Манай аав гэж аймаар муухай агсан хүн байсан архи аймаар ууна. Уухаараа заавал агсам тавина. Ёстой бузар булай адгийн новш байж билээ. Тиймээ би эцгийгээ үзэн яддаг. Ер нь гэрт аав нь архи уудаг айл нэг тийм муухай уур амьсгал үүсчихдэг юм билээ. Хүүхдүүд нь өөрсдийнхөөрөө байж чадахаа байчихдаг. Ямар ч инээд ханиад юу ч байдаггүй айл байж билээ. Өөр айлд орохоор хоорондоо юм хум ярилцаад л инээд ханиад сонсогддог. Харин манай гэрт оронгуут 4 хүн 4-үүлээ зурагт гөлрөөд суучихдаг байсан. Тэрнээс болоод би ахтайгаа ямар ч харилцаагүй өсөж торнисон гээд боддоо. Сонин байгаа биз. Нэг гэрийн ах дуу 2 ямар ч харилцаа байхгүй.
Ээж болохоор мал адуу шиг ажил хийгээл гэр орон цэвэрлээд л аав болохоор ажилгүй өдөржин гэртээ хэвтэж байгаад л орой тийшээ гараад архидчихна. Үнэн балиар айл байсаан. Хүүхэд байхад балиар гэж мэдэхгүй. Харин бусад хүмүүсийн ярианаас сонсож байсан. Эднийх ёстой балиар айл битгий ойрт гэдэг байж билээ. Тэрнээс нь болоод ах бид 2-той хүмүүс харилцахгүй дандаа дээрэлхчих гээд байдаг байсан. Аавын найзууд гэж ирнэ заавал архидна. Тэр үед нь би юу гэж хүсдэг байсан гээч. Энэ ах манайд хоноод яваасай гэж хүсдэг байсан. Хонох юм бол аав агсам тавьж чадахгүй тэгсгээд л унтаад өгчихнө.
Даанч хүмүүс хонохгүй л дээ. Ууж идэж заваартаж орилж чарлаж байгаад л шөнө яваад өгчихнө. Яг гарангуут яг юу болсон юм бэ гэлтэй уурлаад эхлэнэ. За тэгээд корридорт гарч хэдэн цаг шөнө дөлөөр суудаг байлаа. Бүр сурсан дөө. Дээл хөнжилөө аваад л корридорт гараад сууна. Хүмүүс хүүхдүүд тэнд халуун дулаан гэртээ хөнжилдөө дуг нойрондоо дуг хийж байхад бид 3 аав хурдан унтаасай унтвал орж 1 2 цаг унтаад сургууль руугаа явна гэж боддог байлаа. Орцон дотор ч олон өглөө нар мандахыг харж байсан даа. Хүмүүс зарим нь эрт босоод ажилдаа явж байхад бид 3 дөнгөж гэрийнхээ хаалгаар хулгайч шиг ордог байж билээ.
Хүмүүс хүүхэд насандаа эргэж очих юмсан гэж ярьдаг бол миний хувьд бүр очмооргүй байдаг. Ёоё тэр орилоод аяга таваг авч шидээд л манай гэрт сүүлдээ дандаа пластик аяг тавагтай болсон. Тэд нар нь хагарахгүй. Би азаар харин хичээлдээ сайн хүүхэд байсан шүү. Тэгээгүй бол дуусах байсан байх. Ноцолдож байгаад гадаад явах шалгалтанд тэнцчихсан. Тэгээд дөнгөж 20 хүрээл гэрээс гарсан даа. Гэхдээ аймаар трауматай болохоор гадаадад ирээд нөгөө 2 минь яаж байгаа бол гээд үе үе бодогдоод сэтгэл аймаар зовнидог байж билээ. Гэхдээ олон жил гадаадад байсан юм байна. Сүүлийн жилүүдэд арай тэр минь мартагдаад тайван л амьдарч байгаа.
