Урам хугараад, сэтгэл хөрөөд байх юм

Сайн байна уу? Надад асуух асуулт байна. Доромжлохгүйгээр зөвлөн хэлэхийг хүсч байна. Би г 4 настай 1 хүүтэй. Нөхөртэйгээ танилцаад 13 жил, үерхээд 10 жил, гэрлээд 9 жил болж байна. Сүүлийн үед бидний харьцаа нэг л хөндий. Ганц хүүхэд дээр л тогтож байгаа юм шиг санагдах үе зөндөө гардаг боллоо. Миний хувьд тэр маань бүх зүйлийн минь анхных. Амьдралдаа нэг ч удаа хуурч байгаагүй. Найз залуутай, нөхөртэй гэдгийг мэддэг, мэдээгүйгээр эргүүлэх залуус байсан ч түүнийгээ гэх сэтгэлийг минь нэг нь ч хөдөлгөж байгаагүй.

Юу ч мэдэхгүй оюутан ахуй цагаасаа нэг нэгнээ мэддэг байсан ч гэрлэх өөр асуудал байдаг юм байна гэдгийг ойлгох эхэн үедээ хадам талаасаа болж муудалцах үе гардаг байсан. Заримдаа нэлээдгүй том маргаан гарна. Ямар ч үед манай хүн нэг ч удаа намайг өмөөрч байгаагүй. Магадгүй надаас нууцаар цаадуулдаа хэлдэг байсан байж болох юм. Манай талаас бол охиноо бодвол хүргэнээ бод гэдэг зарчмаар бүх зүйлд надтай ижил, зарим тохиолдолд илүү ханддаг.

Би ч хамаатнууд гэрийхэндээ ханийгаа магтаж дөвийлгөдөг байлаа. Энэ нь цаагуураа тэр хүний сайн эхнэр байж хайрыг нь илүү их татах гэсэн хичээлт маань байсан. Миний хувьд хадам талаас хүсэх нэг л юм байдаг байсан нь ижилхэн хүндлэл. Манай тал шиг биднийг бүх зүйл дээр дэмжин тусалж, мөнгө, бусад зүйл өгөхийг шаардаагүй л дээ. Гэхдээ бидний дөнгөж гэр бүл болж ажлын бараа харах гэж байхад шууд мөнгө нэхэж шокд оруулахгүй байхыг, намайг хүүгийнх нь төлөө хичээж байгааг ойлгохыг л хүссэн. Энэ боломжгүй юм байна лээ. Бид хоёр 2лаа ажилтай. Миний дутууг манай тал үргэлж нөхдөг. Би хэн нэгнээс хараат биш, биеэ даасан, өөрийн асуудлыг өөрөө зохицуулахыг хичээдэг.

Гэтэл хадмууд маань энэ хүүхнийг манай хүү л ийм сайн авч явж байна гэдэг. Яс юм дээрээ миний нөхрийн цалингаар авахуулсан зүйлс миний болоод манай талаас түүнд өгсөний хажууд бага шүү. Аливаа асуудлыг олон талаас нь харж, хэдэн хэдэн хувилбараар бодож байхад манай хүн нэг талаас нь л хардаг. Энэ нь заримдаа бухимдал төрүүлдэг. Бусад хүнд хүнлэг, тусч байхыг хичээдэг ч надад түүнийгээ ховорхон гаргадаг. Гэрлээд 2 жил гаран, хүүхэд ч үгүй байх үед жоохон оюутан охид руу альгүй чат бичиж байсныг нь нэг удаа барьж байсан. Дараа нь дандаа ажилтай гэж оройтоод нэг удаа орой ирээд унтахаар хэвтэхэд нь нөгөөхийг нь барьтал “ажлын” дараа нэг тийм хиртэй ч юм шиг нэг сонин болчихдог ш дээ.

Тэгэхлээр нь яасан юм, яагаад ингэсийн гэсэн чинь мэдэхгүй гэсэн. Түүний дараа тэр чатуудыг нь уншиад, лавлаж асуусан. Надад хэлэхдээ надтай муудсан байсан үедээ сэтгэлээ сэргээх гээд бусад руу чат бичсэн, сонирхоод нэг удаа л буудал орсон гэсэн. Сэтгэл харладаг юм байна лээ. Салъя гэсэн боловч битгий яваач, дахиад хэзээ ч ийм байдал гаргахгүй үргэлж чиний хажууд, дандаа чиний үгээр байна гэж амласан.

