Гэрэл зурагчин Винсент Долман Энэтхэгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжаар алхаж байхдаа эрчүүд нь гар гараасаа хөтлөлцсөн, ер бусын сонин боловч хайр татам байдлыг баримтжуулан хэд хэдэн зурагт буулгажээ.
Гараа барилцсан хоёр залуугийн зургийг авсныхаа дараа түүнд энэхүү соёлын хэм хэмжээг хүмүүст танилцуулах санаа төржээ.
Эминэм, Рианна зэрэг одуудтай хамтарч ажиллаж байсан түүнд анх эрэгтэй хүмүүс маш дотноор гар гараасаа хөтлөлцөн явах нь үнэхээр хачирхалтай санагдсан байна. “Дараа нь нар жаргаж байх үед аав, хүү хоёр гар гараасаа хөтлөлцөн, хоорондоо яриад явж байхыг харсан. Энэхүү зураг үнэхээр сайхан зураг болсон.
Гэрэл зурагчин энэ талаар “Би хэд хэдэн хүнээс яагаад гар гараасаа хөтлөлцдөг талаар асуухад, тэд намайг ямар тэнэг юм асуудаг юм гэсэн нүдээр хараад “ яагаад гэвэл бид сайн найзууд” гэж хариулсан хэмээн ярьжээ.
Барууны оронд ижил хүйсийн хоёр хүн бие биетэйгээ энэ мэт биеэрээ хүрэлцвэл олон хүмүүс эгдүүцэнэ. Мөн хүйсийн хувьд ч асуудалтай гэж үздэг учраас энэхүү соёлын ялгаа нь түүнд ихээхэн сонирхолтой санагдсан байна.
Харин Энэтхэгт энэхүү зан үйл нь эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хувьд ч түгээмэл бөгөөд энэ найз нөхөддөө дотно байдлаа харуулж байгаа нэг хэлбэр аж.
1 Comment
er huntei hutlultsuj uznee kkk