-Насанд хүрээгүй буюу 13-хан настай охин тэмбүүгийн халдвараа эмчлүүлж байна-
Хөндөх нэг сэдэв байна. Тодруулбал, БЗХӨ буюу ялангуяа манай тэмбүүгийн халдвар их байгаа талаар эмч нар хэлсээр ярьсаар. Нас биед хүрээгүй буюу 13-хан настай охин тэмбүүгийн халдвар авч гуравдугаар шатандаа орчихсон хүнд гэсэн заалтаар хэвтэн эмчлүүлж байна. Энэ бол эмгэнэл шүү.
Тэмбүүг бэлгийн харилцаанд ордог томчуудын өвчин гэж ойлгодог нь өрөөсгөл аж. Таны цэцэг цэврүү шиг энхрийлж хайрлаж өсгөсөн охин үр өнөөдөр тэмбүүгийн халдвар нь хүндэрчихсэн өвчиндөө шаналж явна. Мөн өдий насандаа тохь томоотой байх өндөр настан ч тэмбүүгийн халдвартайгаа “тэмцэж” байна. ҮСХ-ноос гаргасан судалгаагаар БЗХӨ-ний тархалт энэ оны эхний 4 сарын байдлаар нэмэгдсэн тоо статистик харагдсан. Ер нь ковидоос өмнө тэмбүүгийн халдвар их байгаа тул уг халдвартай дайн зарлаж тэмцэнэ гэдгээ тухайн үед сайд байсан Д.Сарангэрэл мэдэгдэж, хэвлэлийн бага хурал зарлаж байсан удаатай. Гэвч дэлхий нийтийг хамарсан ковид өвчин гараад БЗХӨ “дарагдсан” гэж хэлж болно. Хоёр жил хоригдсон монголчууд шинжилгээ өгөх нь багассан. Гэвч шинжилгээ өгөхгүй, хайхрамжгүй тоомжиргүй байдлын цаана БЗХӨ буюуд ДОХ, Тэмбүү бүр “гаарчээ”
2022 оны статистик тоон мэдээгээр нийт халдварт өвчний 26.8 хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварт 15-49 насныхан түлхүү өртөж байгаа гэх статистик байна.
Хоёр жилийн өмнө Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбар бэлгийн замаар дамжих тэмбүү өвчинтэй дайн зарлаж байна. Жилд халдварт өвчний 35-40 хувийг тэмбүү өвчин эзэлж байна. Жилд 50-55 орчим хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж байна. Гол хэлэх гэж байгаа зүйл тэмбүү өвчинтэй тэмцэх шаардлагатай болсон. Үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн энэ асуудал ярианаас цааш хэтэрсэнгүй. Бодитой ажил хийсэнгүй. Бид нар ярианаас ажил руу шилжиж байна. Ингэж байж эрүүл монгол ирээдүйг бий болгоно” хэмээн хэлж байсан удаатай.
Тэгвэл бэлгийн замын халдварт өвчин нийгмийн нэг эмзэг сэдэв. Тэр тусмаа хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, гэр бүлээс гадуур бэлгийн харилцаа үүсгэх нь, замбараагүй болон бэлгийн хавьтагчтай байх нь бэлгийн замын халдвар дамжих шалтгаан болдог. Тэмбүүгээ эмчлүүлэхгүй удвал эд эс гэмтдэг гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж анхааруулж байгаа ч иргэд ялангуяа залуус тоохгүй, өвчнөө эмчлүүлэхгүй удснаас болж хүндрүүлдэг байх нь. Мөн түүнчлэн Монголд тэмбүүтэй хүүхэд төрөх нь нэмэгдэж байна. Жишээ нь хэд хэдэн кейс байна.
