Аав маань насаараа л араар тавьсан, би өөрөө хүртэл нууцаар мсж-г нь уншиж утсаар ярьж байхыг нь сонссон. Ээж маань миний мэдэхээр 4-5 удаа араар тавьсан, үнэндээ үүнээс их гэж сэжиглэж байгаа. Хууралт хэрүүл зодоон архидалт гээд үнэхээр toxic гэр бүлд өссөн.
Одоо хүнтэй гэрлэх талаар бодохоор хэзээ ч аз жаргалтай гэр бүлтэй болж чадахгүй юм шиг мэдрэмж байнга төрдөг. Хүнтэй гэрлэсэн ч ар гэрээсээ болоод гологдох ч юм шиг мэдрэмж бас. Хүмүүс намайг хараад ийм амьдралд өссөн гэж зүүдлэх ч гүй байх. Бас энэ шарх үнэнийг хэлэхэд хэзээ ч эдгэрэхгүй байх. Тиймээс зүгээр насаараа ганц бие амьдарсан нь дээр ч юм шиг…
1 Comment
Сайн хань, сайхан гэр бүлтэй болно оо. Хугацаа нэлээн орно. Цогтын Амгалан гэж сэтгэлзүйч эмэгтэй подкастуудыг сонсоорой