Би ямар гэрийн тэжээвэр амьтнаа алдсан хүн биш…

Би хүмүүсийн ярьдагаар бэлэвсэн эмэгтэй. 30 хүрч яваа 3 хүүгийн ээж. хүүхдүүд маань 1-7 насны бяцханууд. Аавыгаа алдсанаас хойш хэн хэнийх нь сэтгэл санаа гэж маш хүнд даахын аргагүй. Хүүхдүүд минь шинэ тоглоом ээж нь шинэ ажлаар л өөрийгөө хуурч яваа. Эргэн тойрны хүмүүсийн хандлага нь сэтгэл эмзэг байгаа үед бүр л их мэдрэгддэг юм байна. Итгэж явсан хүргэн ах минь хүртэл уучихсан байхаар нь таарахаар оролдох гэж үзэж байна.

Одоо хүн амьтантай бол залуу хүн байж хүн амьтантай сайхан жаргаж яв гэж инээгээд өөдөөс ярьж байна. Нөхрийн минь найз гэж явсан хүмүүс хүртэл чатаар юм бичиж байна (би хариу өгөөгүй). Энэ олон хүний аттакаас яаж цаашдаа өөрийгөө, үр хүүхдээ хамгаалж яваагаа хааяа ч бүр ойлгохгүй шантарч байна. Хайртай хүнээ тэр байтугай 3-н 3 хүүгийнхээ аавыг сэтгэлээсээ хаяж цааш алхана, мартана гэж хэзээ ч байхгүйг яагаад эргэн тойрны хүмүүс минь жаахан ч гэсэн ойлгодоггүй юм бол оо.

Өөрсөд дээр нь ийм зовлон ирээгүй учраас ойлгохгүй ээ бид нар гээд ядаж яагаад дуугүй байж чаддаггүй юм бол оо. Би өдөр бүр нөхрөө маш их санаж пост бичдэг юм. Тэгэхээр л эгч нар бас найзууд одоо тавьж явуул өөрийгөө бод үр хүүхдээ бод, шоуд, инээ гэцгээнэ. Энэ үг нар нь миний сэтгэлийг бүр л их шархлуулдаг гэдгийг даанч тэд ойлгодоггүй. Хэн ч асгартлаа уйл гээд тэвэрдэггүй. Харин хүчтэй бай битгий уйл л гэцгээдэг. Заримдаа мундаг биш байж болохгүй нийгэм, амьдрал юм шиг. Би ямар гэрийн тэжээвэр амьтнаа алдсан хүн биш бүхэл бүтэн биеийнхээ нэг хэсгийг алдчихаад яаж хөнгөн амьдарч чадах юм бэ? Адилхан зовлон туулж яваа эгч нар маань зөвлөөд өгөөрэй.

8 Comments

  1. Jaaaameeees says:

    Хүн сул дорой байж болно оо. Харин ч тэр талаа гаргаж, илэрхийлж байх хэрэгтэй. Тийм хэрэгцээ байдаг. Тэр үед нь ойлгож, дэмжих жирийн л хэн нэгэн байвал их жаргалтай, сэтгэл дүүрэн болдог. Зүгээр л шуудхан хэлэхэд энэ хэцүү байдлыг чинь ашиглая гэсэнгүй. Юу ч бодолгүй, өөрийнхөөрөө, нийгмийн зөв бурууд шүүгдэлгүй, асгартлаа, ханатлаа уйлах хүн хэрэгтэй байвал намайг дуудаж болно шүү л гэж хэлье дээ. jamesssjamesssss2020@gmail.com руу бичээрэй.

    • Jaaaameeees says:

      https://www.youtube.com/watch?v=X3ccVojAyK4 – ene kinog uzeerei. zovlong mash iheer oilgoj bnaa. bi ch bs dotnii hunee aldaj uzsen. ehnerige ezgui orhih uyed hun bur deerelheh gj uzdeg yumaa. erchuud yalanguya tiim bdlig ashiglah gsn yum shig nz nuhduus avahuulad ulun chononud zunduu garch irdeg yum. setgelin hattai bgarai.

  2. Bataa says:

    Мэдээж хэцүү2. Гэхдээ хэт их бодох хэт их пост хийх хэт их ярих нь чамайг улам хэцүү болгоно. Мэдээж чи хэзээ ч мартаж чадахгүй ч хэт их гуниглах биш хаая нэг сайхан дотор онгойтол гуниглаад хэсэг огт мартаж бодит амьдралтайгаа нүүр тулах хэрэгтэй. Хамаатан садан найз нөхдийн эрчүүдээс хол явсан дээр. Харин хамааралгүй шинэ эрэгтэй нууцхан танилтай болход зүгээрээ

  3. Зочин says:

    Ийм үед чинь өдөж хоргоосон янз бүрийн чат бичиж байгаа эрчүүд хүний мөсгүй өчүүхэн бодолтой л хүмүүс байдаг холхон явсан нь дээр амьдралд чинь гай болно зовлон дээр зовлон нэмэхээс нэмэртэй юм хийхгүй ганц бие ээжтэй нөхөрөө хардах хүүхнүүд өдөж хоргоосон эрчүүдээс ч аюултай шүү болгоомжилж яв үхсэний хойноос үхдэггүй гэж хатуу үг бий сэтгэл ээ барьж цаашид аа яахав ээ гэсэн өөрийн гэсэн бодолтой байсан нь дээрдээ

  4. Сайхан says:

    Мөнхбаатар багшийн сэтгэлээ ажиглах бясалгалд суугаарай. Тэгээд сэтгэлээ схан болгоод буян сайн хийгээд явж бхад сайн схан хүмүүстэй заавал учирна.

  5. Оргил says:

    Өөрийн бодолдоо үнэнч бай. Бусад зүйл огт хамаагүй хүний араншин харагдаж байгаа юм. Нөхөр эзгүйчлэнэ гэх эр ч эм ч хүмүүсд байдаг адгийн новшнууд хорвоогоор дүүрэн тэдний үг үйлдэл хатгаасанд орвол улам л доромжилно дээрэлхэнэ урдаас салаавч л гарга 3-н хүүхэд чинь өсөж өндийх харьцангуй гайгүй болно. Өрх гэрийн тэргүүн эр хүнгүй болохоор захын новшнууд элэг барьна эр нөхөр гэдэг харагдаж үзэгдэхгүй юмны хаалт болж байдаг. Өөрийгөө л зоригжуулж эр нөхөр чинь амьд байсан тэр үе шигээ л бай сэтгэлийн хувьд шүү

  6. Бат says:

    сэтгэл санаагаар унаад уйлж унжийгаад гутарч гунивал дээрдэхгүй улам л дордоно до. сэтгэлийн тэнхээтэй байгаарай цаг хугацаа бүгдийг эдгээнээ

  7. Hania aldaad 20 jil bolsoon says:

    Uhelteigee evlerehed hugatsaa heregtei.. Uuriiguu olon jil shiitgeh hereggui dee…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.