Ер нь иймэрхүү явдалтай эмэгтэй хүнд найдаж болох уу?

Би одоо 33-тай манай найз охин 36-тай. Бид хоёр ажлын шугамаар танилцаж байсан юм. Уул нь гадаадад сургууль төгссөн их л дажгүй хүүхэн байдаг юм. Нэг охинтой. Би саяхан санамсаргүй байж байгаад нэг юм сонслоо л доо.

Яасан гэхээр манай найз охин надтай танилцахаасаа өмнө нэг ажил хэргийн холбоотой байдаг залуутай уулздаг байж л дээ. Тэр нь одоо тэр харьяа байгууллага юм болов уу л гэж ойлгосон. Яг нэг тийм байнга хамт ажилладаг биш. Гэхдээ манай найз охины яг хамт ажилладаг хүмүүс бол мэддэг л юм билээ. Тэрэнтэй явалдсан юм байна л даа. За тэр явалдах ч дүүрч.

Гэтэл нь нөгөөх нь эхнэр хүүхэдтэй. Хүүхэд нь дөнгөж 1 ой хүрж байсан юм байна. Тэгээд яахав манай найз охин сул чөлөөтэй болохоор нөгөө залуу нь хэсэг сайн явалдаж. Тэгээд ажлын газрынх нь ч ер нь гадарладаг болчихсон байсан гэсэн. Тэгсэн чинь нөгөө залуу нь сүүлдээ эхнэрээсээ сална барина. Бараг хайртай дуртай ухааны юм ярьдаг болчихсон байсан гэнээ. Яг тэгээд юм эгзэгтэй үеийн даваан дээр нөгөө залуугийн цаад эхнэр нь сэжиглээд тагнуулдаж байгаад мэдээд авсан байгаа юм.

Тэгээд манай найз охинтой уулзаад бөөн хэрүүл болсон гэнэ. Тэгээд л юун нөгөө хайр сэтгэл энэ тэр. Бүгд байхгүй. Тэр хоёр хоёр тийшээ болоод одоо танихгүй хүмүүс шиг л болсон гэсэн. Гол нь энэ хэрүүл уруул явдлыг ажлаар нь дүүрэн мэддэг юм билээ. Даруухан царайлчихаад нээх явдалтай ч юм шиг санагддаг болоод байгаа. Сая л анзаарсан чинь нээрээ намайг ажлын тэр хүүхэн тэр залуу гэж ерөөсөө танилцуулаггүй. Нууцаар уулзаад байгаа юм шиг санагдаад эхлэсэн.

Бид хоёр ажил тараад л шууд болзсон газраа эсвэл манай гэрт шууд уулздаг. Би тэр ажлынх нь ойр орчимд очиж ч үзээгүй. Ер нь иймэрхүү явдалтай эмэгтэй хүнд найдаж болох уу? Би ч жоохон дотроо санаалаад эхлэсэн. Өөрөө болохоор надад тэр талаар цухуйлгаж байсан л даа. Би дээр үед нэг залуутай уулзсан чинь эхнэр нь мэдээд муухай юм болсон. Гэхдээ бид хоёрын хооронд ямар ч юм байгаагүй гээд л өөрийгөө аваад гарсан. Би тухайн үед сэжиглэхгүй аан тиймүү гээд л өнгөрсөн.

Гэтэл сая баттай эх сурвалжаас олж сонссон чинь юу вэ тэр залуутайгаа хэдэн сар явалдсан. Нөгөөх нь бүр хайртай дуртай, эхнэр хүүхдээсээ сална барина дээрээ тулчихсан явж байсан гэсэн.

За тэгээд жоохон боловсон коммент үлдээхийг хүсий.

9 Comments

  1. Zochin says:

    Ungursun yumsht Ajliin bulaahgeed zoriud buleg humuus tiim yum hiisench yum biluuu Humuus aihtar ailiin huuhniig yaj ch magadgui

    • Х says:

      Миний дүү одоо л биш бол хэзээ ч хүнтэй суухааргүй юм байна шүү. Өөрөө! Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээгээд урагшаа л яв

  2. sdsd says:

    жоохон боловсон коммент, ОХИН гэж шаажинэ 36тай авгайг

  3. Turuu says:

    Yun naiz ohin be naiz emgen geech 36tai avgai shuuu

  4. Lol says:

    Odoo chinii sex erdem chadal l medeh asuudal baina shdee.

  5. Баагий says:

    Том боовтой 30 настай дажгүй кекс хийдэг залуу байна. 30аас дээш насны бүсгүй байвал мэйл бичээрэй. mgcoops24@gmail.com

  6. 33 tai jaalaa says:

    naiz ohin geh ni utgagui bn.naiz avgai geech.tegeed sursan yumiig suraar boohgui dee

  7. эрэгтэй says:

    Нэгэнт шаалцаад сурчихсан л бол сэмхэн боломж гарвал шаалцана штээ. Бас өөрт ашигтай хүн байвал тэгээд шаалцана даа. Өмнө нөхрөөсөө ингэж шаалцаж байгаад баригдаад салчихсан юм биш үү. 30 гарсан хүүхэн нилээд юм юм үзчихсэн догширсон авгай л байгаа штээ.

  8. 33тай хүүд says:

    18т биш 36-тай хүн юм биш үү? Өөрийгөө бас нэг толинд харчих. Тэгээд яахаа шийд дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.