Энд хүүхдээ хаяж явсан эрчүүдийн талаар нийтлэл байхаар нь өөрийнхөө түүхийг хуваалцая гэж бодлоо. Би бас залуу насны ааг омогоор нэг охиныг хүүхэдтэй нь хаяж явсан хүн байна. Тухайн үедээ таарч тохирохгүй хэрүүл болоод ингэж яаж амьдрахав нийлж тохирох хүнтэйгээ сууя гээд л салчихсан. Хүүхэд маань дөнгөж 1 настай байсан юм.
Тэр охин надад аягүй их гомдсон. Уйлаад л хойноос залгаад л би гэж нэг тэнэг уйлаад ярихаар нь уурлаад утсаа тасалчихна. Сүүлдээ эгч ээж нар нь залгаад намайг аргадаж нэг үзээд гуйж нэг үзээд уурлаж ч нэг үзээд. Тэгээд бүр болохгүй байхаар нь буцаж очоод хэсэг хамт байх гэж үзсэн л дээ. Гэхдээ бас удаагүй сар болсон уу үгүй юу би хаяад явчихсан.
Тэгээд миний араас залгаад л гуйгаад л. Яг тэр үед нь надад Герман явах боломж гараад би шууд яваад өгсөн. Очсоныхоо дараа очсон гэдгээ хэлсэн. Хэсэг тэр охин над руу юу ч бичихгүй байж байгаад сарын дараа нээх урт мэйл явуулж билээ. Хүүхдэдээ мөнгө өгч байгаарай л гэж гуйж байсан. Би хариуд нь за тэгнээ санаа зоволтгүй гэж мэйл явуулаад бид хоёрын харилцаа дуусаж билээ.
Очоод хэсэг учраа олох гэж яваад эхний жилдээ бол ерөөсөө өөрийгөө л дөнгөн данган болгож байлаа. Нөгөө охин хааяа мэйл бичнэ. Хүү нь өвдчихлөө мөнгө төгрөг хэрэгтэй гээд л. Би удахгүй нэг тогтмол ажил шуу юм олж аваад бага багаар мөнгө явуулдаг байлаа. Тэгээд эр хүн яаж ганцаараа байхав. Бас нэг найз охинтой болсон. Тэгээд л мөнгө төгрөгний хэрэгцээ гарч би хүү рүүгээ нээг мөнгө явуулж чадахаа байж ирсэн. 2 сард нэг удаа явуулна.
Нөгөө охинд хэцүү байсан юм билээ. Өөрөө ажил хйиж чадахгүй. Ар гэр нь бас тийм ч мөнгөтэй биш. Миний гарыг их хардаг. Ажил хийгээд ээж дээрээ хүүгээ харуулая гэсэн чинь ээж нь хөл муутай болохоор ерөөсөө олигтой болж өгөхгүй. Тэгээд ажил ч үгүй. Мөнгө ч үгүй зовсоон. Харин тэр үед би шинэ танилцсан охинтойгоо жаргаж байсан л даа. Тэдний гэр бүл нь нилээн боломжийн айл. Гэм нь жоохон эрх дураараа.
Бид хоёр гадуур дотуур аялал хийдаг байлаа. Тэгээд нэг удаа хүүгийн ээж залгаад. Яаралтай мөнгө хэрэг болчихлоо. Туслаач гэдэг юм. Манай хүү тэгсэн чинь шарлачихсан эмнэлэгт хэвтүүлж асрах хэрэгтэй боллоо гээд. За би одоо бас яаж зүгээр байх вэ гэж бодоод 2000 доллар өгсөн. Цуглуулж байсан мөнгө байсан юм. Тэгээд энэ бараг миний сүүлийн тус байх шүү гээд хэлээд хаячихсан.
Нөгөө охин маань ч юун тэр манатай мөнгө аваад л хүүгээ асарсан. Сонин юм нь тэрнээс хойш тэр охин надтай ямар ч харилцаагүй болсон. Би гэдэг хүн удахгүй үерхэж байсан охинтойгоо суухаар болсон. Хүүтэй гэдгээ ч бараг мартчихсан санаа амар явдаг байлаа. Даанч энхэр маань сууснаас хойш ёстой тар нь танигдаж эхэлсэн дээ. Аягүй их юм шаардана. Ах нар нь бүгд баян болохоор намайг тэд нартайгаа харьцуулна.
Ах нь нэг удаа Монголоос манай ирээд 7 хоносон. Мөнгөтэй гар л даа. Гайгүй сайхан байж байгаад л явсан юм. Гэтэл ардуур манай эхнэрт хэлсэн байдаг юм. Миний дүү ямар ядуу амьдарч байна аа. Танай нөхөр чинь олигтой ажил төрөлгүй юм уу. Миний дүү алсаа бодоод сал сал гээд хэлчихсэн байгаан. Тэрнээс нь болоод ах нь явсны дараа эхнэр нэг сонин болчихсон. Дээрэлчих гээд. Юм л болвол өө хайгаад. Хэдэн сар болоод эхнэр надад хэлсэн хоёулаа монголд очиж амьдрая гээд.
Даанч би хүсээгүй. Эндээ ядаж нэг сургууль төгсөөд байрны мөнгө хийчээд явий гэсэн чинь эрхийн тэнэг хүн өөрийнхөөрөө зөрүүдлээд. Монголд очиж ах нарынхаа дэмжлэгээр бизнес хийнэ энд сонирхгүй байна гээд болдоггүй. Ингээд бид хоёр үндсэндээ хоёр тийшээ болвоо. Би ямартай ч үлдсэн. Үлдэхгүй бол би гар хоосон монгол руу яаж буцахав.
