Би одоо 28 настай эмэгтэй. Дээд боловсролтой, өндөр туранхай бие хаатай, царайлаг. Ерөнхийдөө намайг хүмүүс төгс бүсгүй гэж ихэвчлэн магтдаг. Сүүлийн үерхэлээс хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Одоог хүртэл ганц бие явж байна. Энэ хугацаанд хүнтэй дотно харилцаанд орох хүсэл ч төрөхгүй юм.
Сүүлд танилцах аппликейшнаар дамжуулж хүнтэй ойртох гэж оролдсон ч сэтгэлээсээ тэр хүнийг хүсээгүй болохоор буруу юм хийгээд байгаа юм шиг санагдаад тэгсгээд болзохоо больсон. Хүнийг crush-ласан ч гэсэн тэр хүнийг сексийн хувьд ерөөсөө хүсэхгүй юм. Юунаас болоод ингэж мэдрээд байгаагаа ойлгохгүй юм. Адил асуудал тулгараад давж гарсан хүн байвал зөвлөгөө өгөхийг хүсье…
4 Comments
Yariltsah hun heregtei.
сэтгэл тохирсон бол секс хүснэ хайртай болно. дурлахгүй л байна. Сэтгэл тохирсон хүн чинь байж л байгаа олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд очооч сэтгэлд чинь нийцэж татагдах хүн байж л байгаа. Чам шиг мэдрэмжээ дагадаг хүн царай биш сэтгэлийг нь нэг хараад үзээрэй.
Ихэвчлэн гормоны өөрчлөлт, баланс алдалт, түүн дотроо бамбай булирхайнд мөн өндгөвчинд асуудал байдаг юм шүү. Эднийгээ шалгуулах ёстой.
Chi bol lesbian