Ацнуудад

Нэг тийм ангид гоожуур байсан эрчүүд л амьдрал дээр эхнэр хүүхдээ зоддог болчихсон харагддаг даа. Зодоон нүдээн хийж, ухаардгаа ухаараад уйдахаа уйдчихсан хүн эмэгтэй хүнийг өрөвдөөд гар хүрэхгүй л дээ. Ер нь бол хүнд зодуулж үзсэн, зодож үзсэн багцаатай хүн бол хүн амьтан зодно гэж дайрахгүй л болов уу? Амьдрал дээр ганцаараа нэг эр барахгүй польддог нуснууд, эсвэл нэг нусаа гоожуулаал явж байдаг залуучууд өөрсдийх нь дээр байдаг залуучуудын дарамтнаас гарангуутаа саагиж, эхнэр хүүхэд зоддог хүн болсон харагддаг шүү.

Амьдрал дээр бүр няцлаад, бяцлаад хаячмаар муу жижкэн нус хүртэл эхнэрээ хэвтэрт ортол зодчихсон ч байх шиг. Нэгэнт л UFC тамирчин болж их мөнгө олж чадахгүй байж хүн амьтан зодох, бүр эмэгтэй хүнд эр бяр гаргана гэдэг ямар олигтой ац байж таарахав дээ нээрээ. Эхнэр, эмэгтэй хүнд гар хүрдэг ац байвал чи бол зүгээр нэг муу гентэй, сул дорой банди гээд өөрийгөө бодоорой. Эр хүн нударга зөрүүлж, цус үзэх болбол өөрөөсөө давуу хүчтэй үздэг болохоос сул доройд нь гаргадаг юм биш шүү.

Ер нь тэгээд Монгол эрчүүд олиггүй дээ олиггүй. Ганцаараа ганц хүн зодож барахгүй польдоно, эсвэл хориотой газар цохиж булхайцна, бөөндөө эгнэж зогсож байгаад дэглүүлээд сууна, эрслээд алалцах нэг ч зоригтой хүн байхгүй бүгд л нэг гөлөгнөж суугаад зодуулцгаадаг. Тийм байж амьдрал зохионгуутаа тэр сул дорой байдлаа эхнэр хүүхэддээ гаргадаг ч байх шиг. За тэгээд үнэхээр тэр хүн мүн зодмоор байдаг тийм мундаг баатар лаг эр бол зүгээр UFC нтрээр аварга хийгээд мөнгө олдог болоорой. Битгий хоёрын хооронд хулганы хамраас ч цус гаргаж чадахгүй эмэгтэй хүнд эр бяраа гаргаж бай.

60 жил ац шиг амьдрахдаа ядаж хүн шиг олигтой амьдраад гайгүй үр төл үлдээгээд чадраарай. Битгий сул дорой эмэгтэй хүн зодож эр хүний identity-г доромжлоод бай. Амьдрал дээр ёстой гөлөг царайлсан юмнууд гэртээ очоод эхнэр хүүхдээ хэвтэрт ортол зодож, нүд амыг нь бүлт цохьсон гэж байна шүү. Эрчүүд ч хоорондоо зодолдохдоо биенээ хайрлаад нүд хамарлуу цохьдоггүй юм. Гэтэл хайртай дуртай байсан хүнээ ямар ац нь хэвтэрт ортол зоддог байна? Айн, худлаа шд. Ацнуудын хайрладаг гэж юу байдаг юм. Эр хүн чамд үнэхээр л хайртай бол юу гэж л зодоод суухав дээ, зодсоноо хайртай шүү кш. Хүн хайртай дуртай юмаа хайрлаж байхыг харсан биздээ, нандигнадаг юм, хайртай машинд нь зураас гарчихвал яаж уурлах бол.

Гэтэл хайртай дуртай гэсэн эмэгтэйгээ алгадна гэдэг ч бүр байж болшгүй зүйл ок. Хүнийг нэг алгадахад учруулж болох хохирол damage -г тооцож мэдэхгүй, нүдэнд, тархинд судасны хагарал үүсч байдаг юм шд. Ил харагдахгүй. MRI нтрээр харагддаг юм шүүдээ. Тэгээд ер нь байна шдээ 2030 он бараг боллоо, битгий нэг агуйгаас гарч ирсэн хүн шиг архи нтр гудраад эмэгтэй хүн зодож цохиод ац шиг амьдраад бай. Монгол эрчүүд дэлхийн талыг эзлэж байсан дайчин эрчүүд болохоос та нар шиг ганц эмэгтэйг өөрөөсөө дээр гаргахгүй гээд мөчөөрхөөд байдаг ацнууд лав байгаагүй юм.

