Би 23 настай анх 20 настайдаа том охиноо төрүүлж байсан юм аа. Том охины маань аав бид хоёр нас чяцуу жирэмсэн байх даа намайг хуурч байсан гэдгийг мэдээд шууд салсан. Хууралт гэдэг зүйлийг жигшдэг. За ингээд охиныгоо 2 нас хүртэл оюутан ганц бие ээж байлаа. Гэтэл надаас 5 насаар ах бас л өмнө нь гэр бүлтэй байсан боловч эхнэрээсээ заг хүйтэн гэдэг өвчин аваад удаагүй нэг хүн гараад ирсэн.
Эхэндээ ижилхэн хууртагдаж дээ хөөрхий гэж бодож явсан ч сүүлдээ дасаад хамт амьдраад бүр бяцхан зулзагатай болсон. Одоо та бүхнээс юу асуух гээд байна вэ гэхээр нөхөр маань дотно харилцаанд орох хүсэлгүй болоод хэдэн сар боллоо. Жирэмсэн байх хугацаанд, төрөөд эхний 2 сар биеийн байдлаас болоод ойртоогүй. Хааяа л нөхрөө хөхөж өгч тавиулдаг байсан. Нөхөр ч байнга шахуу доошоо өвдөөд байна гээд үзүүлэх болгонд заг хүйтний эмчилгээ буруу хийгдсэнээс болоод үрэвссэн байна гээд үрэвслийн эм их ууна сэтгэл санаа нь ч хэцүүхэн байдаг.
Одоо зүгээр болсон ч дотно харилцаа гэдэг зүйл бид хоёрын дунд байхгүй боллоо. Нөхөр хүсэхгүй ч би гэдэг хүн харилцаанд орохыг хүсээд байдаг. Нөхөртэйгөө ярилцаж үзсэн ч хүсэл төрөхгүй байна, би өмнө нь ийм байгаагүй гээд бүүр сэтгэл санааг нь дордуулаад байх юм. Би яг яавал дээр юм бол? Яаж нөхрөө өмнөх шиг нь болгох вэ? Энэ өвчин нь тийм л халтай байдаг юм байх даа. Эрчүүдээ яг ийм өвчин аваад дур хүсэлгүй болж байсан хүн байна уу? Эсвэл би насаар дүү болохоор ингэж их хүсээд байгаа юм болов уу? Насны зөрүүгээс шалтгаалж дур хүсэл буурна гэж байх уу?
4 Comments
Ганц явалдахад нь салж байдаг арай л хэтрүүлж дээ. Залуу хүүхдээрээ шахуу эрчүүд юу хүсэх нь тодорхой. Хүмүүжиж амжаагүй байхдаа хүүхэдтэй болоод гэртээ ганц хүн хараад сууна гэж ёстой худлаа. Ийм охидууд минь ганц нэг явдлыг нь бүү тоо. За наад залуу чинь 28-тай болж таарахаар нас нтр бол утгагүй. Өөр шалтгаан байна. Нэг бол чи тамар тэгээд нөадах чинь хүсэхгүй бна. Эсвэл өвчин нэг нөлөөлөөд сулралд орсон. Өөрөөр бол тэслээ тэслээ гэхэд сараас хэтрэхгүй байх ёстой доо. Эсвэл чамайг дагавар хүүхэдтэй болохоор дургүй нь хзрээд байгаа өмнөх явдлыг чинь бодоод. Хэрэв тусламж кэрэгтэй бол хэлээрэй би 45-тай. Чамайг тамар биш бол хангаад байж чадна даа.
ккк Заа Нөхөртэйгээ ярилц, Нөхөрт чинь эхнэрээс өвчин авсан айдас байгаа байх, Эхлээд Та 2 хамтдаа бүх шинжилгээг өгч эмчилгээ хийлгэж 2 уулаа Эрүүл болсон гэх ойлголт ав, Тэрний дараа Нөхөр чинь өөрөө сэргэх байх, Сэргэхгүй бол эр хүний тесторан даавар дэмжих хоол унд өгөх, болзооны олон хэлбэрийг хэрэглэж сэргээхийг хичээ, нөхөр чинь дэндүү залуу байна болно бүтнэ /Энэ хооронд өөрөө болон нөхөртөө TOYs авч хэрэглэж байх энэ нь сэтгэлд айдасгүй зөв зүйл шүү/
eruul mendees boloh baih. nas neeh hamaagui ee
ямар ч бсан 5 бол гайгүй бноо хаха