Би бүр гэрлэхээсээ өмнө “хэрэв чи надаас уйдаад ирвэл ямар хүнийг хүсэж байна түүн шигээ намайг хувиргаад буудал авч ороорой. Би хичээх болно” гэж байсан. Надад өмнөх туршлага байхгүй болохоор сексийг нэг хэвийн байвал уйддаг гэдэг зөвлөгөөний дагуу аль болох тааз ширтэж, од тоолж байгаа юм шиг байхгүйг хичээж, чадан ядан л суралцаж, үргэлж “яамаар байгааг нь, юу хүсэж байгаа нь” эвийг нь тааруулж байгаад асуудаг байсан. Тэр дагуу хичээдэг байсан. Түүний дараа жил гарны дараа дахиад л ааш нь хувираад л надтай ширүүн харьцаад ирсэн. Энэ байдал улиралд нэг байдаг байсан бол одоо бүр байнга болох нь ээ. Сүүлдээ би их ч муухай ааштай болж, үргэлж бусдыг буруутгаж суудаг нэг тийм хүн болж хувирах гээд байх шиг.

Ямар шалтгаанаас болоод надтай ширүүн харьцаад (үргэлж зандарч, загнах гэдэг) байгааг нь асууж, эвээр ярилцах гэхлээр “Чамд буруу байхгүй ээ, дахиад тэгэхгүй би хичээх болно” гэдэг. Тэгсэн мөртлөө л хэрүүлч гудамжны авгай шиг хэрүүл нэхээд гүйгээд байдаг. Ингэсээр ингэсээр сэтгэл хөрдөг юм байна. Өөр хүнтэй явж намайг чамаас өөр хүн тоодог гэж мэдрүүлмээр ч юм шиг. Даанч зүрх, зориг үнэхээр хүрэхгүй юм. Миний хүүгийн амьдралд гай болох болов уу гэж бодоод айгаад байдаг. Энэ хугацаанд хүмүүсийн хэлдгээр хөлсөндөө норж, хорвоо ертөнцөөс нэг ч удаа тасарч үзээгүй. Эхэн үедээ оршил гэж үнсэлцдэг байсан бол одоо хэзээ тэр хүснэ шууд л хийдэг. Надад ямар элэнцэгнийх нь кайф байхав. Энэ байдлыг нь өөрчлөх гээд тэр рамачик энэ тэр нь байх гэж хичээж үзсэн. Бүтэлтэй байгаагүй. Одоо ч бүр зүгээр л хүүхдийн аав ээж, хааяаа тэр хүн хүсвэл өөрөө кайф авна. Надад хамаагүй. Урам хугараад, сэтгэл хөрөөд байх юм. Хүүгээ элэг бүтэн байлгамаар байдаг. Та бүхэн хэл дээ эхнэр нь хажууд нь байхад 14 хоног гаран хийхгүй явах хэвийн үү?

Би өөр илүү яаж хичээвэл болох юм болоо? Тэр маань сайхан ааштай байх үедээ тэврэхэд би тайтгардаг байсан. Одоо сэтгэл тэгж хөдлөхөө ч байж. Сүүлдээ хэрүүл хийхээс ч залхаж байна. Би “би амьдралынхаа талыг даагаад, илүү дутуу асуудал гаргахгүй яваад байхад энэ хүн яагаад намайг загнаад, зандарч харьцаад байгаа юм бэ? Би ямар гэм хийсэн юм бэ” гээд гомдоод байдаг. Уг нь манай хүн хүүгийнхээ бол үнэхээр сайн аав. Хоол сайн хийдэг. Гол нь намайг зандчаад байдаг их стрестүүлдэг. Сүүлдээ бүр байнгын айдастай ч юм шиг. Нэг хэсэг гайгүй байж байгаад, тэгээд л загнаад, хэрэлдэх гээд ирдэг. Ийм л нэг будилсан хүүхэн уймраад байж байна даа.

Чин сэтгэлээсээ туслахыг хүсээд нэлээд дэлгэрэнгүй бичлээ. Эцэст нь хэлэхэд би ч гэсэн тийм сайхан ааштай биш ээ. Эхэндээ хорон, цаана нь давж гарсан үг их чулууддаг байсан бол одоо ерөнхийдөө больсон. Залхуу хүрээд. Таагүй сэтгэгдэл биш, чин сэтгэлийн зөвлөгөө л хүсэж байна. Би яах вэ? 

