Хартай хүнээс хол бай

Манай эмэгтэйчүүд эрэгтэй хүн бүр баруун зүүнгүй араар тавьдаг гэсэн хачин ойлголттой байдаг бололтой. Тийм эрэгтэй байдаг ч эр хүн бүхэн биш шүү дээ. Нэг охинтой бараг 2 жил үерхээд, 1 жил хагас хагас цуг амьдарч байлаа.

Үерхэж байх даа уг нь зүгээр байсан. Овоо ч дотносож, сүүлдээ 2 талын ээж аавтайгаа танилцуулаад нэг гэрт орлоо. Түүнээс хойш тувт хардана. Үнэндээ хуурч, хуурая ч гэж бодож байгаагүй. Сүүлдээ дугаар андуурсан эмэгтэй хүн, фб-н эмэгтэй найз болгонтой хардана. Тэнд нь хөөрхий эр эм нийлээд 100 хүрэхгүй найзтай. Цуг сурсан, бас хамаатны эгч дүү нар л байсан. Утас, фб, мессенжер шалгаж үзнэ, үнэхээр нуух юмгүй хойно чөлөөтэй үзүүлнэ.

Ажил дээр хуралд ороод утсаа аваагүй бол тэгээд байцаалт эхэлнэ. Үг хаяна. Оройтвол видео колл хийнэ. Эхэндээ өхөөрдөөд аргадаад тайлбарлаад өнгөрдөг байлаа. Яваандаа ярилцах гэж хэд оролдов, за тиймээ миний буруу гэсэн ч болихгүй. Сүүлдээ уурлаж хэрэлддэг боллоо. Олон давтагдаад байхаар сүүлдээ бодогдож уур хүрээд бас төвөгшөөж айдаг болдгийн байна.

Нэг удаа ажлаа тараад, гэртээ ирээд удаагүй байтал ажлын эгч залгаад нөгөөдөр ийм ажилтай юм байна шүү гэж хоёул томилогдож, тэрийгээ бэлдээрэй гээд л хэллээ. Нөгөөх маань асуухаар нь хэлснийг нь хэллээ, аан л гэж байна. Нөгөөдөр нь гадаадаас хүн ирж, дарга, ажлын эгч бид 3 хэлцэл хийгээд ажил тарахаар нь хоолонд орсын. 3 цаг гаруй оройтов. Залгахгүй байхаар нь баярлаад овоо ойлгодог болж гээд ортол цамнаж өгч байна. Та хоёр аль буудал орсон, яасан ийсэн гээд. Би тэгэхэд харин нэг дэлбэрээгүйгээрээ дэлбэрэв. Машиндаа суулгаад ажил руугаа дагуулж очоод секюрити ахаар камер шүүлгэлээ. Хурлын өрөөнд 2 настай гадаад хүн, монгол талаас бид гурав орсон бичлэг үзүүллээ. Дараа нь нөгөө ресторан луу очиж камерыг цагтай нь тулгуулав.

Маргааш нь ажлаас нь чөлөө авахуулуулаад дарга, нөгөө эгчтэй нүүрэлдүүлэв. Цагаа тулахаар нөгөөх чинь хөөе одоо болно, мэдрэл юм уу энэ тэр гэж байна. Би зүтгэсээр байгаад авч очсон. Яг нүүрэлдэх болсон чинь хулчигнаад худлаа үнэн манай энэ сүржигнээд гээд доошоо харчдагийн байна. Гэхдээ би оруулаад ямар ажил төрөл болсныг нөгөө хоёроор яриулав.

Гэртээ аваачсан баахан уйлж намайг сүртэй, мэдрэл, онигоонд хийлээ энэ тэр болоод юмаа аваад гэртээ харив. Ээж, аав нь залгаад баахан загнаж байна. Эр хүн байж сүржин, шалчгар муу суга вэ, эм хүн угаас харддагийн энэ тэр гээд. Манай охины нэр нүүрийг гутаалаа, хамаг залуу насыг үрсэн бла бла. Сүүлдээ наад байрны чинь талыг авна энэ тэр болжийно. Уг нь албан ёсоор гэрлээгүй, хүүхэдгүй байсан. Хэд хоног залгаад дарамтлаад болдоггүй.

Нээрээ ч бараг 4 жил цуг байж, 28-тай эмэгтэй тийм ч юм уу ухааны юм бодлоо. Байрны ордер өвөөгөөс ирсэн аавын нэр дээр байсан болохоор зарах уу гээд аавд хэллээ. Нөгөө хоёр чинь бөөн юм, ялангуяа ээж байцаасаар байгаад хамаг юм яриуллаа. Ээж үзэлцнээ, аав бол очиж алалцана л гэжийнэ, чи зүгээр хариад утсаа салгаад унт гэсэн. Тэднүүс юу ярилцсын байгаа юм бүү мэд ээж аав нь загнаагүй.

Сүүлд тэдний аав нь залуудаа хүүхэмсэг гар байж, ээжийг нь хуураад байнга хэрүүлтэй байсныг мэдсэн. Нөгөө эмэгтэй хэдэн сарын дараа хоёулаа дахиад бүгдийг шинээр эхлэе, уучлаарай гэсэн ч өдөр бүрийн хардсан тийм уур амьсгалтай амьдрахыг хүсээгүй. Ийм айлд өссөн охид эр хүн бүр явдалтай, гэсэн комплекстой болдог байх. Залуус, охиддоо нийлэх хүнийхээ гэр бүлийн харьцаа, удам судрыг сайн харж яваарай, хормойн бузар үр хүүхэддээ нөлөөлдөг юм байна гэж захия даа…

5 Comments

  1. ххх says:

    эргүү хүүхнүүд угаасаа ядаргаатай. өөрсдөө багын найз оюутаны найз байрны найз ийм тийм юмны найз гээд олон эрчүүдтэй найз. эрчүүд болохоор тийм найзтай байхаар хардаж нтэр үнэн тэнэг сдакууд. эргүү хүүхнүүдийг бол зүгээр шааж л байвал болоо. аманд нь боов углаад аланд нь боовоо шаагаад л байж байвал болно. эргүү хүүхнүүдийг бол тэгж ашигла. ухаалаг нь бол үнэхээр мундаг байдаг.

  2. sdsd says:

    Huuhedgvi bgaadeeree holdson ni deer hartai emegtei medeh uchir tegj helj bna shuu

  3. зочин says:

    хардалт бол сэтгэхүйн өвчин ,,,танай эмэгтэй ээж аавын явдалаас шалтгаалсан олдмол хардалтын өвчтэй юм болжээ…

  4. Б says:

    Өөрөө бүгдийг замбараагүй гэж боддог хоосон толгой хүүхэн байна.Нэг хоёр удаа баригдахгүй явахад зүгээр гэж бодох хүн байна.Тэгээд л цаашаа шулмын амьдралаар амьдрана даа.

  5. kdkdk says:

    uhsen pizda salaachdee ochnoon l saihan huuhen bn songood bavaad hamaagui jargalda esvel zayaniha haniabolood avhad hangan oldono hooe bro chamd aldah ym bhgui uhsen baas erguu huuhnees sal ymar huuhed onchruulj bga bish gants bie lai l bn pizda bvvr neerevtchihle unshaad bsn chin haha

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.