Өнөө цагийн монгол эмэгтэйчүүд архи уудгаараа дэлхийд гуравт жагсдаг. Энэ архичдаас багш нарт ирж буй хамгийн том дарамт нь архины хүүхдүүд байдаг.
Архины хүүхэд гэдэг нь архичин хосоор бүтээгдсэн хүүхдийг хэлнэ. Архидангаа олсон хүүхдийг хэлнэ.
Архины хүүхэд сурахын баясалыг эдлэх хувьгүй. Тэр сурахын бэрхшээлтэй. Энэ бэрхшээл нь шууд харагдахгүй ч, харин сурахад ил гарна. Төрмөл. Монголчуудыг тэднийг товчоор мунж хүүхэд гэж ярьдаг байв. Бор багш харин тээр цагт тэднийг айрагны хүүхэд гэж зөөлөлдөг байв.
Дэлхийд архи уудгаараа гуравт жагсдаг, тэмдэглэлт өдөр бүхнийг “Архиа ууна аа” гэж баярлалдан шаагилдан бахиралдаж шууд л архидаж эхэлдэг өнөө цагийн монгол эмэгтэйчүүд архи уунгаа хүүхэд бүтээж цэнгэдэг ээ зогсоовол багш бидэнд тэднээс ирж буй хамгийн том дэм тус мөн. Бас хүүхдээ ч үнэн хайрлаж, халамжилж, энхрийлж буй хэрэг юм.
Хэдийгээр архи уудгаараа дэлхийд гуравт ордог ч гэлээ ядаж л архидангаа архины мунж хүүхэд бүтээж сургууль соёлд дур мэдэн илгэхээ болчихвол багш нар бид тэдэнд тун их баярлах байна. Энэ нийгэмд ч аяараа гэгээ орно.
Учир нь сэргэг хүүхэд ямар ч орчинд ч, ямар ч багштай байлаа ч сурч чаддаг. Сурах түүнд амархан баясал болдог. Харин архины мунж хүүхэд төгс орчинтой, төгс багштай, төгс сурах бичигтэй байлаа ч сурах нь тэдэнд үнэн бэрхшээлтэй байдаг. Гуниг зовлон байдаг. Хөөрхийлөлтэй. Тэдний энэ бэрхшээл төрмөл учраас амархан шийдэгдэхгүй. Харамсалтай.
Архины хүүхэд сурдаггүй. Сурдаггүй болохоор баясалгүй. Сурдаггүй болохоор бас насаараа дорд амьдралтай. Ийм л юм.
Архи уудгаараа энэ цагт дэлхийд алдартай ч архины хүүхэд үйлдвэрлэдэгээрээ тэнд алдаршихгүй байж болно оо. Архидангаа хүүхэд олохгүй байхад л болчихно.
Өнөөгийн цагийн архичин монгол эмэгтэйчүүд архины мунж хүүхэд бүтээж сургууль соёлд дуран мэдэн илгэхээ иймд болино уу! Гуйж байна. Багш нарт үнэхээр их хүнд байна.
Ц.Лувсандорж
2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр
6 Comments
Хэлтэй устай бол зүгээр google ороод л ганц хайлт хийгээд үз. Дэлхийд 3-т орно гэж юу байхав дээ.
Архичин хүүхнүүд чинь аймаар шаалтуур штээ. Уугаад л шаалцаад л. Тэгэхээр бүтэхгүй байхдаа. Согтуугаас согтуу төрдөг.
Yaanaa sanaa muutai huuhed hulgaildag ailiin huuhnuud bas ih hetsuu uilee ederdeg yum shig bn
Neeree zambaraagui bn aa manai eej nzuud ni bugd arhi uuna shaagaldaad l hov yriad ydargaatai shuu
архи тамхи хэргэлдэг тэрийгээ эрх чөлөө гэж хэлдэг хүүхнүүд бол зүгээр л худалч писдакуд. эр хүнтэй барицаж эрэгтэй хүн тэгдэг игнэдэг гэж хөгийн илүү юманд шунадаг хөгийн гичийнүүд л архи тамхи хэрэглэж худлаа шааж явдаг хөгийн бичүүд шдээ
Архичин эмэгтэй хүн гутамшиг шүү нээрээ