Нас тогтоно гэдэг нь л болж байгаа юм байх даа

Охидыг ханаруулдаг сайхан эр гэж өөрийгөө бодож явдаг үе хүнд байдаг бололтой. Үеийн охид хүүхнүүдийг боломж олдвол үзчих хэрэгтэй гэж өөрийгөө кодолчихсон мангар бацаан. Ах нарын хүнд хүнд түүхүүдийг бишрэн тэдэн шиг болохыг мөрөөдөж, тоогдож байвал агуу эр хүн болсон шиг санана.

Тэр үедээ эмэгтэй хүн таалагдвал өөрийн болгох гээд чичирнэ, надруу хандарсан л бол заавал түүнтэй унтана. Өдчихөөд секс хийх гэхээр буцаж маяглавал ихэд доромжлогдсонд тооцож шууд хүчээр эзэмдэнэ. Унтсан л бол хэргээ гүйцээсэн мэт ахин дахин уулзах нь тээртэй санагдаад өөр охид руу гүйнэ.

Анги сургуулын олон охидын онгоныг цоолсноо найзууд дундаа гайхуулж, тэрийг энийг үзсэн гэж ярих нь л сайхан санагддаг байж. Амьдрал бол шоу цэнгээн биш байж гэдгийг ойлгох үед нэг л мэдэхэд эхнэр хүүхдүүдтэй болчихсон, олон эмэгтэйг гомдоогоод амжчихсан байснаа ухаарна. Гэр бүлийнхээ төлөө зүтгэх үе.

Хүүхдүүд өсөж гараас гарах  дөхөөд  ирэхээр амьдралд тулгарах сорилт бүрд хажууд байсан эхнэрээ нээг их ойлгодог баатар болж өөр нүдээр хардаг болно доо. Өөр бусад хүүхэн сонин сайхан санагдахаа байчихсан мэт. Галзуу секс галзуу түүхүүд үнэндээ ямар ач холбогдолтой байсан юм бол?

Эхнэрээ дааруулж хөргөчих вий. Өвдөж зовчих вий гэдэгт илүү санаа зовдог болдог юм байна аа. Нас тогтоно гэдэг нь л болж байгаа юм байх даа.

3 Comments

  1. Hacker says:

    Ystoi adilhan amidral tuulaad yvj bgaa ym bna. Odoo nas togdood tiim amidral uneheer sonin bish boljee. Ehneree haraad hair hurdeg bolj. Odool hair ehlej bhshig bna. 40 garj bj amidral iheldeg gedeg ni bolj bhshig bna daa hehe.

    • erka says:

      hacker zahianii ezen 2 eriin orontsguud ym daa… adguuslag amidralaa hend gaihuulj bichdeg bnaa esteg malnuud

      • aldrm says:

        nuhurgui erka nuhurtei bolj jujehee bolio, chamaig nuhurguig chin bi baitugai tumen mednee, nuygaad yahav, ter bvv hel tetgevert garahbgej bgaa gugshin em oroh orongui, oochihbayagui ehijnhee hajuud tolgoibhorgodogiug chin ch bibbaitugai tumen mende zuer

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.