Сайн байцгаана уу. Бүсгүйчүүддээ аминчлан захих зүйл байна аа. Ер нь тэгээд өвчин л биш бол бусад нь жамаараа учир нь олдоно. Сэтгэл зүйгээ хайрлаарай. Би залуу насандаа сэтгэл зүйгээ хайрлахгүй их тэнэг байсан. Нөхрөөс хамааралтай. Араараа тавиулаад уйлж унжаад нойргүй хоноод гомдоод.
Одоо эмчилье ч эмчлэгдэхгүй зүгээр нүд мин хөдөлсөн олноос зугтсан өөртөө арчаагүй амьд сүг болчихоод харамсаж сууна. Бүүр яаж ч хичээгээд өөрийгөө удирдаж сэргэж чадахгүй байгаа. Өөрсдөө өвдөж үзээгүй хүмүүс ойлгохгүй. Сэтгэл зүйгээ л хайрлаарай.
Байгаадаа сэтгэл хангалуун өөрийгөө л маш сайн хайрла. Сэтгэлзүй гэдэг асар хэцүү юм байна шүү. Одоо нөхөр өөр хүнтэй эрүүл саруул амьдардаг. Эцсийн бүлэгт хохирогч би бараг л галзуу гэхэд хилсдэхгүй ийм л байна даа. Би бүүр та бүгдийг ойлгоосой мэдээсэй гэж хүсэж байна. Сэтгэл зүйгээ хайрлаарай. Зүгээр л бодохгүйг хичээгээд өөрийгөө сатааруул. Эрүүл энхийг хүсье…