барселона хотын шөнийн цэнгээний газарт 23 настай бүсгүйг хүчирхийлэхийг завдсан гэж шүүх үзсэн юм.
Хохирогчийн өмгөөлөгчид 12 жилийн ял авах ёстой гэж үзэж байсан ч прокурорын байгууллага есөн жилийн ял төлөвлөсөн.
Мөн Д.Алвеш хохирогчид 9,000 еврогийн нөхөн төлбөр өгөхөөр болжээ.
Гэхдээ бразил эрийг өмгөөлж буй хуульч Инес Гуардиола Каталаны дээд шүүхэд давж заалдахаа мэдэгдэв.
Д.Алвешийн хэргийн талаар өгсөн мэдүүлэг хоорондоо зөрсөн. Эхлээд огт холбоогүй гэж байсан боловч дараа нь тохиролцсон харилцаа байсан хэмээн өөрчилсөн юм.
Эх сурвалж: BBC