Нэг юмны талаар зөвлөгөө авах гэсэн юм аа. Найзын маань нөхөр эвгүй сэтгэгдэл төрүүлээд байгаа юм аа надад. Бид аль аль нь гэр бүл хүүхдүүдтэй 30 гарсан хүмүүс. Гэр бүл найзуудаараа хаа нэг хамт байхаар нөхрийнх нь байгаа байдал, гаргаж байгаа үйлдэл, зан гээд ер нь л байгаа байдал нь эмэгтэйчүүд нэг зөн совинтой байдаг даа цаанаасаа нэг өдөж хоргоогоод байгаа юм.
Байнга ширтээл ганц надтай юм яриад ууж байна уу гээд дахин2 шалгах гэх мэт. Найз энэ талаар мэдэхгүй байгаа байх. Угаасаа хээгүй хүн болохоор анзаардаггүй байх. Эсвэл нөхөртөө маш их итгэдэг байх л даа. Надад энэ байдал нь маш тухгүй байдаг учраас уулзалт янз бүрийн байдлаас аль болох зайгаа барьдаг. Гэтэл найз маань тоохгүй байна гээд уурлаад байх юм. Шууд хэллээ гээд надад итгэхгүй. Эсвэл айл гэрийн дунд асуудал болох байх. Яаж эвтэйхнээр ойлгуулах уу эсвэл зүгээр найзлахаа болих ёстой юу?
3 Comments
Чи зүгээр хэтрүүлж бодоод байгаа байхаа. Зүгээр байгаан тийм хүн байж болно.
“Qwerty” гэгч бол чиний найзын нөхөр мөн байна даа… найрсаг байх ширтэх 2 огт өөр асуудал, эхлээд Нөхөрт нь чиний хандлага надад маш их дарамт болж байна…дарамтаа зогсоохгүй бол би танай эхнэрт анхааруулна гэж шууд хэлчих…. тэгээд өөрчлөгдөхгүй бол дараагийн алхам заая
Chi buruu ch bodson bj bolno. Zugeer nairsag zang