Секс судлаачид эмэгтэйчүүдийн 43 хувь нь бэлгийн харилцааны үеэр дур ханадаггүй болохыг олж тогтоожээ. Үүнд тэд зөвхөн өөрийгөө л буруутай гэж боддог аж. Ийм эмэгтэйчүүд сексийн жинхэнэ мэдрэмж авч, дур тавихын тулд сексийн янз бүрийн хэрэгсэл ашиглан гар хангалга үйлддэг гэнэ.
Ийм тохиолдолд сексээс гадуур, гар хангалгаар дур тавьдаг тухайгаа бэлгийн хамтрагчдаа ярьж, ойлголцох нь зүйтэй. Хэрвээ тухайн хос нэг нэгэндээ үнэхээр хайртай бол ийм асуудал байхгүй болж, дахин хэзээ ч давтагдахгүй гэдгийг санах хэрэгтэй. Бэлгийн харилцааны үед дур тавихгүй байх нь хэлүүний сэрэл сул байснаас болдог.
Хэрвээ умайн хүзүүндээ сэрэл мэдрэмж ихтэй бол энэ талаар бэлгийн хамтрагчдаа заавал хэлээрэй. Эмэгтэйчүүдийн амьдралд бэлгийн ханамж авах, дур тавих нь олон талаар ач холбогдолтой. Жишээ нь дур тавих таашаал авснаар айдас түгшүүр алга болж, тайвширна. Эрүүл харилцаанаас зүрхний цохилт сэргэж, цусны гүйдэл идэвхжин, булчингийн ажиллагаа сайжирна. Дур ханамж авснаар мэдрэлийн системд хуралдсан хүлээстэй, баригдсан юм шиг байдал арилна.
Мөн тайван амгалан нойрсох боломж олгоно. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дур тавилт өөр өөр байдаг. Эрэгтэйчүүд дур тавихад богино хугацааны дотор цусны даралт огцом нэмэгдэн, дараа нь дорхноо тайвширдаг бол харин эмэгтэйчүүдийн дур тавилт удаан үйлчилдэг. Дур тавилт бол байгалийн нэг ёсны тайвшруулагч бөгөөд сексийн дараа эрэгтэй, эмэгтэй аль аль нь их тайвширдаг.
Мөн дур тавих, бэлгийн харилцаанаас таашаал авах нь хоол, тэр ч бүү хэл тамхи татах дуршлыг бууруулдаг болохыг секс судлаачид олж нээжээ. Бэлгийн таашаал хоол идэх дуршлыг хянадаг байгалийн амфетамины төрөл фенетиламин ялгаралтыг нэмэгдүүлдэг.
Бэлгийн таашаал калори шатаахад тусалдаг нь бас үнэн. Мөн өвчин намдаахад чухал үүрэгтэй. Бэлгийн харилцааны үед эндорфин/морфинтой ойролцоо бодис/ таны биеэс ялгарч дур тавих үед өвдөлт 70 хувь хүртэл буурна.
Зигмунд Фредийн олж тогтоосноор настай эмэгтэйчүүд хэлүүндээ бус умай/үтрээндээ сэрэл үүссэн тохиолдолд дур тавьдаг гэнэ. Тиймээс ч эрэгтэй хүний бэлгэ эрхтэн эмэгтэйн бэлгийн таашаалд гол үүрэгтэй байдаг.
Ер нь дур тавих нийтлэг тийм гэх жишиг үгүй, хүн бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг.