2023 онд Монгол Улс “Welcome to Mongolia” хөтөлбөр хэрэгжүүлж, 1 сая жуулчин эх орондоо хүлээж авахаар зорьсон. Өнгөрсөн зуны халуухан сэдвүүдийн нэг болсон БНСУ-ын модель, загвар өмсөгч дөрвөн эмэгтэйн аялал олны анхаарлыг татсан.
Тэдгээр БНСУ-ын Plus Size моделиудын “Халуухан өдрүүд” аяллын нэвтрүүлэг үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Уг төслийг Tourade компанийхан санаачлан Монголын энтертаймент студиудыг баг болгон бүрдүүлж БНСУ-ын стандартад нийцүүлэн хийсэн гэдгээрээ онцлог юм.
Нэвтрүүлгийн өнгө төрх, зохиол, дуу дүрс, үйл явдлаас харахад үнэхээр шинэ түвшинд хийгдсэн гэдэг нь харагдаж байна. Энэхүү нэвтүүлгээс үзэгч та бүхэн Монголын үзэсгэлэнт байгалийн намар, зуны өнгө төрх болон үзэсгэлэнт моделиудын тухтай, бартаатай, хөгжилтэй аяллыг үзэж сонирхохын зэрэгцээ Монголд сонирхолтой аялж болох санааг авч хэрэгжүүлж болох юм.
Орчин үед аяллын олон сонирхолтой төрлүүд Монголд бий болж байгаагаас жишээ дурьдвал нисдэг тэрэгтэй аялал, явдаг зочид буудал болох аяллын кампер чиргүүл, бартаат замын аялал UTV, ATV, мотоциклоор аялах гэх мэт байгальд илүү адал явдалтай, дурсамжтай аялах боломжийг та бүхэн олж харах болно.
Уг нэвтрүүлэг нь дөрвөн цуврал ангитай гэх ба бүх ip телевизүүдээр хүлээн авч үзэх боломжтой аж.
SOURCE: eguur.mn