Би үнэндээ маш их дассан цаашдаа яах ёстой вэ?

Бид танилцаад жил гарангын хугацаа өнгөрч байна. Угийн хэн хэн нь тийм романтик хүмүүс биш л дээ. Бид зүгээр л хамт хооллоод пиав уух, хааяа виски уугаад кино үзээд гэртээ л байж байдаг хүмүүс. Анхнаасаа л хэн хэнээс үерхэл хайр дурлал ярьж эхлүүлээгүй харилцаа тул зүгээр л хоёр биенээ яг байгаагаар нь хүлээгээд авчихсан.

Ер нь бол их ойлгомжгүй ч гэх юм уу хэнэггүй хүмүүс л дээ. Тус тусдаа өөрсдийн гэсэн ажлын байр, амьдрах байраа бий болгосон цалингаас цалингийн хооронд амьдардаг. Санхүү тал дээр хэн хэндээ төвөг уддаггүй бүх зүйлээ 2 хуваагаад хэрэглээд сурсан, ганцаараа амьдардаг тул бие биенийдээ ирэн очин хамт байсаар нэг мэдэхэд л жил гарангын хугацаа өнгөрсөн байсан. Үнэндээ энэ хугацаанд 2 биендээ маш маш их дассан. Тэгээд хоёулаа ярилцахаар шийдээд ярилцсан би бол дассанаа хэлж цаашдаа харилцаагаа албан ёсны болгох уу эсвэл болих ёстой юу гэдгээ асууж өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн.

Гэтэл нөгөөх маань аанха за тиймээ, бид сайхан байгаа би романтик хүн бишээ л гээд бөөрөнхийлөөд л өнгөрсөн л дөө. Одоогоос 5 сарын өмнөөс нэг бүсгүйтэй байнга чаталдаг болсон. Тэдний чат байнга л эхоны зураг бичлэг байдаг байв. Тухайн чаталж байгаа эмэгтэй нь өөрөө нөхөргүй ч хүүхэдтэй талаар би чатнаас нь ойлгосон бас олон жилийн өмнөөс бие биенээ мэддэг найзуудын харилцаатай. Гэвч тэр эмэгтэйтэй өдөр бүр чаталдаг нь их сонин санагдсан. Бид ажлын өдрүүдээр л гэхээс амралтын өдрүүдээр байнга цуг байдаг. Гэр бүлийхэн найз нөхөд гээд тойрон хүрээллийнхэн нь бүгд намайг мэддэг тул албан ёсоор үерхий барий гээгүй ч би албан бус найз бүсгүйн статустай л даа.

Тэр эмэгтэйтэй чатлахаа зогсоохгүй 5 сарын хугацаа өнгөрсөн бөгөөд бид дотно харилцаанд огт оролгүй 3 сар болсон ба надад огт тухайн эмэгтэйн талаар ярих болон танилцуулаагүй тул би харилцаагаа тодорхой болгохоор шийдэж ярилцсан. За ингээд ярилцсанаас хойш 2 долоо хоног өнгөрөхөд би харилцаагүй. Яахав тухайн 2 долоо хоногт өөрөө 3 удаа залгахад нь би авч ярьсан. Сүүлийн дуудлага дээр хоол хийчихлээ ажлаа тараад ирж хонох уу гэхэд нь би чамаас бараг л зүрхний анд, найз гэдэг үгийг сонссон. Friendzone-д чинь орчихоод очиж хонож өнжөөд, би бас өөрийн гэсэн үнэ цэнэтэй баймаар байна, бардам зангаа хаямааргүй байна хэцүү байгаагаа хэлсэн.

Тэгтэл уучлаарай би буруу ойлгуулсан уу би ойрд их стресстэй байна. Хэсэг хугацаанд ганцаараа байх уу гэсэн. Би ч тиймээ тэгмээр байна л гэсэн. Тэгтэл 3 хоногийн өмнө шөнө манайд гэнэт ирсэн. Нилээн халамцуу ирсэн л дээ. За тэгээд хоёулаа ярилцая гээд тухайн чатладаг бүсгүйтэй 8 жилийн хугацаанд бие биенээ мэддэг найзууд гэдгээ мөн найзуудаараа тоглолт үзэж яваад уугаад хамт хоносноо хэлсэн. Тухайн тоглолт болоход нь би ажлаар энд байгаагүй юм. Тэдний хооронд романс өмнө нь огт үүсэж байгаагүй, хайр дурлал, болзоо байгаагүй энэ олон жилийн хугацаанд зөвхөн найз нөхдийн харилцаатай байснаас мөн тэр бүсгүйн амаржих хугацаа дөхөж байгааг хэлсэн.

