Трансжендер дартсчин эрэгтэй, эмэгтэй ангиллын тэмцээнд дараалан түрүүлжээ

Нидерландын трансжендер дартсчин гэдгээрээ алдаршсан Ноа-Линн ван Лёвен эрэгтэй болон эмэгтэй ангиллын тэмцээнд дараалан түрүүлж дуулиан тарив. 

Тэрбээр Германд болсон PDC-ийн чалленжер тэмцээнд эрчүүдтэй өрсөлдөн түрүүлж, 2,500 еврогийн шагнал авчээ. Харин өнгөрсөн амралтын өдрөөр Английн Уиган хотод болсон эмэгтэйчүүдийн тэмцээнд дэлхийн чансааны №1 Бо Гривес болон Фаллон Шеррок нарыг дараалан хожиж, шигшээ тэмцээнд Ирландын Кэти Шелдоныг илүүрхсэн юм.

Ноа-Линн ван Лёвений ялалт спортын ертөнцөд олны анхаарлыг татаж байна. Нэрт теннисчин Мартина Навратилова трансжендер хүмүүсийг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. 

Дартсын PDC холбоо нь Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гаргасан удирдамжийг дагадаг гэдгээ мэдэгдэж байв.  

Тус холбооноос трансжендер тамирчдыг дор хаяж нэг жилийн хугацаанд тестостероны хэмжээ тодорхой заасан хязгаараас хэтрэхгүй байхыг сануулдаг бөгөөд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хүйсийн баримжаагаа өөрчлөөгүй байх шаардлага тавьдаг аж.

Хэдийгээр ОУОХ-ны тавьсан удирдамжийн дагуу албан ёсоор тэмцээнд оролцдог ч Дета Хедман тэргүүтэй тамирчид түүнийг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох ёсгүй гэж үздэгээ илэрхийлж байв. Д.Хедман “Трансжендер хүмүүсийг ойлгож байгаа ч спортын хувьд эмэгтэйчүүдтэй өрсөлдөхөд илүү давуу талтай. Ноа-Линнтай дотно биш ч гэлээ сайн хүн мэт санагддаг. Гэхдээ спортод тэр зөвхөн эрчүүдтэй л өрсөлдөх ёстой” гэж ярьж байв.

Эх сурвалж: The Telegraph
ikon.MN

1 Comment

  1. Вэра says:

    Транжэндэрүүд гормоноо сайн уухгүй бол эртэйлэг бүдүүн хоолой гарж хүн амьтан зочоохвидэ
    Трансжэндэрийн гатантан ахайтон Солонго соко эгч трансжэндэрүүдээ сайн эмэгтэйжүүлэлдэ зарим муухан эрээс эртэйлэг тэгээд эмэгтэй хувцас өмссөн бол болсон гэж тайтгардог бхлдо үгүйшо эр хонгор хоолойгоороо дуугароод яаг яая гэдам хаха трансжэндэрээ ойлгохгүй дүр эсгэхээ болиосоо зариманшдэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.