10 Comments

  1. Mr.Man says:

    Email ilgeelee

  2. зочин says:

    тусдаа байх аюултай шүү Бие холдвол сэтгэл холдоно үнэн шүү ..амьдралын менежмент арга эвээ өөрчил

  3. Sal sal says:

    chamd hairgui ym bn. Sal

  4. Maybe says:

    Arai uuruur bodoj uzvel nuhrii chin er daavar buusan bj magadgui. Ene ih hotiin stress ahiun bohirdol tegeed suugaa ajiltai hudulguun hdeggu bol er daavar unachihdag. Tegheer er ni bol buduuleg ugeer em daavar davamgailaad ch geh yumuu sonin hurts aashtai tuilbargui tsaanaasaa l neg davchdaad uurlaad tsuhaldaad bdg. Ter chineegeeree belgiin dur husel ch gsn baga turuud hhgui udaan yavah ch ue bii. Teriig buusan bnu ugui yu gedgiig jijighen tsusnii shinjilgee uguud l medchihdeg. Googlees eregtei hunii daavar unahaar ydg ve gj haij uzeed nuhurteiguu haritsuulaad uzeerei

  5. Mr. Man says:

    Чин сэтгэлийн угаас хариулт бичмээр санагдлаа. Шуудхан хэлэхэд би ийм эхнэртэй байсан бол үнэхээр сайхан санагдаж, улам ихээр нандигнаж хайрлах байсан. Энэ үгээрээ нөхөрт чинь чи сайхан санагдаж, бас чамайг нандигнахгүй байна гэж хэлж байгаа юм биш шүү. Гэхдээ нэг асуудлыг шууд эргүүлж тойруулалгүй хэлмээр байна. Сэтгэлээ сэргээх гэж чат бичиж, сонирхоод нэг удаа буудал орсон гэдэг бол огт худлаа. Анхнаасаа чамтай л хамт байсан болохоор өөр эмэгтэйтэй секс хийхийг хүссэн гэсэн үг. Нөхрийн чинь энэ сонирхол нь хэзээ буухыг хэлж мэдэхгүй юм. Юм үзээгүй бандийн зан гэх юм уу. Чамд хайртай нь үнэн. Бас өөр эмэгтэй сонирхож байгаа нь ч үнэн. Чи үнэхээр байгаа бүхнээрээ хичээж байгаа чинь илт харагдаж байна. “хэрэв чи надаас уйдаад ирвэл ямар хүнийг хүсэж байна түүн шигээ намайг хувиргаад буудал авч ороорой. Би хичээх болно” Үнэхээр мундаг байна аа. Ингэж хэлэх сэтгэл, хэлснээ биелүүлэх сэтгэлийн тэнхээ байна гэдэг гайхалтай их хайр юм. Би өөрийнхөө хувьд одоо л салсныхаа дараа л юмыг ойлгож байна. Хамтдаа байхдаа яагаад энэ уйтгартай болсон амьдралаа өөрчилж, баяжуулаагүй юм болдоо гэж бодогдсон. Уг нь нэг л удаа жаахан жаахан зүйлсийг өөрчилчихсөн байсан бол би эхнэрээсээ салахгүй байсан даа гэж бодогддог. Тэгэхээр би өөрийн чинь захидлыг гэр бүлээ авч үлдмээр байна гэдэг өнцгөөс харж зөвлөж бичиж байгаа юм шүү. “хэрэв чи надаас уйдаад ирвэл ямар хүнийг хүсэж байна түүн шигээ намайг хувиргаад буудал авч ороорой. Би хичээх болно” гэж хэлэх чинь хангалтгүй. 1д чамд яасан хэцүү байгааг маш сайн ойлгож байна. Бүхнээ зориулж бүхнээрээ хайрладаг хүн нь өөр эмэгтэйчүүдтэй унтах хүсэлтэй байгаад зогсохгүй унтсаныг нь мэдсэн ч сэтгэлийн тэвчээр гаргаж байна. Бас тэр их зандрах чинь ердөө чамаас уйдаж, залхсаных. Гэхдээ энэ нь чамл хайргүй гэсэн үг биш. “Чамд буруу байхгүй ээ, дахиад тэгэхгүй би хичээх болно” гэдэг үгээр нь тэр хүн ч гэсэн хичээж байгаа нь харагдана. Энэ бүхнийг өөрчилж болно. Хамгийн гол нь чи бууж өгч болохгүй. Гэр бүлээ авч үлдэе л гэвэл. Яг одоо тулгараад байгаа асуудал бол амьдралд байдаг хэвийн үзэгдэл гэж хүлээж аваарай. Өдөр бүхэн инээдтэй жаргалтай байдаггүйтэй адил одоо байгаа байдал чинь хэсэг уйдсаных. Тэрийгээ жаахан өөрчилж баяжуул. Нөхөртэйгөө сонирхолтой секс хий. Хийж л таарна. Үнэхээр уйддаг юм. Гэлээ гэхдээ чамд л хайртай. Чамаас холдмооргүй байгаа. Шууд хэлэхэд хамтдаа мэргэжлийн сэтгэлзүйч дээр очвол нилээн гоё болоод ирнэ дээ та 2-ийн хувьд. “Эцэст нь хэлэхэд би ч гэсэн тийм сайхан ааштай биш ээ. Эхэндээ хорон, цаана нь давж гарсан үг их чулууддаг байсан бол одоо ерөнхийдөө больсон” гэжээ. Эрэгтэй хүний хувьд тэр хорон үгс чинь л холдоход хүргэдэг юм. Эрэгтэй хүнд хатуурхаад л байвал холдоод л байдаг юм. Алдаа гаргахад нь ухааруулж хэлээд, учирлаад гол нь тэрнийгээ анзааруулаад байх хэрэгтэй. Би чамайг ингэхэд чинь ингэж хандаад байна. Ингэсэн ч ингэж уучлаад байна гэдгийг зориуд хэлж, анзааруул. Хатуурхах тусам чинь би хайраар хариу барьж байна гэдгийг л ойлгуул. Тэгээд ирэхээр миний эхнэр, энэ бяцхан бүсгүй, надад л итгэж, надад л бүхнээ даатгаж, надтай л хамт байгаа шүү дээ. Гэтэл би чинь яагаад байна вэ гэж өөрөө бодно оо. Хөнгөхөн хардуулах юм хийх хэрэгтэй. Амьдралыг тэрний хувьд жаахан хэцүү болгох хэрэгтэй. Хүссэн үедээ секс хийгээд өөрийгөө л хангадгыг нь хэсэг хэсгээр хязгаарлах хэрэгтэй. Жаахан жаахан өөрчлөлт оруулах л хэрэгтэй байна даа. Тэгвэл буцаад өмнөхөөсөө ч илүү гоё болно доо гэж л харагдаж байна. За тэгээд өөр илүү зүйл тодруулж асуумаар байвал бичиж болно шүү. jamesssjamesssss2020@gmail.com. Амжилт.