Өөрөө бол өөрийнх нь хүүхэд биш байх боломжтой гэж бодож байгаа ч хамгаалалт хэрэглээгүй тул тухайн эмэгтэйг хүүхдээ гаргана гэдэг шийдвэрийг нь хүндэлсэн гэсэн. Одоогоор байнгын холбоотой байдгаа мөн тэр бүсгүйтэй цаашдаа хамт амьдрах бодолгүй тэр тал дээр маш сайн ярилцсанаа ч дахин2 тайлбарласан. Надаас энэ бүхнийг хүлээн зөвшөөрч чадах уу гэж асуусан. Ийм асуудалтай байгаа тул үнэхээр сэтгэл санаа минь эмх замбараагүй байгаад гэмшээд чамд ч хүрч чадахгүй өдөр нь ойртох тусам л яахаа мэдэхгүй байгаагаа хэлсэн.

Энэ бүх хугацаанд би албан ёсоор үерхэх санал аваагүй ч тэр хүнд өөрийнхөө бодсоноос ч их итгэж байжээ. Дотроос гол зураад үнэхээр гомдоод сэтгэл санаа уймраад маш хүнд байна. Бүх л зүйл нь нүдэн дээр ил тод байнга хамт байдаг болохоор үнэхээр ийм байдал үүсгээд явсан гэж бодож байгаагүй ээ. Тэр бүсгүйн хувьд тогтсон ажил амьдралтай биеэ даасан бүсгүй байна лээ. Хүүхэд гарлаа гэхэд овоглохоос өөр юу ч хүсэхгүй болохоор тайван өөрийнхөөрөө амьдар гэсэн байна лээ. Би үнэндээ маш их дассан цаашдаа яах ёстой вэ?

7 Comments

  1. Туршлага says:

    Залуу үнэнээ хэлсэн бн.
    Хугацаа шаардана: үерхээд 3-4 жил, хамт амьдраад 5-6 жилийн дараа хүний мөн чанар танигдах тохиолдол ч бн. Зарим хүмүүс багтай бдг. 2 нүүртэй гсн үг. Амьдралын шалгуур дааж чадах эсэх гэх мэт. Хэт богино хугацаанд дурлаж, хамт амьдраад салсан гэр бүл зөндөө л бн.

  2. ххх says:

    сайн ярилцаад өөрөө бодож шийдвэрээ гарга. чиний л амьдрал. чиний тэр хүний боовны зугаа байж уу жинхэнэ хайр байж уу гэдгийг олж мэд. боовны зугаа байсан бол аз жаргал хүсээд чамд шаалгуулах сайхан байсан одоо өөр боов үзлээ гээд бардам хаяаад яв.

  3. Ядам says:

    Одооны залуус хүнтэй суух гэж зориглохоо больжээ

  4. baagii says:

    заа нөхцөл байдлыг бүрэн бичсэн гэж бодоод өөрийн бодлоо хэлье… танай залуу чамтай албан ёсоор үерхээгүй, сүй тавиагүй, хуримлаагүй үед өөр хүүхэн таарвал Эрүүл залуу хүн таарсан нөхцөл бүрдсэн шинэ хүүхнийг хусч л таараа ш дээ…
    гэхдээ тэр хүүхэн нь танай залууд сайн таалагдаагүй юм байна. Чи тэр хүүхнээс нь илүү бөгөөд Тэр залуу чамайг гэх сэтгэлтэй байгаа тул өөрийн байдлаа ил гаргаж хэлсэн байна.
    Залуугийн хувьд зөөлөн дайчин биш бөгөөд буруу муу залуу биш байх.
    Ер нь чи шийдвэр гаргахдаа та 2 бие махбодь сексийн хувьд, мөн жил, ордын хувьд хэр нийцтэй байгааг уншиж мэдээд, хамт амьдрахад амьдрал өсч өндийх өр болох зурхай байвал яаж ийгээд нийлэхийг хичээх хэрэгтэй болов уу… залуу чамд хэр олон удаа худлаа хэлж байсныг эргэж санаад шийдвэр гаргахдаа харгалзах

    • Tuya says:

      1жил урт хугацаа бишээ. Та 2 зүгээр л секс хамтрагч. Анх тэгэж эхэлсэн. Одоо чтийм л байгаа юм байна. Хүндээр хүлээж авах хэрэггүй. Гадуур дотуур өөр хүнтэй гарч ор. Яваандаа тодорхой болно

  5. эрэгтэй says:

    Чи бол зүгээр л боовных нь чилээг гаргадаг хүүхэн л пм байна штээ. Чамд хайртай чамайг хүндэлдэг ингэж өөр хүүхэнтэй шаалцаад явахгүй штээ. Наад хүнтэйгээ амьдраад ч дэмий байх даа. Анхнаасаа л шаалцаж сексийнхээ хэрэгцээг хангах зорилгоор үүссэн харилцаа юм чинь амьдрал зохионо гэж ч худлаа байхаа. Эрэгтэй хүн хүсээгүй хүүхэнтэйгээ амьдрал зохиохгүй байх даа. Зүгээр чамтай дуртай цагтаа шаалцах л зорилготой байж дээ.

    • Qwsb says:

      Amidralaa bod. Ter huuhend bs yu gj chamaig helsnig medehgui shd. Heden chat uzuuleed ter 2iin hariltsaag bol oilgohgui shde. Ter huuhen huuhdiin teej baihad bol ji buur iluu shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.