Миний мэдэхийн лав манай ажлын 4-5 хүүхэн байдаг. Тэд нар бүгд ганц бие ээжүүд. Би бол эхнэр 2 охинтой хүн. Хамаг ачаагаа үүрээд л явж байгаа гэх үү дээ. Эхнэртэйгээ таарахаас өмнө бол хүүхнүүдтэй зөндөө учир ургуулж явсан л даа. Бас эхнэртэйгээ үерхэж эхлэж байх даа нэг удаа хуурч байсан. Угаасаа тэр үед манай хүн хөдөө гадаа их яваад намайг сексээр их дутааж явж байсны үр дүн гэх үү дээ. Насанд хүрсэн эр хүн яаж 2-3 сараар сексгүй явж болохов дээ. Ядаж эрүүл мэнд талаасаа ч сайн биш.
Манай хүн бас зүгээргүй шүүү. Өмнө уулздаг байсан залуутайгаа чатлаж байгаад надад баригдаж байсан. Тэрнээс хойш бид хоёр ёстой асуудалгүй. Хамаг юм аа ил гаргаад сайхан амьдарч байна. Миний эргэн тойронд л ийм байна уу үгүй юу мэдэхгүй. Ямар их ганц бие ээжүүд байдаг болчихвоо. Бүр өрөвдөөд байх юм. Манай байгууллага нээх сайн цалин пүнлүү өгдөг газар биш. Заавал нэг давхар юм хум хийхгүй бол ёстой амьдрахад хэцүү. Ажлын хүүхнүүд тэгээд хөөрхий тэр цалин нь хүрдэг юмуу даа. Ажиллаад л хүүхдээ хардаг гэхээр ёстой төсөөлөгдөхгүй юм.
Монгол эрчүүд тэгээд ямар аймаар хүн чанаргүй харгис байж чаддаг юм бэ. Хүүхэд хийж хүслээ хангачихаад л хаяад явчих юм. Хүүхэд чинь эцэг эх гэдэг 2 хүнээс үлгэр дууриалал авч өсөх ёстой амьтанд. Гэтэл дандаа эцэггүй өсөж байна. Энэ чинь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлнө. Тэгээд ахиад 20 жилийн дараа хүмүүжлийн доголдолтой хүн болж хувирна. Ахиад хүүхэд хийгээд зугтана. Ямар аймаар харгис нийгмийг бид бүтээгээд байнаа. Эмэгтэй хүнтэй харилцаж байгаа бол тэр нэг 500 төгрөгний хальсыг аваад хэрэглэчихэж байдаа. Юу юунд ч хүрээгүй байж хүний охин жирэмслүүлнэ. Тэгээд хамт амьдраад ирхээрээ таарч тохирохгүй зүйл гараад ирхээр зугтаад явчихна.
Дээр нь хүүхдийн тэтгэмжээ ч өгөхгүй. Би мэднэ л дээ. Тэр нэг эцэг шүү юмнууд нь гаднаа бол жинхэнэ гял цал болсон амьтад байдаг юм. Гэхдээ хүүхэд хийчихээд зугтаачихсан жинхэнэ зулбасаганууд. Хамт уугаад суухаар нэг л лаг лаг том том юм ярьсан гарууд. Гэхдээ начир дээрээ шал худлаа. Өчүүхэн хариуцлага ч үүрэх чадваргүй. Нэг л хурдан баяжчих санаатай. Ийм новшнуудын гайгаар монгол бүсгүйчүүд өнөөдөр ясаа цайтал зовж байна. Өглөө хүүхдээ босгож хичээл сургуульд нь хүргэж өгнө. Орой яг тогтсон цагтаа очиж хүүхдээ авна. Мөнгө төгрөг нь хаанаа ч хүрэлцэхгүй. Дээр нь хүүхэдтэй болохоор эрэгтэйчүүд зайгаа бариад эхлэнэ. Ажил амьдрал нь 24 цаг тасралтгүй тэмцэл.
