Приапизм гэдэг нь бэлэг эрхтэн бэлгийн харилцаанаас бусад үед удаан хугацаагаар хөвчрөх эмгэг юм.Бэлэг эрхтэн удаан хугацаагаар хөвчирсөнөөр цусан хангамж алдагдаж улмаар бэлэг эрхтэн үхжих (гангрена) эрсдэлтэй.
Ямар тохиолдолд приапизм үүсэх эрсдэлтэй вэ?
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
Хамгийн гол илрэх шинж тэмдэг нь бэлгийн харилцаанд орсоны дараа бэлэг эрхтэн хөвчирсөн хэвээр байх байдаг. Улмаар 4 цаг орчмын дараанаас хөвчирсөн бэлэг эрхтэн өвдөж эхлэнэ. Удаан хугацаанд бэлэг эрхтэн хөвчирсөнөөр хэдэн цагийн дараанаас бэлэг эрхтэний толгой хэсэг хөхөлбөр өнгөтэй болно.
Ямар төрлийн приапизм хамгийн аюултай вэ?
Приапизмийг Ишемитэй болон Ишемийн бус гэж ангилна. Ишемийн Приапизм нь төрлийн хувьд хамгийн хор хөнөөлтэй учир нь удаан хугацааны туршид цусан хангамжгүй байснаар бэлэг эрхтэний дотор байрлах хөвсгөр биет үхжинэ. Хөвсгөр биет үхжсэний улмаас бэлэг эрхтэн тайрагдах эсвэл эмнэлгийн туслаж аваагүй удсанаас хөвсгөр биет холбогч эдээр солигдож дахин хөвчрөх боломжгүй болдог байна.
Энэ нь бэлэг эрхтэн хөвчирсөн чигээр хэр хугацаа өнгөрсөнөөс дараагийн үр дүн шалтгаалдаг. Хэрвээ бэлэг эрхтэний хөвчрөл 24 цагийн дотор эмчилгээ авсан бол бэлэг эрхтэний дахин хөвчрөх магадлал өндөр буюу 78-90% байна. Харин 36-48 цагийн дараа эмчилгээ авсан тохиолдолд бэлэг эрхтэний дахин хөвчрөх магадлал 90% буурдаг байна.
1 Comment
bi eregtei. 30+. Er huntei uulzmaar bna . arlington, VA uulzah hun bna uu?