Эхнэр ч очоод л дорхноо ажил төрөлтэй болоод над руу бол эхний хэсэгтээ тогтмол ярина. Гэтэл удалгүй ярих нь багасаад л ирсэн. Бид хоёр бараг жил тусдаа байсан юм шүү. Гэтэл муу мэдээ дуулваа. Эхнэр одоо хоёулаа салий барий. Чи наанаа амьдар гээд. Би салж чадахгүй ахиад найзыгаа 1 жил л хүлээчих тэгээд хоёулаа гоё амьдрья гэсэн чинь юм хэлэхгүй л байсан. Дараа нь сонссон чинь тэр үед нэг залуутай үерхдэг болчихсон байсан юм билээ.
Тэр залуу нь тэгсэн чинь энд байсан нэг танил маань болж таардаг юм. Хөгийн санагдсан шүү. Эхнэр ахиад л ярьж байна. Одоо хоёр тийшээ болий. Би чамд ямар ч сэтгэлгүй болсон гээд. Би гэдэг хүн яахаа мэддэггүй. Энд амьдралаа хаяад явий гэхээр дэндүү хайран санагдаад Монголд очоод гар хоосон буцаад аав ээж дээрээ амьдралтай биш яахаа мэдэхээ байчихсан. Тэгээд би 3 сар болоод очноо. Энд юм хумаа цэгцлээд очий гэсэн. Даанч намайг хүлээгээгүй. Удалгүй нэг залууд сайн болсон гэдгээ хэлсэн.
Тэднийхэн ч намайг их дээрэлхсэн дээ. Ах аав ээж өөрөө гээд л намайг голохгүй хүн байгаагүй. Би гэдэг хүн тэгээд 5 сар болоод нэг монгол явж ирэхээр болов. Очоод эхнэртэй уулзсан чинь аль хэдийн хамаг юм аа зохицуулчихсан. Шууд л салий гэсэн. Бид хоёр хүүхэдгүй болохоор ямар нэгэн татлаа түлхээгүй тэгээд аятайхан салсан даа.
Гэтэл яг энэ үед юу болсон гээч. Би нөгөө хүүхэдтэй болгосон хүүхэнтэй тааралдсан. Тэр бүр шаал өөр болсон байсан. Надаас холбоо таслаад нэг залуутай учирсан юм билээ. Өөрөөс нь хэд ах. Тэрэнтэйгээ удалгүй хамт амьдарч эхлээд амьдрал нь эрс сайжирсан байсан. Нөхөр нь одоо нэг барилгын компанитай нилээн чинээлэг хүн байна лээ. Надаас салсан нь бараг тэр хүнд аягүй том боломж нээж өгсөн гэх үү дээ. Би эхнэртээ хаягдаад дээр нь хаясан хүүхэн маань намайг бүр тоож харахгүй болтлоо амьдрал нь дээрдсэн байхыг харсан даа.
Гэтэл би ганц байрны ч мөнгө гүйцэд хийгээгүй нэг ганц бие залуу. Тэр явдал надад маш гүн гүнзгий туссан даа. Ёстой өнгөрсөн амьдралдаа үнэхээр харамсаж байсан. Одоо би ганц бие хэвээрээ л байгаа. Өөртөө нилээн гутарсан болохоор ахиж эмэгтэй хүнтэй гүнзгий харилцаа үүсгэхээс цааргалаад байдаг болчихсон байна лээ. Энэ хоёр бүсгүйтэй хамт байхад надад эхнийх нь илүү гоё байсан. Надтай аягүй зөв харьцдаг. Хамтдаа ингье тэгье гээд л. Одоо бодоод байхад миний хань байж чадах л хүн байсан санагддаг.
Даанч одоо тэр бүсгүйн бүх юм надад хамаагүй болчихсон. Хүү минь өөр хүнээр овоглодог намайг мэдэх ч гүй. Одоо бодоход эхнэрээсээ салахдаа хамарсаж байгаагүйгээр тэр охиныг бодож дурсаж явдаг даа. Тэр үед аргалаад өөр дээрээ аваад ирсэн бол өдийд гэр бүлээрээ гоё л амьдарч байх байсан байх. Эмэгтэй хүнийг битгий тултал нь гомдоож байгаарай залуусаа л гэж уриалая.
7 Comments
Ядаж хүүхэдтэй болгосон хүүхэн биш миний хүүхдийн ээж гэж бич л дээ. Заяагүй новш вэ?
Чамайг хүүхний тэнгэр хаяжээ. Эмэгтэй хүнийг бий болгож бүтээдэг юм. Хичнээн мундаг эмэгтэй байлаа гэхэд арчаагүй эрийн хажууд хатаж, доройтно. Харин хайрлуулсан эмэгтэй цаанаасаа гэрэлтдэг. Чамд зөвлөхөд чи хүний хань байж чадахгүй юм байна.
Ухаарсан бол яамай даа
Чамайг хүүхний тэнгэр хаяжээ. Эмэгтэй хүнийг бий болгож бүтээдэг юм. Хичнээн мундаг эмэгтэй байлаа гэхэд арчаагүй эрийн хажууд хатаж, доройтно. Харин хайрлуулсан эмэгтэй цаанаасаа гэрэлтдэг. Чамд зөвлөхөд чи хүний хань байж чадахгүй юм байна.
Тэр эмэгтэй тааруухан амьдралтай байсан бол чи өдийд ингэж бодохгүй л байсан. Хөгийн залуу вэ?
Tiim bh. Ooroos n iluu ertei bolchihson blhr sharalhsan bh. Ymr ch ooriin tolgoigui busad erchuudiin unelemjeer emegtei huniig uneldeg surgiin mal shig mongold ih bna
Хаха. Өрөвдөлтэй гөлөг. Чам шиг ийм өөрийгөө яая дээ гэсэн өрөвдөлтэй гөлөгнүүд яагаад үржээд байдаг юм.