Яахав амьдралд хааяа бүдрэх асуудал байдаг даа. Яг л нэг тийм юм болсон юм. Өмнөх амьдрал минь бүтээгүй ганц бие ээжийн амьдралаар 4 жил амьдраад эцэст нь нэг залуутай харьцаж эхлээд амьдраад 4 жил болж байна. Хадам тал болон хамаатан садан ажил төрөл бол сайтай залуу ганц гэм нь мөрийтай тоглоом их тоглоно. Тэрнээс үүдэлтэй өр шир ихтэй. Өр ширнээс болж хэрүүл уруул болно. Гэхдээ энэ 4 жил амьдрахдаа яг хүчтэй 3 удаа л том хэрүүл хийж би сална гэж явж байлаа. 4 жил амьдрахдаа бүх өр зээлийг нь 2 удаа цалингийн зээл аваад төлж өгч байлаа. Тоглохоо бол зогсоогоогүй л байгаа. Гол нь архи дарс болон хүүхэн шуухан эргүүлээд байхгүй гэрээс гараад байдаггүй хааяадаа л найзуудтайгаа тоглоод гадуур хононо.
Би юунд бухимдаад байгаа вэ гэхээр хүн өөрт хамаг сэтгэлээ зориулж байхад ганц удаа ч болов надад чин сэтгэлээсээ хандаж миний асуудалд сэтгэлээсээ хандаж байгаагүй аягүй амиа хичээсэн зантай. Хүний урманд ажилд хүргэж өгөх авах гэсэн асуудал байхгүй. Энэ ч яахав ажил нь амралтгүй болохоор таарч өгдөггүй л дээ гэхдээ л амарч байгаа үедээ нэг удаа оройтоход ажлаас ирж авч байгаагүй гадуур дотуур ажил хөөцөлдөх гээд гарахаар дагаад хамт явж байгаагүй хамт явая гэвэл амармаар байна тэгмээр байна гээд бөөн сүр болно. Надад бол хажуудах ханьдаа тустай хааяадаа хамт гадуур гараад кино үзчихдэг, хоолонд орчихдог, дэлгүүр хэсчихдэг, баяр ёслолоор нэг цэцэг ч болтугай бариад ороод ирдэг байгаасай л гэж хүсэх юм. 4-н жил ханьлахдаа ийм юм үнэндээ нэг ч удаа авч мэдэрч үзээгүй.
Гэр бүл хайртай хүндээ сэтгэл гаргадаггүй цаг гаргадагүй эр хүнтэй хамт байх үнэхээр урамгүй юм. Би бол яаж ийгээд бүх зүйлийг өөрөө болгочихдог л доо сүүлийн үед энэ хүн үнэхээр надтай амьдрах хүн үү гэж ч бодох юм. Би амьдралдаа мэдрээгүй зүйлээ мэдэрч, амьдралын сайхан дурсамжыг хамтдаа бүтээх гэж л энэ хүнтэй амьдраад байгаам шдээ уг нь. Ядаж бэр гуйлга, хурим найр, үр хүүхэд гээд амьдралын чухал зүйлүүд байсаар байхад энэ бүхэнд огт санаа зовдоггүй сэтгэл гаргадаггүй. Ядаж би энэ хүнтэй амьдраад өр ширэнд оруулаад олсон мөнгөөр нь тоглоод их зовоож байна даа хааяа ч болов сэтгэлийг нь амраах юмсан гэсэн бодол ч төрдөггүй байх.
Бичвэл энэ 4 жилийн хугацаанд яаж өр шийрийг нь дарж цалин мөнгөө үр хүүхэд аав ээжээсээ нууг байж энэ хүнд зориулсныг бичвэл барагдахгүй. Би шуналтай хүн биш ийм цүнх ээмэг бөгж авая, хувцас авая гэж гуйж үзээчгүй хамт амьдрахдаа өөртөө зориулаад өөрийгөө бүрэн хувцаслаад дэлгүүр ч хэсэж үзээгүй. Би цалингийн зээлээ өөрөө төлдөг нэг удаа ч төлүүлж байгаагүй. Мөрийтай тоглоомынх нь өр 10 сая маяд багтахгүй 20-30 сая хол давна тэр бүгдээс хамт төлөлцөөд зовлонг нь хамт үүрэлцээд өдий хүртэл амьдарч байхад. Энэ ингэх ёстой гэсэн юм шиг хандлагаар ханддаг. Үнэндээ би цөхөрч байна. Би ч гэсэн сайхан амьдрах эрхтэй хүн биз дээ. Өр ширэнд ороод өрвийгөөд хачин царайлаад ирэхээр нь хүний л хань юм хойно хажуудах ханиа өрөвдөнө өрөвдөөд л өрнөөс нь гаргахад өгнө жилийн дараа ахиад л нөгөө өрөндөө живээд орчихно.