Гэхдээ зовлон ингээд дуусаагүй ээ. Манай ах тэр аймаар орчинд амьдарч байгаад сэтгэлзүйн нэг хүнд өвчин тусчихсан. Хүнтэй юм ярьдаггүй. Донгио болчихсон. Намайг гадаадад сургуульд явж байхад хөөрхий бүр зовсон юм билээ. Тэрнээсээ болоод одоо ажлын чадваргүй нэг донгио хүн болчихсон өдөржин гэртээ суугаал байна. Аав яахав 60 гараалд элгээр нас барсан. Ингээд гэр орон минь тайван байх байх даа гэж бодсон чинь одоо ах маань аймаар хүнд өвчтэй. Ажил хийх чадваргүй. Ээж маань маш зовж байгаа. Эцэг үхэхдээ зүгээр ч үхээгүй бид нарыг хараачихаад үхсэн юм билээ.
Хөөрхий ах маань амьдралдаа нэг удаа сэтгэл дүүрэн инээж байхыг нь харж байгаагүй аймаар байгаа биз. Төрсөн хүүхдээ ийм болгочихоод хажууд нь архидаад сууж байдаг байсан гэхээр. Энэ амьдрал ч аймаар юм аа. Одоо ах минь хэзээ юу болох юм бол доо. Сэтгэлзүй нь хэвийн биш болохоор гэрээс гарахаар нэг юм хуманд орооцолчихно. Аймаар шүү. Би одоо монгол явахдаа эцгийнхээ зураг хувцас хунар бүх юмыг гаргаж хогийн саванд хийнэ гэж бодож байгаа. Тэр хүний булшин дээр хэзээ ч очихгүй. Бүр мөсөн мартана. Үлгэр домог дээр гардаг буг чөтгөр гэдэг чинь бидний дунд зүгээр л амьдарч байдаг юм шүү.
12 Comments
Наад аав гээд байсан нөхөр чиньь үргүй ээж чинь өөр хүнээс хүүхэд олоод тиймээс та нарыг ингэж дарамталж амьдардаг байсан юи биш үү? Ямарч тэнэг хүн өөрийнхөө хүүхдүүдийг ингэж ад үзэж зовлонд унагахгүй дээ. Чи амьдрал чинь Дагавар хүүхдүүдийн л амьдрал харагдаад байх юм. Эрэгтэй хүн үргүй байх чинь өөрт нь сэтгэлийн асар их дарамт авчирдаг байх шүү. Чи ээжээсээ асууж үзэх хэрэгтэй дээ. Чиний төрсөн эцэг мөн эсэх талаар. Энэ л та нарыг зовоосон учир шалтгаан байж магадгүй юм.
чи бас нэг жоохон ёоёотой рацист, дээр нь солонгос кинонд тархиа угаалгачихсан гар байх шиг байна. Юм л бол эмэгтэй хүн рүү дайрдаг эмэгтэй хүний буруу гэж үздэг. Энэ нийтлэлийг бичсэн хүний эцэг нь яг нэг чиний төрлийн гар байсан байх. Чи гэхдээ энийг ойлгохгүй л дээ. Харваас шувуун тархитай чинь мэдэгдэж байна. Бас гений шинжилгээ үзүүл ч гэнэ үү. Одоо тэгээд 60 70 гарцан хүнээс ген шалгуулаад явж байха уу. Танай өвөө эмээ нар л тэгээд малтаад явж байж мэдэх байх. Учир нь чам шиг ийм мал юмыг төрүүлж өсгөсөн гэхээр яалтачгүй эрүүл бус удам судартай байх ёстой. Чи арай нөгөө хайлаастын гэрбүлээрээ явалддаг адгуус Ундраагын нэг садан төрөл биш биз?
