Хүн гомдоочихлоо…

Би 99 оных, гайгүй сайн компанид ажилладаг бөгөөд цалин ч гайгүй авдаг. Өнгөрсөн 10 сард өөрөөсөө 8 эгч хүн (салсан, 2 хүүхэдтэй, ганцаараа амьдардаг) над руу гэнэт чат бичиж, танилцаад үе зайгүй чаталдаг болов, тэгж 4 сар гаруй чатлаж байгаад энэ жилийн 2 сард уулзаж, харилцаанд оров. Намайг гэртээ уриад, гэр нь маш тансаг чимэглэлтэй, том хаус маягийн юманд ганцаараа амьдардаг. Унаж байгаа машин нь ч гэсэн айхтар эд. Намайг хамаг сайнаараа дайлж цайлж хэд хонов. Манайд ааваас өөр эрэгтэй хүн ерөөсөө ирдэггүй гэж байв.

Танилцаад удаагүй байх даа чи миний мөрөөдлийн залуу гэж хэлэхийг нь сонсоод тийм ч их баярласангүй, надаас хол эгч, санхүүгийн эрх чөлөөнд аль хэдийн хүрчихсэн бөгөөд амьдрал үзчихсэн хүний нэг цагийн зугаа болоод дуусъя гэж өөрийгөө хамгаалж байв. Надад үнэтэй бэлтэй бэлэг ч зөндөө өгсөн, би ч гэсэн зүгээр байгаагүй хариуд нь бэлэг өгч л байсан. Хоол унд буудал гэх зэргийг өөрөө бүгд даадаг. Тэр өөрийнх нь араас маш олон залуучууд гүйдэг гэвч бүгдээс нь онцгой, чамтай адил залуутай нэг ч учирч байгаагүй гэж л байсан. Өмнө хуримласан нөхрөө надаа ингэж ярьдаг, ажил хийдэггүй залхуу, эхнэр хүүхдээ тэжээхийг мэддэггүй учраас салсан гэж хэлдэг. Түүнээс хойш гурван жилийн хугацаанд хэд хэдэн залуутай танилцаж үерхсэн гэдэг бөгөөд бүгдтэй нь харилцаанд орж байсан гэж байсан. Тэр ч яриангүй л дээ, хүн юм чинь. Өмнө нь би өөрөө маш олон жилийн сэтгэл зүрхээ хүнээр тоглуулж өнчин ботго шиг хаягдаж байсан болохоор дахиж битгий өөрийгөө зовооё гэж боддог болсон.

Би энэ хүн зүгээр л ярих хүнгүй ганцаардаад надтай ярьж л байгаа байлгүй гэж төсөөлөөд, өөртэйгөө нас чацуу оюутан охинтой танилцаж чаталж л явлаа. Хэнтэй нь ч үерхэхгүй хойно, би ганц бие залуу яасан ч яадаг юм гэж бодоод хоёр хүнтэй зэргээр чатлаад явж байв. Нөгөө сүүлд танилцсан охин намайг мэдсээр байтал худал ярьдаг зангаас нь болоод би холдоод явсан. Тэгж байж нөгөө эгчмэдтэйгээ илүү дотно болж гүнзгийрч байтал миний өөр охинтой дотно харилцаатай байсныг мэдээд хоёр гурван өдөр гомдож уйлсан. Сэтгэлдээ уучилна гэж байдаг юм бол уу? Хэдэн сарын турш надад ямарч хардас сэрдэс өгөөгүй цайлган санагддаг учраас би эгчмэдийгээ сонгосон л доо. Эд бодисоос илүү надаа халамж, хайр хэрэгтэй.

Хайртай хүндээ хаягдахаас илүү, хүн хайрлаж чадахгүй болсон нь хамаг хэцүү зовлон. Одоо бид хоёр үерхээд хоёр сар гаруй болж байна. Нөгөө охинтой нааш цаашаа байсан нь цагаан сараас өмнө. Надтай хэрэлдэж гомдсон нь яагаад тэр үед өөр хүнтэй дотно байсан гэдэг л шалтгаан. Би яах уу? Хүн гомдоочихлоо…

5 Comments

  1. Hi taniltsaj naizlah 50-60 nasni emegtei bnu sain naiz bolno utas 94811213

  2. sew says:

    bas l neg zohiol

  3. Teneg bandi baina says:

    Bichij baigaa n hurtel teneg ats yum bishuu chi uuruu. Uuriiguu aztai gej bodood yavsan n deer baihdaa.

  4. эрэгтэй says:

    Хөгшин аниад боовоо худалдчихсан баагий л байна штээ. Наад авгай чинь чамаас тийм ч амархан салахгүй байх даа. Хайж байсан боов нь олдсон болохоор тийм ч амархан тавихгүй байх даа.

  5. demii dee naad hund chin hani l heregtei bgaan. 2 huuhed ni tom boloh tusam chamd l hetsuu bolno yun hair durlal seks l bolno. 3dahi huuhed ni garuul chi garah gartsgui bolno shhuu. 1nohroos 2 huhde awad salsan hun mash tewcheertei bolson bggaa. chamas hondiiroh yuch bishdee. chi origoo l bodoo. gehde hun buu ashiglaarai er hun shig sal

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.