Хараад байхад одоо үед салалт маш их нэмэгдэж байна. Яаж гэр бүлээ бүтэн авч үлдэх талаар өөрийн болон бат бөх гэр бүлийн харилцаатай хүмүүсийг цөөн тооны жишээнээс дурдья.
1. Эр нөхрөө хүндэл. Бидний эмээ өвөө, ээж аавуудад асуудлууд байгаагүй учраас салаагүй гэж бодож байна уу? Үгүй дээ. Эмэгтэйчууд нь ухаантай, хүлээцтэй, эр нөхрүүдээ хүндэлж дээдэлдэг, гаргасан алдаа болгон дээр нь түлхэхгүй, халуун хоол цайтай угтаж, үр хүүхдийнхээ өмнө асар их хариуцлагатайгаа ухамсарладаг байсных.
2. Өнгө мөнгө харалгүй 2 талаасаа хоосон шахуу нийлж бүхнийг хамтдаа тэгээс эхэлдэг байсан. Харин одоо өнгө мөнгө, ар тал, албан тушаал, байр суурьийг нь илүүд үзэж сэтгэл гээч юмыг хойш нь чулуудчихаар яаж гэр бүл оршихов дээ.
3. Алдаа гаргахыг нь отож, хүлээж байгаад гарангуут нь чичилж түлхэх. Харин та өөрөө төгс хүн мөн үү гэдгээ эхлээд өөрөөсөө асуугаарай..
4. Уучилж энэрэх, хайрлаж өрөвдөх сэтгэлгүй, хүн чанараа гээж байгаагаас хайртай хүмүсээ, үр хүүхдээ хайр найргүй хаяж байна.
5. Бусдыг өөрчлөгдөхийг хэт шаардаж хүлээх. Гэтэл та өөрийхөө сул талыг өөрчлөхөд тийм амар байдаг уу? Өөрийнгөө өөрчлөх ч хэцүү байхад бусдыг өөрчлөгд гэх хэцүүү даалгаварыг бусдад тулгаад та өөрөө л цөхөрнө.
Наад захын эдгээр зүйлс нэмэр болох болов уу гэж бичлээ.