Манай нэг дүү 18-тайдаа анхны хүүхдээ төрүүлсэн тэгээд тэр хүнээсээ 3 хүүхэдтэй болсон. Гэтэл гэнэт нөхөр гадагшаа явах болоод явсан эхнэр нь ч энд хүлээгээд. Тэгтэл утсаар ярих нь багасаж нэг л сонин болоод байхаар нь өөрөө араас нь явлаа.
Гэтэл өөр хүнтэй болсон сал, салах өргөдөл өг эдр гэсэн гэнэ манай нөгөө дүү ч үгүй л гэсэн. 3 хүүхдээ бодьё барий гээл зөндөө гуйсан. Хадам ээж гэх хүн нь залгаад чи манай хүүхдийн амьдралд битгий гай болоод бай хурдан сал бараг л 3 хүүхдүүд миний хүүхдийн хүүхэд биш гэсэн гэнэ. Ичихгүй бол шинжилгээгээ өгөөд үзүүл гээл нүүр бардам хэлсэн гэнэ.
Тэгсэн нөгөөдөх нь нөгөө хүүхэндээ хаягдаад одоо буцаад нийлий чамаас минь өөр хүн байхгүй юм байна гэсэн гэнэ. Надаас зөвлөгөө авах гээд дүү минь бичдэг би чинь одоо өөрөө амьдрал сайн мэдэхгүй явж байна. Юу гэж зөвлөмөөр юм бэ дээ хамгийн муухай нь тэр хүн гуйхгүй юм шиг янз бүрийн үг зан аймаар гаргасан. 3-н хүүхдийг нь бодохоор нийлүүлмээр хэлсэн үг үйлдлийг нь бодохоор салгамаар.
Би ч одоо хүний амьдрал руу ороод яах уу гээл сайн мэдэхгүй л байна гэлээ гэхдээ дүүдээ үнэндээ сал гэж зөвлөмөөр байна. Ахиад нэг хүн гараад ирэхэд тэр хүн ахиад хаяад явахыг үгүйсгэгүй шүү дээ. Одоо юучгүй болчоол гуйж байгаа, тийм биз дээ? Миний л бодол…
3 Comments
ingj heluulcheed nioilj bwal hohichin chi hurteh estoigoo l hurtej gj heley dee.iim setgehuitei uher mal bolohoor l erchuudiin hereglee bolj bgaa ym daa
Тэр залууг ээжтэйгээ хадаг барьж ирээд эхнэрээ 3хүүхэдтэй нь хамт нийт 4хүнийг тус бүрд нь бэр гуйж авахуулахыг шаард аа. Дүүг чинь өмөөрпөг ах дүүс эцэг эх байдгийг үзүүл. Хүүхдүүд бол аавтайгаа өсөх хэрэгтэй шүү.
3-ын 3 хүүхэд элэг бүтэн өсөг.
Эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө зарим нэг зүйлийг мартаж, золиосолж, нэг нэгэндээ буулт хийгээд үзэх хэрэгтэй ш дээ