  6. Гүнээ says:

    Үнэхээр их гомдол байна. Эр хүн тэгэж байгаад бууж өгнөө. Би мэдэж байна. Тэвчээртэй бай бүсгүй минь, цаг цагаараа байдаггүй цахилдаш хөхөөрөө байдаггүй. Суурь нээх буруу биш болно доо

  7. эмэгтэй says:

    Монголчуудын нэг тэнэг зан байдаг юм. Халамжлаад хайрлаад байхад юу ч анзаардаггүй. Хаяад явчихаар ойлгоод араас гүйлгээд байдаг. Юмны үнэ цэнийг мэддэггүй ухаан муутай дорой хүмүүсийн шинж. Битгий тоо зүгээр л хаячих өөрийгөө бод. Тэгэхээр ойлгож эхэлнэ наад тэнэг чинь.

  8. lll says:

    Хайран залуу нас, хайран гоо үзэсгэлэн, хайран амьдрал. Эднийг үнэлэлж хүндэлж чадахгүй хүний гарт үрэгдээд дуусахнээ. Ирээдүйд хүү чинь аавынхаа үлгэр жишээгээр бас нэг айлын сайхан охины хамаг сайхан бүхнийг тарамдаж хаясан хүний хог болох байхдаа. Энийг чи л өөрийнхөө ухаанаар, сонголтоор өөрчлөх байх.

  9. man says:

    Чи аясаар нь байсаар байгаад давруулчихаж, 100 хувь сэтгэл бүү гарга. Хааяа үнэ цэнээ мэдрүүл, хэсэг тусдаа байсан ч болно. Тэр үед наад нөхөр чинь эргэцүүлж бодоод бага ч гэсэн ахиц гарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.