Сексийн үед хүний биед сэтгэл санааг тайвшруулан тогтворжуулж, юмс үзэгдлийн талаар эерэг, өөдрөг бодол төрүүлэхэд туслах үүрэг бүхий эндорфин даавар ялгардаг. Мөн бие организм дахь дааврын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сэтгэл санааны байдал дээшлэх нь тархины хэд хэдэн мэдээллийн төвийн үйл ажиллагаа идэвхжсэнтэй шууд хамааралтай гэдгийг эрдэмтэд баталжээ.
Өөрөөр хэлбэл сэтгэл санаагаа өөдрөг байлгах гэж та тусгайлан хүч хөдөлмөр зарцуулалгүйгээр зөвхөн сексийн тусламжтайгаар асуудлыг хялбархан шийдвэрлэж болох нь ээ.
Та үргэлж өвддөг бол орон дотроо өвчин мэдрэмтгий, амархан өртөмтгий байдлаа үгүй хийцгээе. Учир нь бэлгийн харьцаанд ороход морфины нэг төрөл болох тайвшруулагч эндорфины үйлчлэлээр үүсэх окситоцин хэмээх этгээд нэртэй даавар хүний цусанд ялгардаг байна. Харин эмэгтэйчүүдэд энэ нь сарын тэмдэг ирэх урьтал дохио болох ууц, давсгаар хатгуулж, чилж өвдөхийг намдаахад тусалдаг гэнэ. Тиймээс секс ямар ч өвчин намдаах эмнээс дутахгүй үйлчилгээ үзүүлдэг аж.