Өмнөд Солонгост нэг ам бүлтэй өрхийн тоо анх удаа 10 саяд хүрчээ

Нэг ам бүлтэй өрхийн тоо өнгөрсөн сард түүхэн дээд хэмжээндээ хүрч, анх удаа 10 сая давсныг Өмнөд Солонгосын дотоод хэргийн яам өнөөдөр өглөө зарлалаа.

Энэ оны хоёрдугаар сард нэг ам бүлтэй өрхийн тоо 9,981,702 байсан бол гуравдугаар сард 10,021,413 хүрсэн байна.

Энэ нь Өмнөд Солонгосын нийт 24 сая өрхийн 41.8 хувь болжээ.

Насны ангиллаар авч үзвэл 60-69 насныхан хамгийн олон буюу 1.85 сая нэг ам бүлтэй өрхийг бүртгүүлсэн байна.

Дараа нь 30-39 насны ганц бие хүмүүсийн 1.68 сая өрх бүртгэгджээ.

Бүс нутгаар нь авч үзвэл Гёнги муж, нийслэл Сөүл орчимд хамгийн олон буюу тус бүр 2.25 сая, 2 сая ганц бие өрх бүртгэгдсэн байна.

Энэ оны хоёрдугаар сараас гуравдугаар сарын хооронд хоёр ам бүлтэй айл өрхийн тоо 5.89 саяас 5.91 сая болж нэмэгдсэн бол дөрвөн ам бүлтэй өрхийн тоо 3.12 саяас 3.11 сая болж буурчээ.

Гэхдээ Өмнөд Солонгосын дотоод хэргийн яамны энэ бүртгэлд оршин суух хаягаар буюу нэг өрхийн гурван гишүүн тус тусдаа амьдардаг бол гурван өрхөөр тоолсон юм байна.

Ганцаар амьдардаг өндөр настны тоо, гэр бүл бололгүй ганц биеэр амьдардаг залуусын тоо нэмэгдсэн нь ганц ам бүлтэй өрхийн тоо нэмэгдэхэд нөлөөлснийг эрх баригчид тайлбарлажээ.

Эх сурвалж: Yonhap News
Ikon.mn

2 Comments

  1. ms says:

    Хүнтэй суух дургүй

  2. Jambaa says:

    Хиймэл боов, хиймэл алны уйлдвэрлэл хогжиж байна даа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.