За тэгээд хүүхэд нь ханиад томуу хүрээд хэвтэл ёстой хэцүү. Туслах гүйх хүн байхгүй өч төчнөөн мөнгө зарлагадана. Мэдээж зээл тавина ажлаа таслана даргадаа загнуулна. Харин тэнд эцэг шүү гар нь юу ч болоогүйм шиг ууж идээд л. Том том бизнес ярьсан сда нар. Эрчүүдээ хүний охиныг жоохон ч гэсэн хайрлацгаая тэхүү. Ганцхан удаагийн бодлогогүй үйлдлээс чинь болоод эмэгтэйчүүд мань насаараа хохирж байна шүү дээ.
11 Comments
Emegteichuudee Эрчүүдээ жоохон ч гэсэн хайрлацгаая тэхүү.
Nuhur n ehnertee gar hurwel ger buliin huchirhiilelt shuud sal2
Ehner n nuhruu yu gej duudna yu gej helne hamaagui huchirhiilel gej tootsohgui duugai sonsood l suuj baih yostoi
Esen busaar n heleh yum Heruul uduud l guigaad l baih yum teriigee uursnuu anzaardaggui yum uu
Tiim bol yaj nuhur togtoh wede
Erchuudiin buruu bish ee. Chi emegtei huniig baga doromjlooroi. Emegtei hun gedeg chin hun shuu. Uuruu bodood, uuuruu songood, uuruu shiidwer gargaad, hun uuriinhuu amidraliig uuruu medne shuu. Zugeer neg eriin ugend orood uwruu delgechixdeg gej bodood baigaa yum uu!!! Araas guisen tum buman zaluugaas songoh negee songoj bolzoj baigaa shd.
Bi eregtei. Huntei suuj ger bul zohioj baigaagui. Uurtei chin sanal neg baina. Ene bol yaltchgu buruu zarim zaluus hariutslaga huleeh uneheer chadvargu. Tiim mindset gui. Bas zarim emegteichuud uneheer buruu songolt hiideg. Tsetseg tsevruu shig olon ohin hardag bla bugd neg sport mashin unasan daldagnasan yumnudas bumbug teegeed odoo gerte hebtdef avgai nar bolson.
Заарт хархнуудаа бага бузартаарай. Нэгнийхээ точиго цацсан алыг нөгөөх нь долоогоод шаацгаадаг байх даа. Өвчин тараагаад заваарцгаагаад байв аа. Бэлгэвч хэрэглэж сурцгаа эргүү мунагуудаа
Manai Mongol huuhnuud uneheer mundag ymaa. Baharhahiim argagui ym. Zolbin sheesuuded ger buliin huulii
Ygd erchuud gej erchuud l haydag yum bish sh dee chi ooroo HARGIS yum be
honino sda uursduu sonin zaluustai yavaldaj bj huuhed boloo honino sda yur ni mongol emegteichuud hurteh yostoigoo hurtej bgaa shdee
Inceluud odoo bur emegtei hunii nereer bichdeg boljee
эрэгтэй болоод бас эмэгтэйд бий шүү. заавал эрэгтэй нь тэр хальсыг авах естой гсн зүйл бхгүй. эмэгтэйчүүд нь бас авах хэрэгтэй. өөрсдийгөө хамгаалж энэ хүн үнэхээр хүүхдийн эцэг болж чадах эсэх дээр шийдсэний дараа л хүүхэд төрүүлэх хэрэгтэй
Yagaad emegtei hun daldiig haragch bh yostoi yum be? Erchuud n yagaad amlaltaa biyluuleh uureggui bdg yum be?
Юу ч амлаагүй байхад л шаалцаад хүүхэдтэй болчингуутаа хариуцлага нэхээд шаахаар чинь хаягдана шүү дээ. Мань мэт нь азаар гайгүй хүүхэнд шантаажлуулаад үлдчихсэн одоо болтол салаагүй явж байх жишээтэй. Нэгэндээ таалагдах эсэхээ мэдэлцэж амжаагүй нэгнээ шантаажлах байрлалд шууд хүрчихээр чинь сална шүү дээ.