Youtube дээр “8 Passengers” нэртэй 2.3 сая захиалагчтай гэр бүлийн влогийн суваг хөтөлдөг байсан Рүби Фрэнк хүүхдүүдээ хүчирхийлсэн хэргээр шоронд хоригдох ял сонссон байна. Мягмар гарагт /2024.02.20/ болсон шүүх хурлаар түүнд дөрвөн удаа 1-ээс 15 жил хорих ял оноожээ.
Зургаан хүүхдийн ээж болох Фрэнкээс гадна түүний бизнес хамтрагч Жоди Хилдебрандт мөн дөрвөн удаа 1-ээс 15 жил хорих ял сонссон байна. Тэд дөрвөн ялаа дараалан эдлэх юм.
Шүүх хурал болсон Юта мужийн хуулийн дагуу дараалан ялыг эдлүүлэх дээд хугацаа нь 30 жил байдаг. Одоо тус мужийн Өршөөл болон батлан даалтын зөвлөл тэдэнд хэдэн жилийн ял эдлүүлэхийг шийднэ.
Хурлын үеэр Фрэнк хүүхдүүдээсээ уучлал гуйхдаа “Би харангуйг гэрэл, бурууг зөв гэж бодож байж. Би та нарын төлөө юуг ч хийнэ. Би та нараас сайн сайхан, аюулгүй байдлыг булааж ээ” гэсэн байна.
2023 оны наймдугаар сард цагдаагийн алба хаагчид Фрэнкийн хүүхдүүдийн нэг нь ил шархтай, амыг нь скочоор наасан, эцэж турсан байдалтай олсны дараа тэднийг баривчилжээ. Фрэнк болон Хилденбрандт хоёр дөрвөн удаа хүүхдийн хүчирхийлэл хоёрдугаар зэргээр үйлдсэн хэргээ хүлээсэн юм.