Хувийн орон зай

Сүүл үед хувийн орон зайн талаар нийтлэлүүд их болж. Утас, мессэнжэр шалгах энэ тэр гээд ярьж байна. Гэхдээ хүмүүс сүүлэрсэн, хуурсан талаас нь хараад байх юм. Энэнээс өөр юм надад бас байна. Тэр нь хобби.

Жишээ нь би фото зураг, байгалийн тогтоц сонирхдог. Сонирхогчийн түвшинд зураг авна бас байгалийн талаар их уншдаг юм аа. Гэхдээ яагаад ч юм энэ талаар гэр бүл, ээж аав, найз нөхөд, хамаатнуудтайгаа хуваалцах дургүй. Эндээ ороод, уншиж, бичиж, санал бодлоо хуваалцахаар сайхан амралт болдог.

Тэгээд аялал сонирхогчид, байгалийн үзэсгэлэнт газрууд гэсэн фб-н бүлэгт хуурамч эккаунтаар бүртгүүлээд авсан зураг, мэддэг, үзсэн, уншснаа хуваалцдаг. Геологи, газарзүйн талаар reddit-эд форумд бас бичнэ.

Энийг хамаатан садан, эхнэр, хүүхэд, найзууд битгий мэдээсэй гэж хүсдэг. Мөн энэ чиглэлийн баримтат кино эднүүсийг үзэхдээ өрөөндөө ганцаараа, хүнгүйд үзэхээр сайхан таашаал авдаг. Эхнэрээ хуурах, өөр хүн амьтантай танилцах энэ тэр бодол огт байхгүй. Хуурж ч байгаагүй. Нөгөө хуурамч эккаунтад миний пост таалагдаад ч тэр үү хүмүүсээс найзын хүсэлт ирвэл авдаггүй. Бид хоёрын сексийн амьдрал асуудалгүй, янз бүрийн зүйл туршаад, эхнэр ч дуртай байдаг.

Ер нь би их олон нүүртэй хүн юм шиг. Ажил дээрээ нэг янз, найзууд дундаа бас нэг янз, найзын хүрээллээс хамаараад бас өөр2 маск зүүнэ. Эхнэртэйгээ бас нэг өөр хүн байх жишээний. Эдэн дундаас бас нэг хэрэгцээ байгаа нь тэр хоббины хүрээлэл юм уу даа, тэндээ бас нэг тэс өөр, учиргүй урлагийн мэдрэмжтэй, тэгснээ эрдэм номын, гүнзгий мэдлэгтэй хүнээр өөрийгөө мэдрэхийг хүсдэг ч юм шиг. Та нарт тийм хэрэгцээ байдаг уу?

3 Comments

  1. erka says:

    huviin oron zai ch geh shig shal utgagu ym. bitii medeesei gj husdeg ch geh shig gaj donton ym u haashaa ch ym dee

  2. Боогий says:

    ёстой эрүүл хүний хэв шинж байна. би ч бас өөрийн дотоод хүсэл мөрөөдөл, хоббигоо ганцаараа л мэдэрч, кайф авах дуртай. тэглээ гээд бусад орчинд ганцаараа гүйгээд байлтай биш. өөр өөртөө л таалагдаж амьдрах сайхан

  3. Өвөө нь says:

    Сэтгэц чинь хэвийн биш байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.