Minii huuhed nas bas iimrrhu ungursuun. Bi ene martaad zugr hairla gd bga humuusiig zugr huts l gej helmeer bdg ym. Ugaasaa ymar hetsuu zowlontoi bdgiig, baisniig medehgu baij yaj ter huniig uuchil gej helj chaddag ym gaihsag bi bol ter huniig hezee ch bur hezee ch uuchilj chadahgui. Urgelj uzen ydah baih
Харин тийм. Сэтгэлзүйч хүний зөвлөгөө ч гэнэ үү. Инээд хүргээд байх юм. Хөндлөнгийн хүний нүдээр бүх юм амархан л даа. Сал эсвэл хайрла эсвэл март. Нээх тийм ярьж байгаа юм хум нь ямар ч чанаргүй сонсохоор зүгээр л нэг google дээр байдаг юмыг ярина. Эсвэл нэг кино энэ тэр дээрээс үзсэн юмыг л донгодоод байдаг. Хайрла нтр гээд байгаа хүмүүст зүгээр л салаавч өгөх хэрэгтэй.
Үүн дээр би сэтгэлзүйч хүний үүднээс хүн бүр гайхширмаар хариулт өгнө. Тийм аав заяасан хувь заяагаа битгий хараа. Тийм аав байсан учраас өнөөдрийн чи байгаа. Амьдралд тохиолдсон хүн бүр, үйл явдал болгон утга учиртай байдаг. Аавыгаа уучлаад зүрх сэтгэлээсээ үүрд явуулах хэрэгтэй. Аав чинь нас барсан ч, чи үзэн ядаад сэтгэл дотроосоо явуулаагүй байна. Энэ бол буруу. Ах чинь өвчтэй болсонд харамсаж байна. Гэхдээ ирээдүй өөд хараад өнгөрсний муу муухайг мартах хэрэгтэй шүү.
миний дүү нөхөртэйгөө сайн ярилцаж сэтгэлээ онгойлгож бгаарай, урьд насны ямар нэгэн үйлийн үрээр ах дүү хамаатан садан , найз нөхөд болж төрдөг юм шүү дээ. Энэ сайт бол сексийн талаар ярилцдаг групп тул энд ийм бичээд хэрэггүй ээ. /чононуудын дунд ороод майлж болдоггүй гэж үг бдаг юм./ Сэтгэлээ схан байлгаад дандаа схан зүйл бодоод, хүмүүст туслаад явж бхад амьдрал чамайг дандаа түшиж явах болноо. Энэ группэд чинь таныг яаж анхны сексээ хийсэн бол аавынх нь найзууд оролдсон болов уу гэсэн гаж донтой хүмүүс ч асар их бгаа, зүгээр схан секс түүхийг чинь сонсдог хэд нь ч бгаа
нэмж сэтгэлээ уудламаар байна. Манай аав өнгөрхөд яахав архи ууж шоуддаг байсаных нь үр дүнд 10 гаруй найзууд нь цугласан. Тэгээд надад нэг багын найз ах нь за миний дүү одоо аавынхаа оршуулган дээр үг хэлнэ шүү. Нэг захиа бэлд гээд бичүүлж билээ. Ёстой жинхэнэ шааж өгсөн дөө. Эцгийн хайраар үр бид нарыгаа хайрлсан гэж бичсэн. Таныг ингээд орхиод яваад өгнө гэж бодсонгүй ч гэлүү. Ёстой тэр 5 минут үг хэлхэд нэг ч үнэн юм байгаагүй. Таныхаа ачыг мартахгүй энэ тэр. Би тэр үгийг хэлж байхдаа дотроо юу ч мэдрээгүй зүгээр л гаргаж ирээд уншиж байсан. Тэр үед миний толгой дотор олон жилийн орцонд өнгөрүүлсэн. Шөнө 2 3 болж байхад нөгөө өрөөнд дуулж орилолдож агсам согтуу тавьж байсан үеүүд санаанд бууж билээ. Муу ээж минь тэнэг хүн байсан дөө. Тэгэж зовж байж юу ч хэлж чадахгүй маргааш нь мартчихна. Тэгээд л маргааш нь ахиад шөнийн 1 2 болхоор үстэй дээлээ аваад л корридорт шалан дээр унтаж байдаг байсан. Өвлийн хүйтэнд шүү дээ. Ай тэгээд л архи их уудаг хүн цагаан солио тусчихсан шөнөжин гүйдэл шиг гүйгээл гал түймэр тавичих гээд л сүр сар хийгээд л. Нэг юм ойлгодоггүй юм. Яагаад бид 3 ыг хархаар тэгэж муухай зэвүү нь хүрдэг байсан юм болоо. Бүр нэг өс хонзонтой хүн шиг. Аймар муухай уурлаад л . Шөнө ах бид хоёрыг босгоод суниалгаж барина. Гарч мөнгө олж ир энэ тэр гээд л шөнийн 2 3 т шүү дээ. Төрсөн үрдээ тэгэж өс хонзон санадагыг нь ерөөсөө ойлгодоггүй байсан. найз нартайгаа болхоор аймар сайн хүн худлаа шаагаад л тэвэрч үнсээд л нөгөө хэд нь бид нарыг ингэж зовдогыг юу ч мэдэхгүй. ай аймар он жилүүд байсан даа. Манай гэр орноор цагдаа их ирнэ. Заримдаа айгаад цагдаа дуудчихдаг байсан. Сүүлдээ нөгөө хэд нь бүр мэддэг болчихсон. Манайхаар орж ирээд ахиад уу гээд л уурлана.
