- Эмэгтэй хүн уурласан үедээ хэлсэн үгийнхээ талаас илүүг нь хэлье гэж хэлдэггүй. Боломжтой бол түүнийг тайвшруулахын тулд үргэлж тэврээрэй
- Эмэгтэй хүний хамгийн хэцүү үе бол жинхэнэ хайртай эрээсээ хол байх үе юм. Тэр сэтгэл зүйн хувьд маш их зовж шаналах учир чадлаараа ханьтай байж халамжлаарай
- Эмэгтэй хүн эр хүнд итгэхэд цаг хугацаа хэрэгтэй ч итгэл хүлээлгэх үед нь бодлоо өөрчлөхөд түүнд маш хэцүү байдаг. Тиймээс нухацтай хандаж байгаарай
- Эмэгтэй хүн бол хэзээ ч төгсөхгүй тийм сургууль
- Та 2н хуримын гэрчилгээ чинь “Жолооны үнэмлэх” биш, зүгээр л “Суралцагчийн зөвшөөрөл”. Тиймээс хичээлээ үргэлжлүүлэн тууштай давтаж суралцах нь чухал
- Тэр маш ууртай шулам шиг мөн маш сайхан сахиусан тэнгэр ч байж чадах , энэ бүхэн таны санаачлага арга барилд оршдог. Таны бүтээж буй хүн. Тиймээс түүнд үргэлж зөв ханд
- Эмэгтэй хүн аливаа зүйлийг бараг мартдаггүй, тэр хэзээ хэрхэн хандсаныг, хэр зэрэг гомдоосныг тань санаж байдаг. Түүнийг гомдоохоос зайлсхий. Сөрөг үгсээс зайлсхийж, хайртайгаа зөвхөн хэлэхээс гадна үргэлж харуулж байгаарай
- Эмэгтэй хүн маш нууцлаг байж чаддаг. Ихэнх тохиолдолд тэд хэцүү байх үедээ нууцаар өрөөндөө уйлах эсвэл найз нөхөдтэйгөө хуваалцах нь бий. Тиймээс өөрийн эмэгтэйгээ хамгийн сайн найзаа болго найз нь бол
- Бүх эмэгтэйчүүд эрхлэх халамжлуулах энхрий ялдам зантай. Эрэгтэйчүүд үүн дээр ихэвчлэн хойрог ханддаг Тийм ээ, тэдэнтэй яг л нялх хүүхэд шиг харьцана уу
- Бүх эмэгтэйчүүд давс шиг өвөрмөц зан чанартай байдаг, тэдний оршихуй нь анзаарагдахгүй байж болох ч байхгүй үе нь бүх зүйлийг амтгүй болгодог
- Хэрвээ тэр чамд хайртай бол тэр чамайг аз жаргалтай байлгахын тулд түүнээс хүссэн бүхнийг чинь хийж чадна, тиймээс түүнийг чамайг хайрла гэж хэзээ ч бүү албад
- Хэрэв та түүнд анхаарал халамж тавихгүй бол тэр өөр халамжлах хэн нэгнийг олох болно. Тэр чамайг сонгосон учраас л үргэлж таньтай байгааг санаарай
- Хэрэв эмэгтэй хүн чамд үнэхээр хайртай бол чамаас мөнгө гуйхаас хүртэл санаа зовдог, ялангуяа тэр чамд хайртай бол таны өгсөн мөнгийг хэзээ ч хэрэггүй зүйлд зарцуулж чадахгүй , ухаалаг хандах болно
Хэрэв таны амьдралд сайн эмэгтэй байгаа бол түүнийг энгийн зүйл гэж бүү бод. Тэр үнэтэй үнэт эдлэл юм. Түүнийгээ битгий гомдоо, учир нь түүн шиг хүнтэй болохыг хүсдэг олон хүн байдаг шүү дээ.
Эрэгтэй хүн бүрийн амжилтын ард сайн , шударга эмэгтэй байдаг, сайн эхнэр нэг насны жаргал