Японд эцгийн эрхт ёс давамгайлдаг. Харин сүүлийн жилүүдэд Японы хуучны ёс заншил нь бага зэрэг алдагдаж эхэлж байгаа. Үүний нэг тод жишээ бол орчин цагийн Япон бүсгүйчүүд улс төр, нийгэм гээд бүхий л салбарт хүч түрэн орж байгаагаас нь мэдэж болно.
Тухайлбал Японы нийслэл Токио хотын захирагч нь Коикэ Юрико гэж эмэгтэй байдаг. Японы нийгэмд бүсгүйчүүд ажил бизнес хийх хандлага их болж, эсрэгээрээ гэр бүлийн амьдрал зохиох нь багассан. Хүнтэй гэр бүл болж гэрийн эзэгтэй болохоос илүү өөрийн хүссэн ажлаа хийж явах сонирхолтой бүсгүйчүүд нэмэгдэж байгаа гэсэн үзүүлэлт сүүлийн үед Японд их яригдах болсон. Япон бүсгүйчүүд хүнтэй гэрлэснээр ажлаасаа гарч, нөхөр хүүхдээ халамжлах үүрэг хүлээдэг.
Айл гэрийн дотоод бүхий л асуудлыг эхнэр зохицуулах үндсэн үүрэгтэй. Харин нөхөр бол мөнгө олж гэр бүлээ тэжээх хариуцлага хүлээдэг. Япон гэрийн эзэгтэй нар гэр бүлийнхээ мөнгө санхүүд маш нарийн хянамгай ханддаг. Сар бүрийн орлого зарлага гэх мэт зүйлсийг нэг бүрчлэн бүртгэж бичиж, ямар зүйлд их мөнгө зарцуулсан гэдгээ харж хянадаг системтэй. Япончууд аль болох илүү зардал гаргалгүй, мөнгөө хэмнэж хуримтлал үүсгэхийг чухалчилдаг. Тиймээс сар бүрийн:
Мөн гэрийн эзэгтэй нь гэр бүлийн гишүүдээ эрүүл байлгах энхийн манаанд зогсоно. Өдөр бүр эрүүл мэндэд халгүй, өөх тос багатай, калори зэргийг нь бодолцон үзэж төрөл бүрийн хоол хийдэг. Нөхөр нь эрүүл саруул байж тэр айл сайн явах учиртай гэж бодож үздэг.
Тухайн айлын мөнгө санхүү тэр чигтээ эхнэрийн мэдэлд байдаг гэж бодож болно. Япон нөхрүүд цалингаа аваад шууд эхнэртээ тушаадаг нийтлэг системтэй. Япон эхнэрүүд нь сар бүрийн гэрийн хэрэглээний зардлын нарийн тооцоогоо бодож, нөхөртөө сарын хэрэглээг нь өгдөг бөгөөд дараагийн цалин хүртэлх хэрэгцээний мөнгө нь ойролцоогоор 30,000-50,000 иэн хавьцаа байдаг. Ер нь Япон эхнэрүүдийн нөхөртөө өгдөг мөнгөн дүн янз бүр байдаг. Нөхөр нь тэр мөнгөөрөө наргиж цэнгэх болон дуртай зүйлдээ зарцуулж болно.
Гэхдээ дараагийн цалин хүртлээ эхнэрээсээ авсан хэрэглээний мөнгөө хүргэх үүрэгтэй. Эхнэр бол хоол унд болон бусад хэрэгцээний мөнгөө авч үлдээд бусад мөнгөө банкинд хадгалуулдаг. Япончууд үр хүүхдийнхээ их сургуулийнх нь зардлыг эртнээс бэлдэж эхэлдэг. Монголчууд бид ч гэсэн мөнгөө хэмнэж сурах хэрэгтэй болов уу!
SOURCE: japanguide.mn