9 Comments

  1. Нийтлэл бичсэн ЭГО-той залууд says:

    Хүн хоорондын харилцаа л гэж байгаа хараал идсэн эмэгтэй хүнийг хүндэл хайрла эмэгтэй хүнийг ингэ тэг гэж шаасаар байгаад нөгөө нахаальны авгайнууд айлын хүмүүжилтэй хөвгүүдийг бузарлаад тархи толгой түрүүрүү зодож жанчиж доромжилж байнга шүүмжилж амьдралыг нь амьдын тамд унагаж байгаашд. Завхай явдалтай нахаальны эмэгтэй чамд гар хүрэх юм бол зөрүүлж л хусах хэрэгтэй. Энэ нийтлэл бичсэн залуу их эго өндөртэй аливаа юмыг зөвхөн нэг талаас нь харж түүнийгээ зөв гэж итгээд өөрийгөө хөөргөж байна. Хэд хэдэн тохиолдолд бол байна. Жишээ нь манай эхнэрийн хамаатны нэг охин нь их явдалтай архи дарс ууж гадуур шоудах гээд байдаг. Гэтэл нөхөр нь ээлжээр ажилладаг. Нэг шөнө ээлжнээс эрт буугаад ороод иртэл хажуу айлын залуутай архи цусалж байсан гэсэн. Эсвэл хамт ууж байгаад нөхөр нь тасарангуут яваад өгдөг өөр залуу энэ тэрлүү. Ийм лаларын байхаар чинь яаж зодохгүй байх юм бэ? Тэгээд яахав зодуулсан байгаан. Онцгойд ажилладаг яаг чиний ярьдаг алгын чинээ биетэй нусаа гойжуулсан цивда байгаан. Гэхдээ урьтаж нөхцөл чиний ярьдаг шиг нөгөө талаасаа хүүхний хормойн донгийн асуудал нийлээд бузар эмийн нүүрэнд хөх толбо үлдээсэн байншд. Чи энэ тухайд ер нь юу гэж хэлэх үү? Ер нь ийм кейсүүд олон байна. Манай багш хамаатны эгч байдаг нөхөр нь залууд нь их зоддог байсан. Нөхөр нь томилолтоор ийш тийшээ их ажилтай хүн. Гэтэл яасан хүргэнийг явсан хойгуур эгч бузартдаг байсан байгаа байхгүй юу? Бүр цаашлавал манай эхнэр байна. Намайг толгойруу маань шаагаад авдаг байсан. Ер нь бол өчүүхэн төдий юмнаас болж. Тэгээд толгой нүүрлүү шааж хэл амаар доромжлох нь хэрээс хэтэрсэн тул 2 удаа алгадсан. Тэгээд л проблем солвед. Дахиж надаа гар хүрээгүй. Тийм ч болохоор нь би эргэж гар хүрэхгүй.

  2. Зочин says:

    Гэхдээ яахав санаа бол байна. UFC-д торонд булчин шөрмөс болсон аварга залуутай хийгээд алалц алалц таргáд таргáд гээд орхичих. Ялаад гараад ирвэл тэр эр хүч бяраа хүүхэнд барахгүй шдээ. Алгадаад унагана уу гэхээс хэвтэрт ортол нь зодохгүй биз.

    Ялагдаад гараад ирвэл хүнд зодуулах өвчин зовлонг нь мэднэ биз. Бас л хэвтэрт ортол нь зодохгүй биз? Үгүй шдээ. Харин ч эр хүн гэдгээ мэдрэхийн тулд өөрөөсөө дорой хүүхэд хөгшид хэн ч таарсан зодку бол болкүш

  3. Emegtei says:

    Suuliin 20 iod jil mongol emegteichuud erchuuded shaardlaga tavij bolohgui gsn surtal uhuulga yavsaar ter goojuuruud chn asuudalgui ehnertei bolood bna. Erchuud dundaa erembe dooguur “incel”-uudiin dutuug emegteichuud nuhuh urtei yum shg

  4. Gna says:

    Zuerl sxxn uulzad sexdex emegtei beinu

  5. Бэхээ says:

    Нэг тэнэг пяздуу нь нэг иймэрхүү юм бичээд өөрийгөө шүтээд явж байдаг байхдаа ккк .

    • Emegtei says:

      Yagaad ene talaar bichsen huniig eserguutseed bgaagaa helne uu! Ooroo bodvol ehneree zoddog ger buliin huchirhiilegch uu?

      • Men says:

        Гуужууртаа ч биш юмаа эмэгтэй хүнийг хүндэлдэг байх хэрвээ ээжийг чинь , эгчийг чинь, эмэгтэй дүүг чинь зодоод байвал гээд бодчихвол харьцуулчихвал
        гар хүрэх бодол төрөхгүй л дээ
        Түүнээс хүн зоддог ,зодуулдагтаа биш юмаа

      • Зочин says:

        Цэрэгт явж үзээгүй нөхөр ингэж бичдэг юм аа. Бүгдээрээ гөлөгнөөд л эгнэж суугаад дэглүүлнэ шүү дээ. Эрслээд алалцаад үзэх зориг гарах нь уу харъя л даа.

  6. boldoo says:

    Хүн зодох эсэх ч сэтгэлгээний асуудал бхдаа. түүнээс бие томтой хүн зоддогүй гэсэн зүйл бхгүй бхаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.