Би боддог юм нөхөрт гарсан эмэгтэй хүнийг найрч өвөртөө оруулдаг эрчүүдийг үзэн ядах ёстой юу? Эсвэл үнэхээр жентелмэйн залуу гэх үү? Нөхөрт гарч байгаа эмэгтэйн шийдвэр бол насаараа ганц энэ л хүнтэй сексдэнээ гэсэн баталгаа биш үү?
Өөр хүнтэй сексдэхгүй ээ. Нэг хамтрагчтай болж байна гэсэн баталгаа гэж боддог. Тэгтэл тийм эмэгтэйг найраад шаагаад байдаг эрчүүдийг би юу гэж ойлгохоо ер мэдэхгүй юм. Яаж тийм байдаг байна аа…
2 Comments
Үлээдэг шаар вэ. Тэнэгхэн минь ядаж ойрын жишээ Монголынхоо гэрлэлтээ бүрдүүлхэд уншдаг тангаргыг олж хар үнэнч байна гэсэн өгүүлбэр байгаа. Битгий л бантсандаа Монгол ганцаара хоцрогдсон эдр гэж тэнэгтээрэйдээ. Тэнэг хүний дуугүй нь сүртэй гэж мэднэ биздэ
Ямар ч шашинтай ямар ч улс орны хуримын тангараг дээр бэлгийн амьдралын үнэнч байдлын тухай байдаггүй. Тэр хэсгийг нь хүмүүс шууд өөрийн төсөөлөлдөө бий болгож, хоорондоо харилцах үедээ худлаа цэмцэгнэж ярисаар тэр төсөөллөө яг тийм байх ёстой гээд бат итгэчихдэг. Хуримын тангарагт бэлгийн үнэнч байдлын тухай оруулчих юм бол эрүүл мэндийн шалтгаанаар бэлгийн харилцаанд орох боломжгүй ч юм уу эсвэл хамтдаа сексийн өөр төрөл сонирхдог гэх мэт хүмүүсийг гадуурхсан болчихно. Амьдрал олон өнгөтэй, хүн болгоны сонирхол өөр. Бүгд адилхан байвал энэ амьдрал байх ч утгагүй нэг хэлбэртэй балай уйтгартай юм болчихно шүү дээ.
Сексийн хувьд ямар хэвшилтэй харилцаатай байхаа хос болж байгаа хоёр л хоорондоо ойлголцох ёстой зүйл гэж ойлгох хэрэгтэй. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж үг хүртэл байдаг. Хоорондоо л ойлголцож хэн хэнд нь тааламжтай байгаа бол заавал ийм байх ёстой, тийм байх ёстой гэх нэг хэлбэрт баригдах албагүй.