Тэр бол хатуу чанга боловсролоор өсөж хүмүүжсэн жирийн нэгэн Япон бүсгүйчүүдийн нэг юм. Огасавара Юко нөхөртэйгөө гэрлэж хоёр хүү, нэг охин төрүүлж өсгөсөн аж. Гэвч түүний нөхөр 59 насандаа элэгний дутагдлаар нас баржээ. Тэр цагаас эхлэн сэтгэлээр унаж, ганцаардаж эхлэсэн ч хоёр жилийн дараа гэр бүлийнхээ дэмжлэгээр өөрийн ресторанаа нээсэн байна.
Нэгэн өдөр түүний ресторанд үйлчлүүлсэн эмэгтэй Огасаварад насанд хүрэгчдийн кинонд тоглох хүсэлтэй эсэхийг нь асууж гэнэтийн санал тавьсан гэнэ. Эхлээд татгалзсан боловч тэр эмэгтэй түүнийг ятгаж, порно зураг авалтын талбарт аваачжээ.
Ингээд тэрээр амьдралаа өөрчилсөн шийдвэр гаргасан байна.
Огасавара Юко 81 насандаа насанд хүрэгчдийн кинонд тоглох карьераа эхэлсэн бөгөөд түүний хамтрагчид эрэгтэй жүжигчид нь түүний ач зээ нар байхаар залуухан байсан аж.
Тэрбээр сэтгүүлчдэд өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа тухайгаа дурдаад хүү нь порно карьерынх нь тухай мэддэг ч дуртай зүйлээ хийхийг нь дэмжиж байгаа хэмээн ярьжээ.
China Press-ээр дамжуулсан зургуудыг оруулав.
Эх сурвалж: Peak.mn
1 Comment
Saihan emee bn