Кейс 1: 13 настай охины тэмбүүгийн халдвар нь хүндэрч 3 дугаар шатандаа орсон байна. Тухайн охины хувьд ар гэрийн хараа хяналт сул, ээж нь архины хамааралтай, төрсөн эгч нь тусдаа гараад явчихсан. Ээж нь архины мөнгө олж ир гээд хөөгөөд гаргадаг. Охин одоогоос 2 жилийн өмнөөс эхэлж буруу замаар явж биеэ үнэлдэг болжээ. Монголд ажилладаг хятадуудад очиж биеэ үнэлж мөнгө олдог байсан. Охин тэмбүүгийн халдварын 2 дугаар үедээ оношлогдож эмчлэгдсэн. Гэхдээ эмчилгээгээ дутуу хийснээс болж өвчнөө хүндрүүлжээ.
Кейс 2:Хөдөөнөөс ирсэн 60 настай өвгөн тэмбүүгийн халдвараа эмчлүүлэхээр иржээ. Шинж тэмдэг нь халуурч илэрсэн байна. Хот орж шинжилгээ өгье гэж бодоод ирсэн. Цусны шинжилгээ өгөхөд тэмбүүгийн халдвартай гарчээ. Тэрбээр “манай самган зугаалга амралтад их явдаг. Тэгж явахдаа надад өвчин аваад ирэх шиг боллоо” гэж ярив.
Кейс 3: Нөхөр нь хөдөө уурхайд ажилладаг залуу 8 сартай жирэмсэн эхнэртээ тэмбүүгийн халдвар аваад иржээ. Анхны үрээ өлгийдөж авах нь гэж баярлаж байсан залуусын амьдрал хөмөрсөн хар тогоо шиг л болжээ. Тэд жирэмсэний хугацаанд хоёр удаа шинжилгээ өгч эхний нь зүгээр ч хоёр дахиас нь халдвар илэрчээ. Тэмбүү эмчлүүлээгүй тохиолдолд эхээс урагт дамжиж халдварладаг тул 8 сартай ургаа таслуулах үр хөндүүлэх шийдвэрийг ярилцаж байгаад гаргасан байна.
Тэмбүү бол айхтар өвчин
НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа “Тэмбүү өвчний илрэх шинж тэмдгийн тухайд эмэгтэйчүүд бэлгийн уруул, үтрээн дотор жижиг яр гарахыг мэдэхгүй өнгөрөх нь байдаг. Мөн эрчүүдийн шээсний булчирхайн шээг дээр нь жижигхэн шалбархай төдий үзэгдэх тохиолдол ч бий. Ингээд хэсэг хугацааны дараа шинж тэмдэг нь алга болдог. Энэ бол тэмбүүгийн нэгдүгээр үе. Ингээд зарим тохиолдолд онцын ноцтой шинж тэмдэггүй байсаар 1-2 жил болоход хоёрдугаар үе рүүгээ шилждэг. Энэ үед дотор эрхтэн тогтолцоонд өөрчлөлт ордог. Тэмбүү бол айхтар өвчин. Цаашлаад гуравдугаар үе шатанд орвол эрхтэн системд эргэшгүй өөрчлөлт гарна. Дээр үед тэмбүү туссан хүмүүсийн хамрын мөгөөрсийг нян идчихдэг байсан. Тэгвэл орчин үед тэмбүү хамрын мөгөөрсийг биш тархины зөөлөн эдийг болон мэдрэлийн эсийг идэж гэмтээснээр гэнэт суумгай болох, хараагүй болох зэрэг эрсдлүүд гарч байна гэв.
Тэмбүү өвчнийг улсын хэмжээнд үнэ төлбөргүй эмчилдэг аж. БЗХӨ хүний биеийн доод хэсэгт тусдаг боловч бүхий л эрхтэн системд нөлөөлөх цаашлаад үргүйдэлд хүргэх өндөр эрсдэлтэй. Түүнчлэн эрэгтэйчүүдийн хувьд түрүү булчирхайн цочмог үрэвсэл, архаг үрэвсэл үүсгэж, бэлгийн сулралд эрт өртөх зэрэг эрсдэлтэй байна. Мөн жирэмсэн үед БЗХӨ-өөр өвдсөн тохиолдолд амьгүй ураг төрөх, дутуу төрөх зэрэг олон хүндэрлийг бий болгодог. Тэмбүүгийн халдварыг дур мэдэн эмчилж болохгүй. Мөн дутуу эмчилснээс болж гарах эрсдэл ч гэж бий. Лабораторийн шинжилгээнд хамрагдсаны дараа мэргэжлийн эмчээр тохирсон эмчилгээ хийлгэх нь хамгийн зөв сонголт гэдгийг эмч нар зөвлөж байна.