Өртэй ч гэсэн хааяа ч болов хажуудах ханьдаа халамжтай байж яагаад болдоггүй юм бол. Би өдөр бүр дэлгүүр хэсье кино үзье хоолонд ороё, аялая зугаалая мөнгө өг гээд дарамтлаж үзээгүй хамтдаа ч хоолонд орж үзээгүй. 2 удаа л кино үзэж үзсэн үнэн инээдтэй. Дэлгүүр бол үнэндээ хэсэж үзээчгүй. Амьдралын аз жаргалтай баяр баясалтай үед нэг удаа ч баярын мэндчилгээ авч үзээгүй бүр баяр хүргэе гэдэг үг сонсож байгаагүй. Би бол бүхий л цаг хугацаанд мэндчилгээтэй баяр хүргэе болон бэлэгтэй байдаг. Энэ бүхнийг бодохоор бүр гомдох юм, өөрт нь хэлээд уйлж үзсэн би угаасаа тийм хүн биш яалгах гээд байгаа юм, юундаа ингэдийн тэгдийн ямар тэнгэрийн хүн бэ? Өөрөө нтэр гэнэ, зүгээр хайр халамж хүссэн эмэгтэй тэнгэрийн хүн болчихож байгаан байх даа. Хамаг өр ширийг нь яаж ийгээд төлөөд тус дэм болоод явсныхаа эцэст дарамттай ядаргаатай, хэрүүлч, тэнгэрийн зүйл хүсдэг хүн болоод хувирчих гэж. Эд хөрөнгө мөнгө төгрөг хүсээгүй жаахан сэтгэл хүссэн төдий шдээ уг нь…
12 Comments
Minii bodloor hairtai durtaidaa bish zugeer l chi ashigtai bolhoor l chamtai hamt bdg bh. belen hool ger oron sex. hen tatgalzahiig huseh ym be. bitgii uuriiguu ashigluulaachee iim ymand. oor aytaihan hun garaad irvel hayad l yvna. une tsenegui zuil dr hariltsaa chn togtoj bsiin chn. orond ni ene ih mngiig oortoo baig ghed ohiniihoo bolovsrold zartsuulaachee. goy amttai chanartai hool huns avch uguud durtai surgalt duguiland hamruulaad. etssiin etsest huuhed chine uldehees naad zaluu chn uldku shu.
энэнээс салчвал дахиа л сингл мам царайлна гэж айгаад байдаг байх. наадах чинь харин чамайг улам дордуулж байгаа паразит байна, шууд орхи.
Чи энэ амьдралд сэтгэл ханамжгүй, эргэлзэж байгаа бол энэ хэвээрээ байх утгагүй. Өөрчил, орхи хая, сал. Хорвоо дэлхий уужим, зөндөө л хэвийн сэтгэхүйтэй, ажил амьдралтай эрчүүд бий!!! Магадгүй наадах чинь гоё секс хийдэг, царайлаг, хоол сайн хийдэг, араар тавьдагүй эр байх: гэвч эдгээр нь бол амьдрах хүчин зүйлсийн заримдаг (багахан) хэсэг.
Hey people!!!!!
Good mood and good luck to everyone!!!!!
Чи мундаг эмэгтэй бн, наад хүн чинь засрах хугацаа аль хэдийн өншөрсөн. Амьдралаа бод
чи өөрөө амьдралаа болгочих юм байна шүү дээ…
мөрийтэй тоглоомчин амьдрал дээшлэсэн гэж сонсоогүй юм бн даа
хүний эрхээр жаргахаар Өөрийн эрхээр зовох хялбар байдаг гэдэг
Бод Бод Бод …
чи өөрөө амьдралаа болгочих юм байна шүү дээ…
мөрийтэй тоглоомчин амьдрал дээшлэсэн гэж сонсоогүй юм бн даа
хүний эрхээр жаргахаар Өөрийн эрхээр зовох хялбар байдаг гэдэг
Бод Бод Бод …
Шууд сал. Бас л овоо тэнэг гар пмаа чи яанадаа. Хүүхэдтэй болоогүй дээрээ сал
Salaach malaa
hohichin gj heley chinii l songolt chinii l uildliin ur dun iim ymiig uuruu uugshuulj uriig ni daraad chinii uhaan uhamsariin hemjee hurteh estoigoo l hurtej bn daa.
Мөрийтэй тоглоомчин архичин 2 бараг л адил. Сүүлд нь чамд мөрийтэй тоглоомонд тавиад алдаж ч мэднэ. Тэгээд чи мөрий авсан нөхөрт шаалгуулах хэрэг гарах байх даа. Эртхэн зайгаа аваад амьдралаа бодсон дээр байхдаа. Мөрийтэй тоглоомонд донтсон хүн Юуг ч хайрлахгүй шүү. Чи түүнээс сэтгэл хүсээд хэрэггүй чамд гаргахгүй харин мөрийтэй тоглоомондоо л гаргана. САЛСАН л дээр байхдаа.
Tiiim psdatai yund n zuuralddin. Huuhedtei awgai nadaas haa holddiin gj bodoj bga biz. Chi ashigluulaad bnaaa. Hay naad sdaga. Zunduu l sn sxan zaluuchud bhad