Танай ангид эсвэл танай байранд нэг тийм хүүхэд байдаг уу? Хүн амьтантай юм ярьдаггүй. Үг дуу цөөтэй. Ганцаараа явах нь элбэг. Ер нь ажиглаад байхад 70, 80 аад оны монгол хүүхдүүдэд иймэрхүү шинж чанар их ажигладдаг. Харин 90-д оныхон дунд иймэрхүү зан чанар харьцангүй бага юм шиг санагддаг. Би энийг зүгээр л ичимхий зан чанар гэж боддог байсан чинь тийм биш юм байна. Энэ бүрэг ичимхий байх гэдэг чинь ер нь нэг төрлийн хөнгөн эмгэг юм байна. Хүүхэд өсвөр насныхан тэгэж дуугай бүрэг байна гэдэг бол ер нь болмжгүй зүйл.
Учир нь гадаад ертөнцтэй танилцаад өөрийгөө таньж эхлээд ирэхээр хүнд маш их асуулт гарч ирнэ. Тэрнийгээ бусадтай нээж хуваалцахгүй зүв зүгээр юм шиг явна гэдэг бол асуудал л даа. 70-80 оныхоны эцэг эх ямар орчин үеийнх шиг мэдээлэлтэй байсан биш. Хүүхэд аяандаа хүн болчихноо гэхээс өөр бодол байхгүй. Юм л хийвэл томоотой бай. Дуугүй бай, хичээлээ хий гэхээс өөр харилцаа байхгүй. Хүүхэдтэй бол яг үеийнх нь найз шиг харилцаж байх хэрэгтэй л дээ.
Тэр үеийнхэн ямар мэдэх биш хөсөр хаячихсэн. Тэгээд нөгөө хүүхэд нь учраа олохгүй явж байгаад л амьдрал дээр гарна. Бусадтай ойлголцох чадваргүй, хувийн зохион байгуулалт муутай. Юм л бол архи ууж дотор хүнээ тайвшруулдаг. Нэг иймэрхүү дүр зураг харагдаад байна даа. Эргэн тойрноо ажиглаад л байгаарай. Нэг тийм зожиг, үг дуу цөөтэй байна гэдэг бол зан чанар биш шүү. Энэ бол нэгэн төрлийн эмгэг. Хүүхэдтэйгээ багаас нь сайн ярилцаж бай. Яг найз шиг нь бай. Тэгвэл хүүхэд маш их юм асууж ярилцдаг болно.
2 Comments
erguu ats ve emgeg gej shaajiin yuch mdehgui baij tolgoi dtr orj irsneeree busdiig dugneh hereggui. hun bur ylgaatai baidliig huleen zuvshuur ats mine
зөв л асуудал хөндөж, энэ асуудал бас гэр бүл эр эмийн амьдралд бас зохих холбоотой зүйл мөн шүү кк