G цэгээ яаж олох вэ?

G цэг бол үтрээний дээд хананд байрлах, эмэгтэй хүнийг дур тавиулж сексийн оргилд аваачдаг онцгой мэдрэмтгий бүс юм.

Олон эрдэмтэд судлаачид энэ цэгийг оршдог эсэх дээр маргалдаж байсан. Гэхдээ танд сайн мэдээ дуулгая. Тийм ээ, танд G цэг байгаа.

G цэгийг хайртаараа яаж олуулах вэ?
Та G цэгээ олохын тулд өмнө нь хангалттай үнсэлцэж, биеэ илж таалуулж сэрлээ хөдөлгөсөн байх хэрэгтэй. Тэгвэл илүү амархан олдох болно. Дур хүслээ оргилуулчихаад түрүүлгээ хараад, өвдгөө нугалж, хөлөө салгаж хэвтээрэй. Хайртыгаа хуруунуудаа бага зэрэг чийглэ гэж хэлээрэй, тэгвэл таны үтрээ рүү хийхэд ямар нэг өвдөлтгүй, амархан гулсаж орох болно. Мөн түүний хумс урт ургасан, эсвэл эмтэрсэн эсэхийг сайн нягтлахгүй бол таны үтрээний ханыг урчихаж мэднэ.

Одоо харин “алт”-ныхаа эрэлд гарцгаая. Таны хамтрагч алгаа дээш нь харуулсан чигтээ долоовор болон дунд хуруугаа үтрээний суваг руу хийх ёстой. Тэгээд удаанаар нааш цааш хөдөлгөхдөө үтрээний дээд ханыг тань хурууныхаа өндгөөр зөөлөн оролдох ёстой юм. Тэдэнд нэг тийм зөөлөн, чийглэг, бамбалзсан яг уруулны дотор тал шиг гадаргуу мэдрэгдэнэ. Хэрэв түүнд зөлөөн хирнээ, илүү мөлгөр гадаргуу мэдрэгдэж байвал тэр нь савны амсарт хүрсэн гэсэн үг бөгөөд хуруугаа хэтэрхий гүн хийчихсэн гэсэн үг юм.

Түүнийг өнөөх “барын нүд”-ээ үнэхээр олсон эсэхийг нь мэдэх хамгийн найдвартай арга бол тэнд хүрэхэд таны сэрэл маш их хөдлөж, таашаал төрөх ёстой юм. Хамтрагчаасаа нэгэн хэмнэлтэйгээр массаж хийх маягаар хуруугаа хөдөлгөхийг хүсээрэй. Мөн тэгж хөдөлгөх явцдаа хурууныхаа өндгөөр үтрээний дээд хэсэгт нь бага зэрэг дарж өгөөрэй. Түүнчлэн ганцхан нааш цааш урсгалаар биш, хажуу тийш займчуулах болон тойрог маягаар ч хөдөлгөж болох юм. Аль нь таны таашаалд илүү их нийцэж байна, тэр тааллаараа л бологтун. Шээс ялгаруулах гэж байгаа юм шиг мэдрэмж төрвөл битгий гайхаарай. Энэ нь хэдэн секундын дараа арилчихна. Зарим эмэгтэйчүүдийн дур хүслийг ингэж бадраахад их хэмжээний шингэн ялгардаг. Хурдан, удаан хэмнэлийг сөөлжилсөөр таны хайрт сүүлдээ энэ ажилдаа сурамгай болох болно. G цэгээ их өдөөснөөр орчлонгоос тасарч байгаа юм шиг гайхалтай дур тавилтыг мэдрэх боломжтой юм. Гэхдээ ингэж хийхэд хүсэл тачаал тань дээд цэгтээ хүрэхгүй байвал битгий гайхаарай. G цэгээсээ таашаал авдаггүй ч эмэгтэй байдаг.

Энэ үйлдэл танд төдийгүй хамтрагч эрд чинь ч гэсэн таашаал төрүүлэх болно. Судалгаанаас үзэхэд эрчүүд бүсгүйнхээ тачаалдаа умбаж байгааг харах дуртай байдаг төдийгүй тэр үеэр өөрсдийнх нь ч сэрэл хязгаартаа тултал хөдөлдөг байна.

Зөвлөмж:

  • Таны G цэг хагас инчээс, хоёр гурван инч хүртэл урттай байж болно. Мөн үтрээнээс дээш нэг юм уу, хоёр инчийн зайд байрлаж байгаа.
  • Таныг оролдох үед хамаг биеэр халуу дүүгэж, оюун бодол хөөрч аз жаргал төрж байвал тэр “алт” байгаа газрыг олчихжээ гэсэн үг.
  • G цэгээ олохын тулд эхлээд сэрлээ хөдөлгө гэсний учир нь энэ үед үтрээний дээд хананд шингэн хуралдаж илүү амархан олддог юм.
  • Бүх бие ухаанаа алдаж, өөрийн эрхгүй чангаран дур тавих мэдрэмж төрвөл өөрийгөө битгий хориорой. Сексийн хамгийн чихэрлэг амттанг амсаад ав. Та дур тавьж байгаагаа үтрээний булчин өөрийн эрхгүй чангарч суларч байгаа мэдрэмжээр нь таньж болно.
  • Хэрэв та хамтрагчаараа олуулахаасаа өмнө өөрөө олохыг хүсч байвал дээрх зааврын дагуу өөрийнхөө үтрээ рүү хуруугаа хийн туршиж үзэж ч болох юм.
  • Танд G цэгээ олох газрын зургийг зааж өглөө. Таны сексийн аялалд амжилт хүсье.

1 Comment

  1. Баагий says:

    33 настай дажгүй залуу секс хамтрагч хайж байна. Секс бол гоё, эвсэлтэй бас том боовтой, аман секс хийж өгөх дуртай. 35 дээш насны ижил сонирхолтой бүсгүй байвал мэйл бичээрэй. mgcoops24@gmail.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.