Жорлонгийн усыг татах үед агаарт хэр их нян бактер тархдаг талаар судлаачид лазер гэрлийн тусламжтайгаар судалсан байна.
Лазер гэрлээр харахад хүндээр бие зассаны дараа ус татахад усны ширхэгүүд нь жорлонгийн өрөөний таазанд хүрч байжээ. Бүр өчүүхэн жижиг дуслууд нь агаарт хэдэн минутын турш тогтон, яваандаа ууршиж буйг ч судлаачид хэмжсэн аж.
Ус татах үед ойролцоогоор дээшээгээ 1 метр 50 см орчим зайд ялгадасны нян бактер тархдаг байна.
Хэрвээ жорлонгийн тагийг таглаж, усыг татбал бие засах өрөөний нян бактер 50 орчим хувиар буурдаг аж.