Үүнтэй холбоотойгоор тэмбүү өвчний талаар таны зайлшгүй мэдэж байх шаардлагатай мэдээллийг хүргэж байна.
Тэмбүү гэж юу вэ?
Тэмбүү өвчин нь нянгаар үүсгэгддэг, даамжрах явцтай, олон эрхтэнг гэмтээдэг бэлгийн замын халдвар юм.
ХАЛДВАР дамжих зам:
ИЛРЭХ шинэ тэмдэг:
ТЭМБҮҮ өвчний үед шинж тэмдэг илрэхгүй байж болох уу?
Тэмбүүгийн халдвр генд нь удамшдаг
Аав ээжийнхээ балагаас болж төрөлхийн халдвартай төрөх тохиолдол их байдаг. Эх нь тэмбүүгийн халдвар хэзээ авснаас шалтгаалан ураг, нярайн амьдрах чадвар хамаардаг юм байна. Хүүхэд “олох”-оосоо өмнө өвчинтэй байсан тохиолдолд жирэмсний эрт болон хожуу үед зулбадаг. Дээр хэлсэнчлэн амьгүй, эсвэл төрөөд удалгүй нас барна. Харин тухайн ээж жирэмсний сүүлийн саруудад тэмбүүгийн халдвар авсан тохиолдолд нярай ямар нэгэн шинж тэмдэггүй төрөөд, 2-3 сарын дараа өвчин илэрдэг байх нь. Олон улсын судлаачдын мэдээлснээр, хожуу илэрсэн төрөлхийн тэмбүү нь 4-15 насанд илэрдэг аюултай. Үүнээс хойш ч илрэх магадлалтай аж. Тэгэхээр бэлгийн амьдралд ороогүй, мөн ахуйн замаар халдвар аваагүй хэрнээ хүүхдэд цайвар трепонем бактери илэрвэл ээж, ааваас нь бурууг хайх учиртай. Юу гэхээр, хүүхэд төрөлхийн тэмбүүгийн хожуу үеийн золиос гэсэн үг. Тэмбүү тэнэж явдаг гэж үг үнэний ортой.
БЗХӨ туссан бол хэд хоног эмчлүүлээд эдгэрч болно. Гэтэл БЗХӨ-нөөс болж өвдсөн хэн нэгний сэтгэлзүйн өвчлөл хэзээ, хэрхэн бүрэн анихад хэцүү болохыг дээрх “кэйс”-үүдээс уншиж болно. Хосуудын дунд ан цав ангал үүсч салах ч тохиолдол бий. Нэгнээ үзэн ядах, сэтгэл нь өвдөх гэх мэт. Мөн өсвөр насны охидууддаа хараа хяналт тавихгүй бол тэмбүү таны хүүхдийг ч ялгахгүй шүү гэдгийг дээрх кейсээс харж болохоор байна. БЗХӨ-өөс таныг бэлгэвч болон үнэнч байдал л аварна. Гэр бүлийн нандин харилцаа, үнэнч байдал, замбараагүй хавьтал, эрсдэлтэй алхмаас өөрийгөө хамгаалдаг байгаарай. Биеэ захирч, бэлгийн харилцаанд бэлгэвчгүй орохоос татгалзахыг, эрүүл мэндийн мэдлэг боловсролтой байхыг залууст анхааруулъя. Иргэн таны эрүүл мэнд өөрийн тань гарт байгаа шүү.
2 Comments
Ohiduudaa harj handaach ee odoonii ohiduud ymar joohnoos belgiin haritsaand orj bnaa zavaarsiin
хөөх