Manai neg emegtei nz bdg bsn yum, chamtei er n ijilhn, odo ghdee barag 40 hurj bga.
Suuld sonosohnee 2 huuhed n eejiinh n dagwar huhed, aaw n tursn aaw n bish bsn yum bn lee gj bsn.
tegeed eej n yum duugardaggvu, ghdee medehgyu yum daa urid nasnii uilin ur bj bolno.
tuhain ve iin niigmiin baidal er n bas tiim bdg bsn.
Манай хамаатны бас нэг ийм ах бий…Эхнэр хүүхдээ зодоод хөөгөөд явуулсан…Одоо хүүхдүүд нь өөрөөс нь зугтаагад, ганцаархнаа болсон…Бас нэг архи уудаг хөгшин авгайтай амьдарч бгаад, тэр нь үхээд ганцаараа болцон…намайг бага бхад ирж архи ууж агсан тавьж, манай аавыг заамдаж авч би ч үхтлээ айж бж билээ….Яачихсан хүмүүс гэхээрээ ийм бдын бүү мэд….Архинаас бузартаад эрүүл ухаанаа алддаг бх….Цаад найзууд нь эсвэл ямар 1 зүйлд нь өстэй бж таараад шившлэгтэй, хараалтай архи уулгачихдаг бх….
Энд тэгээд секстэй холбоотой юм юу байна? Зовлонгоо ярьдаг фб грүпп зөндөө байхад.
Миний бага насны амьдрал бас ижил өнгөрсөн. Ээжийг минь хутгалах гээд хутгаа далайгаар ирэхээр нь урдуур нь ороод түлхүүрний гинжтэй оосор гүн шархдахаас хамааглсан ч 4 оёдол тавиулж билээ. Одоо сорви нь гялайгаад үлдсэн. Би тэр гэрээс 17 настайдаа явсан. шөнөжин нойргүй хоночихоод өглөө нь хичээлдээ явдаг байж билээ. Хичээл дээрээ очоод хэнтэй ч юм ярихгүй дуугай л сууж байдаг хүүхэд байлаа. хичээлдээ гавихгүй ээ дундуур эсвэл дундаас доогуур явна. Тоо бодохоор арай өөр юм бодогдоод гоё санагддаг байсан минь намайг аварсан гэж боддог. энэ гэрээс явахын тулд бас л өдөр шөнөгүй хичээлдээ шамдсан. аав ээж 2 салж 2 тийшээ болсон ч шөнө орой амбаар сав ухаад явчихсан тухай сонсдог байлаа. сүүлдээ амбаарт хэдэн хог л үлдсэн цоожгүй салхинд онголзоод л. хэрэгтэй гэсэн юмаа бүгдийг нь хулгайлаад аваад явчихсан. Хаа таарсан газраа харлуулах гэж доромжилж байсан. Гэхдээ одоо энэ бүхэн ард үлдсэн.
Үнэхээр харамсалтай байна. Тийм амьдралыг хажуунаас нь харж байсан. Үнэхээр хэцүү.